sonin.mn
Залуу монгол судлаачдын зуны сургуулийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Уг арга хэмжээнд оролцогчдыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын П.Цагаан Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр хүлээн авч уулзлаа.
 
Тэрбээр залуу монгол судлаачидтай танилцаж, монгол судлалын салбарыг сонгон суралцаж буйд нь талархал илэрхийлэн, монгол хэл, соёлын талаар ярилцаж, эрдэм судлалын ажилд нь амжилт хүсэв.
 
Энэ оны залуу монгол судлаачдын зуны сургуульд ОХУ, Герман, Швейцари, Чех, Унгар, Итали, Финланд, БНХАУ, Япон, Австрали, АНУ тэргүүтэй дэлхийн 12 орны 18 их сургууль, судалгааны төвөөс 30 гаруй залуу судлаач, оюутан оролцохоор хүрэлцэн ирээд байна. Зуны сургуулийн гол зорилго нь ирээдүйн залуу судлаачдыг монгол ахуй орчинтой танилцуулж, хэл соёлын амьд харилцааны орчинд сургахад оршиж байгаа билээ. Энэхүү сургалт нь монгол судлалын залгамж холбоог бэхжүүлэх, зорилтыг хэрэгжүүлэхэд бодит үр дүнтэй.