sonin.mn
УДЭТ-ын уран бүтээлчид намар цагийн үзвэрээ “Тэнгэрийн хүү” жүжгээр нээнэ. Тус жүжгийг ирэх сарын 5,6-нд толилуулах юм.
 
 Мөн ирэх сард У.Шекспирийн “Ромео Жульетта” сонгодог жүжгийг тоглох юм. Эл жүжгийг УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар өнгөрсөн жил шинэчлэн найруулж, үзэгчдийн хүртээл болгосон билээ.  Энэ жил есдүгээр сарын 23, 24, 25-нд тоглох ажээ.
 
 Харин аравдугаар сард уламжлал ёсоороо түүхэн жүжгүүдээ тоглоно.  УДЭТ-ын ес, арав, арваннэгдүгээр сард тоглох жүжгийн хуваарийг танилцуулж байна.
 
 
Ж.Болор
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг