sonin.mn
ВАШИНГТОН. /Xinhua/. Хоёр талын харилцааг сэргээж эхэлснээр 55 жилийн дараа АНУ Кубад суух анхны Элчин сайдаа томиллоо.
 
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хэлэхдээ “Элчин сайдыг томилсон нь хоёр талын харилцааг хэвийн бөгөөд илүү үр өгөөжэй болгоход чиглэсэн нэгэн алхам боллоо” гэв.
 
Шинэ Элчин сайд Жеффри Делорентис нь өнгөрсөн оны долдугаар сард нээгдсэн Гавана хот дахь АНУ-ын ЭСЯ-нд ажиллаж байжээ.
Ерөнхийлөгч Обама “энэ албан тушаалыг хашихад тохирсон түүнээс өөр мэргэшсэн төрийн албан хаагч байхгүй” гэжээ.
 
Карибын тэнгисийн бүс нутагт орших арлын улс болох Кубад коммунист хувьсгал гарсны дараа буюу 1961 онд тасарсан хоёр улсын дипломат харилцааг Ерөнхийлөгч Обама болон Кубын Ерөнхийлөгч Рауль Кастро нар өнгөрсөн оноос сэргээж эхэлсэн билээ.
 
Г.Доржханд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг