sonin.mn
Энэ оны эцэст Оюутолгой далд уурхайн хөрөнгө оруулалт, Гацууртын ордын бүтээн байгуулалтаас үүдэлтэйгээр гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал  нэмэгдэх хүлээлт байгааг эдийн засагчид хэлж байна.
 
Тэгвэл  “Оюу Толгой”-ийн хүдрийн олборлолт өнгөрсөн улиралд тус компанийн түүхэн дэх дээд хэмжээ болох 25.7 сая тоннд хүрч нэмэгдсэн ч хүдэр дэх агуулга багассанаас үүдэн зэс, алтны үйлдвэрлэл буурсан үзүүлэлттэй байна.  Ийнхүү үйлдвэрлэл буурсан ч  оны эцэст зорилтот түвшинд хүрнэ гэдгийг албаныхан хэлж буй юм. Тус компани оны эцэст  185 мянган тонн зэс, 7.7 орчим тонн алт үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд оны эхний гурван улирлын дүнгээр зорилтынхоо 80 гаруй хувийг гүйцэтгэжээ.  
 
Б.Заяа
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг