sonin.mn
Нийслэлийн Онцгой байдлын газарт  өнөө өглөө 08:57 цагт яаралтай дуудлага ирсэн байна.
 
 Дуудлагын  дагуу онцгой байдлынхан шуурхай ажиллаж, зорчиж явсан хүмүүсийг  бэртэж гэмтээлгүйгээр галыг унтрааж амжжээ. Үйлчилгээнд гарсан  "Тэнүүн Огоо" компанийн автобус  Таван шар,  Драгон төвийн орчим замын хөдөлгөөнд оролцож байхдаа шатсан байна. Нийслэлийн Онцгой байдлын газрын галын байцаагчид энэ галын шалтгааныг шалгаж байна гэж мэдээллээ. 
 
Ж.Батсайхан
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг