sonin.mn
ВАШИНГТОН. /АР/. АНУ-ын Огайо муж улсын нэгэн их сургуулийн ойролцоо явж байсан хүмүүс рүү автомашинтай этгээд дайрчээ. Тэрбээр машинаасаа бууж ирэн, хүмүүсийг хутгалсан байна. Энэ хэргийн үеэр наад зах нь 11 хүн шархаджээ. Гэмт этгээдийг цагдаагийн албан хаагч буудан устгасан байна.
 
Орон нутгийн цагаар даваа гарагийн өглөө “Огайо муж улсын их сургуулийн байрны ойролцоох явган хүний зам руу машинтай этгээд дайран орлоо” гэсэн дуудлагыг цагдаа нар хүлээн авчээ.
 
Шархадсан хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн байна. Амь насанд хүрэхээр хүнд шарх авсан хүн байхгүй аж.
Албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, гэмт этгээд нь сомали гаралтай, тус их сургуулийн оюутан Абдул Разак Али Артан /18 настай/ гэгч байжээ.
Тэрбээр чухам ямар шалтгаанаар уг халдлагыг үйлдэх болсныг цагдаа нар тогтоохоор ажиллаж байна.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: Монцамэ агентлаг