Монцамэ, Пренса Латина агентлагуудын хамтын ажиллагааг сэргээхийг уламжлав

Нийтэлсэн: 2017-11-23 17:11:29

/МОНЦАМЭ/.Мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг өнөөдөр Бүгд Найрамдах Куба Улсаас Монголд Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Раул Делгадо Консепсионтой уулзав.
 
Уулзалтын эхэнд МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг ноён Элчин сайд хүсэлтийг нь хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд Мэдээллийн МОНЦАМЭ агентлаг нь дэлхий дахины Монголыг харах цонх бөгөөд Монгол Улсыг гадаадад сурталчлахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Тус агентлаг нь дэлхийн олон улс орнуудын мэдээллийн агентлагуудтай хамтран ажиллах арвин туршлагатай. Тиймээс МОНЦАМЭ,  Куба улсын Мэдээллийн Пренса Латина  агентлагуудын харилцаа, хамтын ажиллагаа нь хоёр орныг харилцан сурталчлах, ард түмний харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна. Улмаар 1970 оноос эхтэй МОНЦАМЭ, Пренса Латина агентлагуудын хамтын ажиллагааг сэргээх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
 
Уулзалтын үеэр Элчин сайд Раул Делгадо Понсепсион Монгол Улсад хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар танилцуулсан юм.
 
Тус улс манай улсад чихрийн шижин, элэгний В,С вирусын эсрэг вакциныг оруулж ирэхээр ажиллаж байгаа аж. Энэ хүрээнд Куба улсын Генетикийн инженер, биотехнологийн төвийн төлөөлөгчид манай улсад  хүрэлцэн ирж хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. Куба улс дээрх вакцины тусламжтай элэгний В, С гепатит өвчингүй улс орон болж чадсан байна. Мөн чихрийн шижин өвчний улмаас  хөлний шархлаа үүсэх үед  “Heberprot-P”-г хэрэглэхэд 80 хувийн үр дүнг үзүүлсэн нь  дэлхийд гаргаж авсан цорын ганц бэлдмэл гэдгийг тэрээр онцолсон юм. Эдүгэ уг бэлдмэлийн ачаар олон хүн чихрийн шижингээс үүдэлтэй хөлөө тайруулах аюулаас ангижирчээ.
 
Мөн манай хоёр орон хөдөө аж ахуй, боловсрол, спортын салбарт идэвхтэй хамтран ажиллаж байгааг дурдсан бөгөөд өнөөдөр Куба улсад нийт 23 монгол оюутан сурч буйгаас 21 нь анагаах ухаан, хоёр  нь  аж үйлдвэр, спортын чиглэлээр суралцаж буй аж. 1960-аад оноос хойш Куба улсад нийт 168 монгол хүн суралцжээ.
 
 
Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

0 сэтгэгдэл харуулж байна        

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: