ВАШИНГТОН. /ТАСС/. Гаалийн татварын хэмжээг нэмэгдүүлсний хариуд Туркийн эрх баригчид АНУ-ын хэд хэдэн бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварын хэмжээг нэмэгдүүлэхээр болсон билээ. Туркийн эрх баригчдын энэ шийдвэрийг АНУ алдаа гэж үзэж байна хэмээн Цагаан ордны албан ёсны төлөөлөгч Сара Сандерс мэдэгджээ.
Тэрбээр хэлэхдээ “АНУ Туркийн эрх баригчдын шийдвэрт харамсаж байна. АНУ-ын зүгээс Турк улсын хувьд гаалийн татварын хэмжээг нэмэгдүүлэх болсон нь үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолтой холбоотой юм” гэжээ. Америкийн шашны номлогч Эндрю Брансоныг баривчлан саатуулсан явдал нь шударга бус юм гэж тэрбээр үзэж байгаагаа илэрхийлжээ.
Импортын ган болон хөнгөн цагаанд ногдуулах гаалийн татварын хэмжээг Туркийн хувьд хоёр дахин нэмэгдүүлж, 20% ба 50% болгохыг зөвшөөрсөн тухайгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 10-нд мэдэгдсэн юм. Хариуд нь Туркийн эрх баригчид АНУ-ын зарим бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварыг ихээхэн нэмэгдүүлсэн юм.
Э.Аянзаяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
АНУ дэлхийг дарамтлахаа болих хэрэгтэй. Туркэд ч гэсэн бизнэсээ хамгаалах үндэсний ашиг сонирхол бий.
Чи буруу ойлгоод байна
АНУ өөрийн дээрэнгүй үзэл баримтлалаасаа болоод дэлхий дахины хараалыг идэж байна.Ямар ч их гүрэн 200 жил л насалдаг.Тэгээд л болоо.Дэлхийн түүх үүнийг гэрчилнэ.АНУ 200 гаран насалчихлаа.Одоо сөнөх нь тодорхой. Зул жаргахынхаа өмнө бадардаг жамтай. Их далдаганаж байна.Сүйрлийн шалтгаан нь гаднаас биш дотроосоо байх болно.Харин үхэхдээ үхэр буугаа тавьж дэлхий ертөнцийг баллачих бий дээ.
he he he Chinii husseneer USA zadrana gej uy bhav dee!!! Chinii shuteen moroodol chini ustaj sonoh ni harin tdorhoi.
Мөрөөдхөд мөнгө төлөхгүй
АНУ зөв хэлсэн
Энэ дэлхийд ганцхан АНУ-д л үндэсний ашиг сонирхол гэж бий. бусад нь тийм юм ярих эрхгүй, тэгвэл эд нүд нь том болоод гайхширна