ВАШИНГТОН. /Pulse/. Дэлхийн буурай хөгжилтэй орнууд хөгжлийн стратегиа боловсруулахдаа зөвлөх үйлчилгээ үзүүлдэг олон улсын байгууллагуудтай хамтран ажиллахгүй байх хэрэгтэй гэж Олон улсын валютын сангийн захирал Кристин Лагард мэдэгдсэн байна.
К.Лагард хэлэхдээ, "бага орлоготой болон хөгжиж буй олон орон стратегийн төлөвлөгөөгөө боловсруулахдаа зөвлөхүүдийг ажиллуулахын тулд олон сая ам.доллар зарцуулж буйг би харсан. Үүнийг хэмнэхийн тулд НҮБ-ын гаргасан хөгжлийн 17 зарчмаа гол болгон, хэрэгжүүлж эхлэхийг санал болгож байна" гэжээ.
Мөн тэрбээр, дээрх төрлийн орнууд дотоодын ашгаа нэмэгдүүлж, өндөр үнэтэй төслүүдээс татгалзаж, авлигыг үндсээр нь устгах хэрэгтэй гэж зөвлөсөн байна.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
энэ хадагтай гэнэтхэн юу болов ?.өндөр өртөгтөй зөвөлгөө өгдөг байгуулагын худал луйварыг сая л мэдсэн үү? .өндөр өртөгтөй зөвөлгөө бол тэр чигээрэй луйвар амташсан хэрээ дахин дахин дахидаг гэдэг шиг .хоорондоо хуйвалдсан бүлэг ажиллаж байдагыг энэ хадагтай аль хэдийнээ зогсоох тухай ярихгүй яасан юм .гэнэт ухаан орно гэж үүнийг л хэлэх байх .оувсан өөрөө маш балмад луйварын байгуулага .
Зөв кэллээ авгай минь
аргаа өөрчилж байхгүй юу даа
Дэлхийн лидерүүд сайн ажилладаг бол буурай орнуудад туслах байсан. Тэд муу ажиллаж байна даа! Бас л суудлын бөглөөснүүд
Наад захын мэдээжийн зүйлээ хийж,мөрдөж чадахгүй буурай орнуудаас залхаж байна гэсэн санаа байна.Хөнжлийнхөө хирээр хөлөө жий гэсэн нэг ёсны шудрага хэлсэн байна даа.
Тиин шүү