УИХ дахь ШИНЭ намын зөвлөл өнөөдөр ээлжит хуралдаанаа хийлээ. Зөвлөлийн хурлаар өнгөрөгч баасан гарагт батлагдсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн үр өгөөж, тус хуулийг батлахад ШИНЭ ямар үүрэгтэй оролцсон талаар хэлэлцэж, байр сууриа нэгтгэв. Түүнчлэн Монголын багш нарын үйлвэрчний эвлэл болон “Дөрвөн алтан бэрс” холбооны төлөөллийг тус тус хүлээн авч уулзан, салбарт нь тулгамдаж буй асуудлуудаар байр суурийг нь сонсож, санал солилцсон юм.

Батлаад гурав хонож буй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд хэд хэдэн сайн заалт орж, дэвшил гарсан гэж ШИНЭ намын дарга Ж.Батзандан мэдэгдлээ. Тэрбээр цааш нь хэлэхдээ “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хариуцлагын заалт, хууль батлах ирцийн босгыг өндөрсгөх, Засгийн газрын бие даасан байдлыг бэхжүүлэх, улс төрийн тогтвортой байдлыг хангах, Стратегийн ордуудаас Монголын төр болон ард түмний хүртэх үр өгөөжийг дээшлүүлэх, Засаг захиргааны нэгжид өөрчлөлт оруулах зэрэг заалтуудыг тусгахад ШИНЭ намын УИХ дахь Зөвлөл санаачилгатай ажиллаж, манлайлан оролцлоо” гэсэн юм.

Зөвлөлийн хуралд Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл болох 10 гаруй багш оролцож, салбартаа тулгамдаад буй асуудлуудын талаар мэдээлэл өглөө. Тэд тусгай сургуулиудын удирдлагаас бусад ЕБС-ийн захирлыг томилох эрхийг орон нутагт нь өгөх нь зүйтэй, мөн ЕБС-уудад 40 гаруй ажил хариуцдаг аргазүйч хэмээх ажлын байр байдаг ч эрх, үүргийг нь хуульчлаагүй байгаа. Нийгэм, цаг үеийн шаардлагаар Хүүхэд харагч хэмээх ажлын байр бий болсон, энэ салбарт цөөнгүй хүн ажиллаж байгаа ч хууль эрхзүйн зохицуулалт байхгүй, хувьсах зардлыг нь олгохгүй байгаагийн улмаас үйл ажиллаагаа явуулахад хүндрэлтэй байгаа гэх мэт олон асуудлыг хөндлөө.
Хэлэлцүүлгийн үр дүнд ШИНЭ намын дэргэд Багш нарын лобби бүлэг байгууллаа. Тус лобби бүлэг ШИНЭ намын зөвлөлтэй хамтран Засгийн газарт асуулга тавьж, удахгүй Засгийн газраас оруулж ирэх Боловсролын тухай багц хуульд саналаа боловсруулж өгөхөөр шийдвэрлэв.
ШИНЭ намын дэргэд Мал аж ахуйн хөгжлийн бодлогын зөвлөл байгуулж, Ажил олгогч малчид, эздийн нэгдсэн холбоотой хамтран ажиллаж буй. Энэ удаагийн Зөвлөлийн хуралд “Дөрвөн алтан бэрс” ТББ, “Монгол говь” нүүдэлчин, малчдын холбооны төлөөлөл оролцож, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд малын хулгайтай тэмцэх хариуцлагын заалтыг чангатгах талаар байр сууриа илэрхийлсэн юм. Тэдний саналыг ШИНЭ намын дэргэдэх Мал аж ахуйн хөгжлийн бодлогын зөвлөл боовсруулж буй баримт бичиг, мөрийн хөтөлбөртөө тусгаж ажиллахаар боллоо.
Сэтгэгдэл0
Шинэ нам ШИНЭ байх ёстой шүү Нам дамжсан урвагчид шургалсан харагдсан ХҮН намыг маш сайн үймүүлсэн . Нэг их АН-ын муу муухайг гайхад ирсэн хутган үймүүлэгчдээс эрс болгоомжил
Demjij b.
энэ галзуу, хуншгүй амьтны нэрийг сонсохоор дотор муухай болоод бөөлжмөөр санагдах юм.!!!!?!
60 terbumiinhan JDU-chid bolon MAH-iin aliig dolooj ugaadas goridson gulugnuud Mongol ulsiin undsen huulind gar hureh erhguil baisiimdaa !?
Нам бол ард олныг хооронд нь талцуулж эв нэгдлийг бусниулж улс орныг хүчгүйдүүлэн уруудуулагч хорт бүлэглэл. Өөр юу ч биш. Намынхан гэдэг бол хар амиа бодогсод.Нам нэмэгдэх тусам улс орон доройтоно.Өнгөрсөн жилүүдийн түүх үүнийг нотоллоо.

Намаар талцаж,хуваагдаж,хагалан бутаргаж,эв нэгдэлгүй болгож бгааг 30 жилийн дотор харж ажиглаж чадаагүй юм уу?30 жилийн дотор 34 нам монголыг 30 гаруй хэсэг жижиглэж хагалан бутаргаж бна даа,яаан даа батзандан,хүрэлсүх,эрдэнэ нараа,намаас хувилдсан хулгайч луйварчин нар л гарч ирж бгаа шүү дээ,