Сонгууль дөхөөд солиотой гоё мэдээллүүд байн байн сонсогдох болов. Тэдгээрийн нэгийг МАН-ын генсек Д.Амарбаясгалан дөрөв хоногийн өмнө дуулгалаа. “…Нэр дэвшигчдэд бусад улс төрийн намтай адил санхүүгийн шалгуур тавихгүй. Намууд сонгуулийн хандивт тодорхой босго тавьж, хандиваа өгсөн хүмүүсийг нэр дэвшүүлдэг. Манай нам энэ удаа ийм бодлого барихгүй. Аль болох улс төрийн намын санхүүжилт ил тод байх зарчмаар ажиллана” гэв. МАН-ын дарга У.Хүрэлсүх ч намынхаа бүлгийн хурал дээр орж ирээд 2020 оны сонгуульд нам нэр дэвшигчдээсээ нэг ч төгрөгийн хандив авахгүй гэдгээ хэлсэн байна.
Бодлогын хувьд энэ байж болно л доо. Гоё сонсогдож байна. Гэхдээ бодит байдлыг харвал боломжгүй шийдвэр юм.
МАН бол Монголын хамгийн олон байшинтай нам, тэнд маш олон хүн ажилладаг. Ус, тог, халаалт, дээрээс нь намын аппаратын цалин пүнлүү гээд урсгал зардал нь л гэхэд замбараагүй юм болно.
МАН-ынхан өөрсдөө ч үүнийг маш сайн мэднэ. Урсгал зардлаа дийлэхгүй өр тавьж байсан үе ч бий.
МАН 2012 оны сонгуульд ялагдчихсан, одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатар генсек нь байв. 2012 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр МАН-ын генсек Г.Занданшатар, иргэн Г.Алтан хоёр Зээлийн гэрээ байгуулж, МАН-ын дотоод үйл ажиллагааны зардалд хэрэглэхээр 1.0 сая ам.долларыг сарын 2.9 хувийн хүүтэй авсан байдаг. Зээлийн гэрээ байгуулсан өдрөө Г.Занданшатар, Г.Алтан хоёр бас Барьцааны гэрээ байгуулсан. 1.0 сая ам.долларын барьцаанд Чингэлтэй дүүргийн V хороо, VI хороолол дахь 7550 м.кв талбайтай оффис үйлчилгээний барилгыг мөн хаяг дээрх 4712 м.кв талбайтай газрын хамт барьцаалжээ. Тэр нь тухайн үед Нийслэлийн МАН-ын байр байсан, сүүлд Үлэг гүрвэлийн музей болчихдог, олны мэддэгээр Лениний музей юм.
Өнгөрсөн хугацаанд МАН, Г.Алтан хоёр шүүхээр мөн ч их заргалдсан даа. Шүүхийн шийдвэр Г.Алтангийн ч талд, МАН-ын ч талд гарч байв. Сүүлдээ учир нь ч олдохоо больсон. Ямартай ч одоогоос хоёр жилийн өмнө Г.Алтан ам нээхдээ “…Нам надаас авсан зээлээ төлөөгүй байгаа. Тэгэхээр үүргийн гүйцэтгэл хангагдаагүй байхад барьцаа чөлөөлөгдөхгүй. Ийм байдалтай байгаа” гэж хариулсан байдаг. Түүнээс хойш МАН-ынхан Г.Алтангийн өрийг төллөө гэж дуулдаагүй. Тэгэхээр хүү нь гэхэд л тоймоо алдсан байж таарна. Харин Г.Алтангийн өрөнд Төрийн банк өртөөд байгаа тухай мэдээлэл л хэвлэлүүдээр нэлээд гарсан.
МАН ийм л байв. Гэхдээ өнөөдөр 2012 он биш 2020 он л доо. МАН баяжжээ. Арга ч үгүй биз дээ. 2012 онд нэг иргэнээс намдаа хэрэглэх мөнгөө өндөр хүүтэй зээлж авч байсан МАН-ынхан 2016 оны сонгуулиас хойш зээлд биш тендер, сангийн хөрөнгийн асуудалд бүгд холбогдсон.
Тодруулбал, 2016 оноос хойш олны дунд дуулиан тарьж, дургүй хүргэсэн ЖДҮ-гийн хэрэг МАН-ынх, Хөдөлмөр эрхлэлтийн сангийн дээрэм МАН-ынх, хэдэн тэрбумын концесс “хуссан” асуудал МАН-ынх юм.
Ямар сайндаа л МАН-ын дарга У.Хүрэлсүх 2019 оны наймдугаар сард Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан дээр “…Хулгай хийнэ, хүн амины, хүчингийн хэрэгт холбогдоно, концессдоно, ЖДҮ-днэ гээд ер нь бүх юмыг хийж байгаа. Ийм төр байж болохгүй” гээд сууж байх вэ дээ.
Нэг үгээр хэлэхэд, өнгөрсөн гурван жил гаруй хугацаанд Монгол биш МАН-ынхан өөрсөддөө маш өндөр дүнтэй хөрөнгө оруулалтуудыг хийсэн. Энэ үнэн. Жинхэнэ зорилтот бүлэгт хүрэх ёстой ЖДҮ-гийн зээлийг тэрбум тэрбумаар нь тэд л авсан. Концесс авч засгаа унагаж байсан нөхдүүд нь “…Бид ийм жижиг асуудалд холбогддоггүй” гэх ухааны юм ярьж, намынхаа ЖДҮ-чдийг тавлаад хэвлэлийн хурал хийж байсныг та бүхэн мартаагүй байх. МАН ингэж л ажилласан.
МАН мөнгө тарьдаггүй. Ямар ч нам хандив авч л амьдардаг. Ер нь бол нэр дэвшигчдээсээ хандив, санхүү авна гэдэг намуудын хувьд байдаг л зүйл бөгөөд эрүүл үзэгдэл гэдэг юм. Өөр яах юм бэ. 60 тэрбумын бичлэгт “…Намын байрны өмнө цүнхтэй мөнгө өгөөд явсан гэдэг. Хэн яасан нь мэдэгддэггүй” гэж МАН-ын дарга асан М.Энхболдын ярьсан нь одоо цахим сүлжээнд байж л байна.
Хэрэв гишүүдээсээ татвар хураамж авахгүй гэвэл өнөө хэдэн гадаад дотоодын хөрөнгө оруулагч, бизнесмэнүүдээ цүнхтэй мөнгө бариулаад намын байр руугаа гүйлгэх гээд байна уу. Аль эсвэл төрийн баахан сан хоосолсон, концесс түүсэн нөхдүүд нь намаа санхүүжүүлэх үү. Аль нь вэ.
Ямар ч байсан энэ сонгууль, түүний дараах МАН-ын санхүүжилтийн асуудал анхаарал татаад эхэллээ. Тэд хаанаас, ямар санхүүжилт авч “амьжиргаагаа залгуулах” гэж байгаа нь сонин байгаа юм. Хамгийн ойлгомжтой зүйл гэвэл МАН-ын санхүүжилт далд хэлбэрт шилжсэн байна. Үүнийг АТГ, ЭЦА, ТЕГ гурав л ил болгож чадах билээ.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Мөнгө авахгүй гэдэг чинь төрийн албыг худалдахгүй гэсэн үг. Яах гээд байгаа юм бэ? Дахин 60 тэрбөм босгуулах гээд шахаад байгаа юм уу?
Юун гэнийн аль эрт 600 тэрбумыг босгосон
аль эрт худалдсан шд чи нэг худалдаж авсан лалар нь юм байгаа биз
Сан хоосолсон нөхдүүд Ундармаа гэх мэт нь ялгүй яваад бгаа нь намаа санхүүжүүлбэл ял өгөхгүй гэсэн тохироо хийж дээ
ленин үлэг гүрвэлээс долоон дор юм уу ТЭр америкаас авчирсан америк хүүхний үлэг гүрвэл ямарч улсад байж л байдаг үлэг гүрвэлийн оронд америкаас ОФФШОР -ын мөнгийг нь хайгаад олоод өгчихгүй дээ америк өртэй зальтай хүнийг өршөөгөөд явуулаа биз дээ Ленин сталин маркс энгэлс дэлхийд хосгүй зүйрлэшгүй бие хүмүүс шүү дээ тэдний зохиол бүтээл үйл явдал нь ядуу хүмүүсийн төлөө байсан МАН нам орос зөвлөлтийн үеийн хөшөө дурсгал музей ленин сталины нэртэй холбоотой зүйлийг устгахаа болих хэрэгтэй баруун украйны бадерийг магтан шагширдаг дууриадаг элбэдорж бат үүл биш биз дээ МАН-д өөрийн толгой байнуу эргүүлж хэвийн байдалд оруул бид украйн польшууд юм уу хятад хүн хүртэл герман марксын хөшөө босгоод байхад шүү Одоо дэлхийн дайн гарахгүй хөрөнгөтнүүдийн зохиосон хуурамч ардчилал үүрд яллаа гэж үзээд байгаа юм уу орос хятадын бөөрөнд цуглагдсан монголын бөөрийг гаргах гадаад орон байхгүй шүү орос хятадын бөөрийг гаргаж орж ирдэг чадалтай
ленин алуурчин үлэг гүрвэлээс дээр юмуу
10 terbumiig ig gesen bn lee
Монголыг Хятад улсад нэгтгэх цаг болжээ.Үхэр монгу нар юу ч чадахгүй хулгай хийж ууж идэж бааж л чадна.Хятад улсад нэгдчихвэл хулгай дээрэм 10 хонгийн дотор устана.
ter ch unen gehdee cham shig erliiziig bas hiyataduud 10 honogiin dotor ustgana shd, Negdeegui bhd l ta nar tedend heregtei shuudee.
ЯАХАВ ТӨСВИЙН МӨНГӨ Л ХУЛГАЙЛНА ШҮҮ ДЭЭ. ЭДНИЙ ЧАДДАГ ЮМ ТЭР ШҮҮ ДЭЭ.
2020 оны МАН - ын сонгуулийн санхуужилтыг алдарт БАДАМЖУНАЙ : " би Ж.Монхбатын концессын ашигаар даая !! , Ж. Монхбат , Е . Баатарбилэг ( хоерыг онцлон !) болон Ми , тууний зарим ноход Д. Оюунхорол , Х .Хаянхярваа зэргийн НЭР ДЭВШИХ ЭРхИЙГ ОЛГО ... " гэсэн юм биш уу ?! Олны уг ортой л гэдэг дээ ...
АН намынхан элбэгдорж бат үүл да ганболд зи энхболд эрднэбат эрдэнэ гарамгайбаатар гүндалай мэт хулайч луйварчдаас одоогийн их хурлын гишүүд засгийн газрын гишүүд ард түмнийхээ төлөө шудрага ажиллаж байгаараа түм дахин ялгаатай АН-д итгэхэд бэрх Утаагаар утаж хичнээн хүнийг аллаа даа Гэр нь хар урц Хүн нь хөх борц болж өвчин зовлонд шаналж үхсэн УТаа арилгана гэж татварын мөнгийг жил бүр идсэн Хөөрхий тэд хөдөөх амины мал хөрөнгө хөдөлмөрийн зэвсэг хамтрал нэгдлийн САА гаасаа салаад амь бэдрэн хотын хаяа бараадсан нь дордохийн долоод алуулж бор хоног төөрүүлж шар махтайгаа хатаж үхсэн Сайн цаг ирэхийг хүлээсээр бурхан болцгоосон Хүүхэд бурхан хоёрт ялгаа юу байх вэ гол нь хайран хүүхдүүд-----------------
Хандивгүйгээр сонгууль явуулна гэвэл бараг хэнч үүнд итгэхгүй биз дээ.Гадаад эх үүсвэрээс мөнгө босгодоггүй юм бол.
Хандивгүйгээр сонгууль явуулна гэвэл бараг хэнч үүнд итгэхгүй биз дээ.Гадаад эх үүсвэрээс мөнгө босгодоггүй юм бол.
Хандивгүйгээр сонгууль явуулна гэвэл бараг хэнч үүнд итгэхгүй биз дээ.Гадаад эх үүсвэрээс мөнгө босгодоггүй юм бол.
Энэ МАН дандаа худлаа ярьж, ард түмний толгойг эргүүлж хуурах гэсэн оролдлогоо байнга гаргадаг болжээ. Эд нар ичиж зовохоо байжээ арай л дэндүү тэнэгтэх юм.
Энэ МАН дандаа худлаа ярьж, ард түмний толгойг эргүүлж хуурах гэсэн оролдлогоо байнга гаргадаг болжээ. Эд нар ичиж зовохоо байжээ арай л дэндүү тэнэгтэх юм.
Шуналын үүр уурхай болсон МАН хэзээнээсээ ичгүүргүй худал ярьдаг шүү!! Энэ худалчуудаас салах цаг нь аль эрт болсон
Алтанд торийн банкийг хувьчилуулахаас бэлтгэж эсрэг байж зальт булхайг илчилэсэн удирдлагуудыг нь хорьсон бацгаа юм биш уу
болдогсон бол лениний араг ясыг тавьбал хүн их үзнэ шүү. хурцыг явуулж лениний шарилийг хулгайлуулая.
МӨНГӨГҮЙ СОНГУУЛЬД ОРНО ГЭЖ БАЙХГҮЙТЭЙ АДИЛ АРД ТҮМНИЙГ ЯГ ИЙМ ҮГИЙГ УТГЫГ НЬ ӨӨРЧЛАХГҮЙГЭЭР 30 ЖИЛ ХУУРЛАА.
Өнөөгийн можаритар сонгуулийн тогтолцоогоор сонгууль явуулж байгаа дохиолдолд мөнгөөр л сонгууль явуулна та бурхан байсан ч таны намтар хөргийг хэвлэхэд мөнгө орно түүнийг чинь олон түмэнд тараахад бас мөнгө орно радио зурагтаар сурталчилгаа хийхэд мөнгө орно чиний төлөө ажилласан хүмүүст цалин урамшуулал өгнө сонгогчидтойгоо уулзахад чинь мөнгө орно Сүрсүг шиг сайдынхаа албан тушаалыг ашиглаад татвар төлөгчийн мөнгийг хулгай хийж сурталчилгаагаа хийвэл өөрөөс нь сохор зоос гарахгүй бх ийм тэнэг хүнийг хуурч байгаа юм шиг хогийн ПиАр хийхээ боль