sonin.mn

Баячууд өөрсдийнхөө хүссэн зүйлийг хийлээ. “Урт нэртэй” хуулийг өөрчиллөө. Ноён уулыг ухах зөвшөөрөл олголоо. Эдгээр шийдвэр Монголыг улам хүндрүүлнэ. Саяхан Герман яваад ирлээ. Монгол судлаач герман эрдэмтэд манайхыг Азийн Грек гэж нэрлэж байна. Гректэй хэд хэдэн талаараа их төстэй юм гэнэ. Нэгдүгээрт, гадаад төлбөрийн чадваргүй болсон нь, хоёрдугаарт, олигархиуд нь хуулиа баримтлахгүйгээр бүх асуудлыг шийддэг нь, гуравдугаарт, хэлсэн ярьсандаа хүрдэггүй, шийдвэрээ хэрэгжүүлдэггүй нь адилхан байна гэнэ. Харин Грекээс ялгагдах юм нь ямар ч барьцгүй аж. Грек бол Европын холбооны гишүүн орон учир ямар нэг байдлаар татах, бариад авах бургастай. Монголыг живэхэд нь идэх хоёр том загас бий гэнэ. Тэр нь Хятад, Орос. Гадаадынхан биднийг ингэж дүгнэж байна.
/"Өнөөдөр" сонин/