sonin.mn
Монос Группийн Гүйцэтгэх захирал Х.Ананд өнөөдөр улсын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадамд амжилттай барилдаж, долоо давсан Монос Группийн бөх Ц.Содномдоржийг хүлээн авч баяр хүргэлээ.
 
Ц.Содномдорж Арслан нь 2009 оноос хойш Монос Группийн нэрийн өмнөөс барилдаж байгаа юм. Ц.Содномдоржийн бөхийн амжилт нь Монос Групптэй салшгүй холбоотой юм.
 
Тэрээр улсын наадмын барилдаанд өдгөө 10 удаа зодоглосоноос 7 удаад нь шөвгөрчээ.
Монос Группийн хамт олноос Улсын Арслан Содномдоржид сайн барилдсанд нь нь баяр хүргэж, шагнал гардуулан, цаашид улам их амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.