sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн Ахлах дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат тамирчин, гавьяат далгалжуулагч Халиуны Болдбаатар багийнхаа дасгалжуулагчдыг сонгон бүрдүүлжээ.
Тодруулбал, Пүрэвдоржийн Нямлхагва Алдар спорт хорооноос шигшээ багт ирж байна. Х.Болдбаатар, П.Нямлхагва хоёр жүдо бөхийн техникийн ур чадвараараа Монголын жүдогийн бүх цаг үеийн урдаа барих мастерууд юм.
 
 
Мөн нэгэн цаг үеийн шилдгүүд болох Чимэд-Ёндонгийн Болдбаатар, Хонконг улсын шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан Мөнхбаатарын Бундмаа, Батцэцэгийн Батгэрэл /гэрээгээ цуцлаад ирж байна/ гэсэн эрч хүчтэй авьяастай техниктэй шилдэг залуу дасгалжуулагчдаар шигшээ багаа бүрдүүлсэн талаар спортын сэтгүүлч, бөх тайлбарлагч С.Шижирбаатар мэдээллээ.
 
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг