sonin.mn

Сагсан бөмбөгийн 3x3 төрлийн “Токио-2020” олимпын эрх олгох тэмцээн ирэх сарын 18-20-нд Энэтхэг улсад болно.

 

Тус тэмцээнд оролцох манай улсын шигшээ баг чансаагаараа тэргүүлж, “А” хэсгийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн байна.

 

Тэдэнтэй “А” хэсэгт Польш, Бразил, Турк, Чехийн баг багтжээ.

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин