sonin.mn
Хэдхэн хоногийн өмнө 14 мянган ам.долларын шагналын сантай “The Lanter” шатрын блиц тэмцээнд Ираны залуу шатарчин Алиреза Фироузжа дэлхийн аварга Магнус Карлсенийг хожиж, шуугиан тарьсан билээ.
 
Харин дэлхийн аварга энэ удаа 240 мянган ам.долларын шагналын сантай шатрын цахим тэмцээнд Фироузжатай хоёрдугаар тойрогт учраа таарч, 2.5:1.5 харьцаагаар ялсан байна.
 
Уг тэмцээнд дэлхийн шилдэг найман тамирчин оролцож, цахим орчинд өрсөлджээ. Дэлхийн шатрын ертөнцийн энэ цагийн хамгийн залуу тамирчин Фироузжа Олон улсын шатрын холбоо /РЮЕ/-НЫ 2700 оноонд хүрсэн хоёр дахь залуу шатарчны алдрыг хүртээд байна. Түүний тухай их маетер Александр Грушик хэлэхдээ “Тэр хэнтэй ч ширүүн өрсөлдөж чадна. Гэхдээ Каспаровтой адил байж чадахгүй” гэжээ. Учир нь, дэлхийн олон удаагийн аварга Владимир Крамниктай хийсэн 49 удаагийн халз тулаанд Каспаров дөрвөн удаа хожиж, 40 тоглолт нь тэнцээгээр өндөрлөж байжээ.
 
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин