Түрүүч нь: http://www.sonin.mn/news/sport/110881
Тухайн тамирчид бөхчүүд хүч тамираа нэмэгдүүлэхийн тулд уудаг (хэрэглэдэг) хориотой эм ургамлыг сэргээш буюу олон улсын хэлээр допинг гэж нэрлэдэг. Допингийн төрлийн бодис нь булчингийн масс нэмж хүч тамир оруулж цуцаахгүй байх үйлчилгээтэй ажээ.
2002 оноос эхлэн улсын наадамд тав давж шөвгөрөн 16-д үлдсэн буюу 1024 бөх барилдахад 32-т үлдсэн бөхчүүдээс допингын шинжилгээ авдаг болсон. Энэ хугацаанд 19 бөх допинг хэрэглэснээр тогтоогдож байсны дотор аварга, арслан, гарьд, заан, харцага, начин болон аймгийн цолтой бөхчүүд байжээ.Допингийн төрлийн бодис хэрэглэсэн тамирчны ходоод цоорох, гавлын яс нь чулуужих дотоод эрхтэн системийн үйл ажиллагаа алдагдах зэргээр бие махбодид нь нөлөөлдөг аюултай бодис юм гэнэлээ. Ийм бодис хэрэглэж эрүүл мэндээ хохироож бие эрхтэнээ муутгах ямар шаардлага байна вэ? Улсын баяр наадмаар хурц дайчин сайхан барилдаж, олон түмнээ баясгаж улсын цол авахын оронд допинг хэрэглэж бохир аргаар давсан хэмээгдэхийг эрмэлзэх нь олширчээ. 2017онд улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш, аймгийн хурц арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нарын бөхчүүд допингийн төрлийн хориотэй бэлдмэл хэрэглэсэн нь БНСУ дахь итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдож тэдний барилдах эрхийг нь хоёр жилийн хугацаагаар хасчээ. Бөхчүүдэд ямар ч хариуцлага хүлээлгэдэггүй, их л сайндаа барилдах эрхийг нь 6-24 сараар хассан болоод өнгөрөөдөг. Харин Д.Рагчаа нарын хоёр бөхийн долоогийн давааг хүчингүйд тооцож, харцага Ц.Маналжав, Т.Санчирт заан цол олгожээ. Мөн шинээр улсын цол хүртсэн татаас багатай хэдэн залуу начингуудын цолыг хүчингүй болгосон тохиолдол бий. Өнөө жилийн баяр наадамд тав давж шөвгөрсөн 16 бөхийг допингийн шинжилгээнд хамруулснаас Үндэсний их баяр наадамын түрүү бөх, улсын аварга Э.Оюунболд, тав давж шөвгөрсөн улсын өсөх идэр начин Д.Цэрэнтогтох нараас допингийн төрлийн бодис илэрснийг Баяр наадмын зохион байгуулах хороо, Үндэсний бөхийн салбар комиссоос зарласан. Улмаар Э.Оюунболдын аварга цолыг хураах, өсөх идэр начин Д.Цэрэнтогтохын тав давж шөвгөрсөн амжилтыг хүчингүй болгож, тус тусын барилдах эрхийг хоёр жилийн хугацаанд хасахаар шийдвэр гаргаад байгаа. Допингийн хор хөнөөл их гэдэг. Бөхчүүдийн эргэн тойронд өрнөөд буй допингийн асуудлыг эцэслэн шийдвэрлэж, таслан зогсоох цаг болжээ.
Олимп, дэлхий, тивийн зэрэг олон улсын тэмцээнд медаль авсан тамирчдаас допинг илэрвэл тэдний медалийг хурааж, дараагийн байрт орсон тамирчинд олгож, барилдах эрхийг нь тодорхой хугацаанд хасдаг олон улсын жишиг байдаг. Тэгвэл допингод холбогдсон бүх бөхчүүдийн цолыг хураах нь шударга зарчимд нийцнэ.
Үүнд энэ жилийн отгон аварга Э.Оюунболд ч хамрагдана. Ингээд түүний тухай жаахан тоймлож ярья. Э.Оюунболд нь улсад барилдсан хоёр дахь жилийнхээ наадамд 20 насандаа зургаа давж начин цолыг алгасан харцага, 22 насандаа заан цолыг алгасан арслан (2015 онд), 26 насандаа аварга цол хүртсэн хүн. Э.Оюунболд 2019 оны хувьд улс, аймгийн цолтой бөхчүүд оролцсон томоохон барилдаануудад алгасалгүй, бараг бүгдэд нь барилдаж, гуравт нь түрүүлж, бусдад нь их, дунд шөвөгт үлдэж, тогтвортой амжилт үзүүлж, үзэгчдийн талархлыг хүлээж байв. Олонхи барилдаануудад Э.Оюунболдоос өөр аварга, арслан цолтой бөхчүүд цөөн оролцож барилдаж байгаа даа.
Э.Оюунболдоос авсан дээжид дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан “Хориглосон жагсаалт 2019”-д багтсан S1.1А бүлгийн станазол, S4 бүлгийн мелдониум, S5 бүлгийн гидрохлортизид хэмээх дөрвөн төрлийн бодис илэрсэн гэж үндэсний бөхийн салбар комиссоос мэдээлж байлаа. Энэ бодис нь зүгээр нэг бэртэл, гэмтэл төдийхөнд хэрэглэдэг бэлдмэл биш гэх. Бяртай, чадалтай, байнгын бэлтгэлтэй бөх ийм хүчтэй бэлдмэлийг хэрэглэх шаардлага байна уу? Хамгийн сонин нь энэ бэлдмэлийг жилийн туршид хэрэглэсэн болж таарч байгаа юм.
Дархан аварга Б.Бат-Эрдэнэ нэгэн ярилцлагадаа “Э.Оюунболд байгалиас заяагдсан бие, хүчтэй хүн. Түүнд хүч нэмэгдүүлэх, тамир оруулах зүйл хэрэггүй” гэж мэдэгджээ. Отгон аварга ч өөрөө сэргээш хэрэглэсэн гэх мэдээллийг эрс няцааж, Баяр наадмыг зохион байгуулах хорооны шийдвэрийг эсэргүүцэж мэдэгдэл хийлээ. Уг мэдэгдэлд “... Би допинг хэрэглээгүй ээ, ... миний шээсийг сольсон байна... үүнийг хууль хяналтын байгууллага нь анхааралдаа авч шалгаж өгнө үү, ... Мөн би ДНК-ийн шинжилгээ өгмөөр байна” хэмээн дурьджээ. Түүний гомдлын дагуу мөрдөн шалгаж байгаа юм байна лээ. Хэрэв допинг хэрэглэсэн нь нотлогдвол аварга цолоо хураалгасан анхны аврага болж түүхэнд үлдэнэ.
“Өдрийн сонин”-ы 2019.11.12-ны №:231-т АТГ-аас сар тутам зохион байгуулдаг хэвлэлийн бага хурал дээр олон нийттэй харилцах ахлах ажилтан, ахлах комиссоор Т.Баярхүү “Бөхчүүдийн допинг хэрэглэсэн асуудал шалгагдаж байгаа. Үндэсний баяр наадмын бөхийн төрөлд сэргээшийн шинжилгээ авах ажлын хэсэгт ажиллаж байсан албан тушаалтнууд шинжилгээний сорьцийг өөрчлөх, итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний хариуг хууль бусаар өөрчилж, олон нийтэд хуцал мэдээлэл тараах замаар албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, их хэмжээний хахууль авсан байж болзошгүй гэх асуудалд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Сүүлийн 10 жил буюу 2009-2019 оны хугацаанд шөвгөрсөн 109 хүнээс дахин шинжилгээ авч дэлхийн допингийн холбооны БНСУ дахь итгэмжлэгдсэн лабораторийн хариутай харьцуулан шалгаж байна.” хэмээн мэдэгдсэн тухай нийтэлжээ. Энэ байдлаас харахад допинг хэрэглэсэн нь хэрэглээгүй, хэрэглээгүй нь хэрэглэсэн болж байна уу даа гэсэн сэтгэгдэл төрөх боллоо.
Миний хувьд Э.Оюунболдын нутгийн хүн ч биш таних ч үгүй, тэр ч байтугай дэргэдээс нь барааг нь харж ч үзээгүй зурагтаар л барилдааныг нь үзэж явдаг бөх сонирхогч нэгэн.
Шалгалтын үр дүнд бөхчүүдын дунд яригдаад буй допингийн асуудал тэр тусмаа Э.Оюунболдын допинг хэрэглэсэн эсэх нь үнэн зөвөөр шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Наадмын дараа “Бөх” сонинд өгсөн ярилцлагадаа тэр “...улсын наадамд манлайлахдаа маш их баярлаж догдолсон... Тэр их догдлол хэсэг хугацаанд намайг чамгүй ихээр “идсэн” л дээ,... нуухгүй залуу хүүхэд болохоор жаахан даварсан ч байлгүй. Гэмтэл бэртэл ч бас нөлөөлсөндөө гэжээ. Тэр сүүлийн жилүүдэд алдаа оноондоо дүгнэлт хийж бэлтгэлдээ анхаарлаа төвлөрүүлж, өөртөө шүүмжлэлтэй хандаж, бие бялдраа хөгжүүлж, өөрийгөө шинэчилж чадсан нь амжилт гаргахын үндэс болжээ. Ер нь бол Э.Оюунболдын эргэн тойронд болж буй үйл явдлыг харахад хэлмэгдүүлж болзошгүй байдал ажиглагдаад байна. Үүнд л миний сэтгэл зовоод байгаа юм даа. Солонгосын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд Э.Оюунболдынх хэмээн нэрлэгдэж буй “Б” сорьцыг дахин явуулвал урьд илэрсэн бодис давтан илрэх нь ойлгомжтой. Иймээс уг шинжилгээнд урьд явуулсан сорьц “шээс” нь Оюунболдынх мөн эсэхийг ДНК-ийн шинжилгээгээр магадлан тогтоох шаардлагатай ингэхээр ээдрээтэй олон асуудлын оньс нь тайлагдана гэж үзэж байна.
Шадар сайд Ө.Энхтүвшин даргатай Баяр наадмыг зохион байгуулах хороо допинг хэрэглэсэн бөхчүүдийн асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулж нягталсны үндсэн дээр учир начрыг олж шийдвэрлэхийн оронд яаран сандран Оюунболдын аварга цолыг хураалгах саналаа Ерөнхийлөгчид хүргүүлээд буй. Төрийн шийдвэр тоглоом бус Ерөнхийлөгчийн зарлигаар олгосон аварга цолыг хураахад сэтгэлийн хөдлөлөөр их л хөнгөн хандаж байна уу даа гэж бодогдсон тул саналаа бичлээ.
Д.Ванданмагсар
Бөх сонирхогч, өндөр настан
Сэтгэгдэл0
Допингийг хамгийн их хэрэглэж хамгийн том амжилт гаргасан бөх бол А.Сүхбат. Түүний дархан аварга цол бол түүний хэрэглэсэн допингид өгсөн цол гэж үзэж болно. Тэр үед допингийн шинжилгээ хийдэггүй байсан.
Монголчуудыг нутаг нугаар хорчин Мөнхбатын Төвийн хужаанууд,өмхий Бат Эрдэнийн Хэнтийн оросжсон буриадууд л нэр хоч өгөн доромжилж ирсэн.Допингийн тухай үнэнийг ярих гэсэн юм бол үндэсний бөхөд түүнийг анх нэвтрүүлсэн нь яс үндэс хуцдаг,дэвжээний алчуур Бат Эрдэнэ.Бүгд мэднэ.
Даяар дуурсах далай даян дархан Допинг аврага Оюунболд болог ээ.
Энэ түнтгэр чинь түмэн түмэн олон наадамчдын нүдэн дээр ДОПИНГ доо шатаад, ЦАРАЙ НЬ МИНЧИЙЖ, НҮД ЭРЭЭЛЖИЛЖ, ТОЛГОЙ НЬ ДҮЙНГЭТЭЭД, ХАА ЯВААГАА ОЛЖ ХАРАХГҮЙ талбайгаар нэг оодгонож давхиад байсан даа. Тэрнээс илүү шинж тэмдэг юу байхав даа.
Допингдож аврагадаад цагдаагийн хурандаа болдог байхад үндэсний бөх спорт биш, цагдаагийн хурандаа цол биш.Хөгийн нь орос Хэнтийн Оюунболд "Хадбаатар аваргыг хоролсон шигээ Увсынхан намайг хорлож байна" гэж багшийнхаа сургаалийг давтсан.Үеийнхээ бөхчүүдийг "Намайг давахгүй болхоороо гүтгэцгээж байна" гэж бассан.Төвийн Хадбаатарын хүчиндсэн Герман хүүхнийг Увсад хамааруулдаг сэтгэлгээ нь угаасаа эрүүл биш. Давтан хүчинг олон Монголчууд шүтэж дээдлэхгүйгээрээ хужаа дөрвөд гэж хараадаг Төвийн хужаа Хэнтийн оросуудаас ялгаатай. Үеийнхээ бөхчүүдиййг давах байсан юм бол яах гэж Хэнтийн орожсон орк допинг хэрэглэсэн юм бол? Бас л эрүүл бус сэтгэлгээ.Хэнтийнх болхоороо шийтгүүлэх байтугай магтагддаг нь Монгол төрийн солиорол.
Сэргээш хэрэглэсэн гахайд өгсөн цагдаагийн хайран хурандаа цолыг яаралтай хурааж аваачээ. Түүний оронд төрд насаараа зүтгэсэн жирийн шудрага нэгэнд өгчих. Харин ч арга хэмжээ авах ёстой юм бишүү. Бүтэн жил том цолтой явж үзлээ. Одоо болноо Оюунболдоо.
Ерөнхийлөгч Баттулга допингийн асуудлыг яаралтай шийдээч. Төрийн тэргүүн хүн аргалчих арга саам, шалтаг эрээд шийдвэрээ гаргалгүй бүтэн жил боллоо. Шударга бус явдал эндээс эхэлнэ. Энэ бага асуудал биш. Бүхэл бүтэн 4 бодис шинжилгээнээс илэрчээд байна. Ардаа аргалах бат хаалгатай хүн л ингэж чадна. Оюунболд Ба-Эрдэнэ аваргад итгээд ингэсэн гэдэг нь ойлгомжтой. Ард түмэн харж байгаа шүү.
Uls tur Ediin zasag Buh ntr-ii ni harahaar Mongol Uls yag bidnii ved l muhuh yum bna daa gej uuriin erhgvi bodogdoh yum daa,huurhii..... Tyi chort, ariyabal um maani bad hum !!!
Одоо асуудлын үнэн мөнийг яг тогтооход хэцүү болсон байх лдаа. Өмнөх бөхчүүд хүлээгээд болоод байсан юм чинь Оюунболд зүгээр л зөвшөөрөөд цолоо өгчихөөс өөр зам байхгүй байх. Энэ жил наадам болбол алгасаад ирэх жилээс баррилдахад аврага болчихонх нас, бяр чадал байгаа. Анх түрүүлснээс нь хойш хүмүүс олон түрүүлнэ гэж найдвар тавьж байсан, яагаад ч юм бэ, сайн барилдаж чадахгүй байсан. Ялангуяа 18 оны наадамд Налайхын бөхтэй маш сул байж унасан билээ. Допингго хол байж бэлтгэлээ сайн хийвэл хэр баргийн хүнд димйлдэхгүй, ирээдүйтэй залуу шүүдээ. Харн допинг хэрэглсэн бөхөд унасан гэдгийг далимдуулж болзол хангааж чадаагүй бөхөд цол нэмж өгдөг нь зөв юмуу? Санчир, Магалжав мэтийн зааны болзол хангаж үзээгүй заанууд байх нь хачин санагддаг.
Омоороод байгааОюунболдыгоо лДопингоос нь хол байлгахыг боддоо!
Dopingtoi baisan ch dawj chadahgvi baihdaa yadag yum dopingtoi nohdoo nadtai barilduul bi hayad ogie jinhene boh iim baidag yum
Дэлхий дахинд допинг хэрэглэсэн бол бүх цол хэргэм, медалиа хураалгадаг зарчим тэгш л үйлчилдэг шүү дээ. Энд аварга цол, шүүх энэ тэр хамаагүй. Одоо харин шээсийг солисон гэж л шалгаад байгаа гэж ойлгосон. Солисон гэдэг нь тогтоогдохгүй бол дуусах байх. Солонгосын лабораторийг арай хулхидсан гэж зүтгэхгүй байлгүй дээ. Тэдэнд Монголын жалгын хэрүүл огт сонин биш байх...
Бас нэг долигногч гараад ирлээ барилдаануудыг нь үзсэн наадмаар барилдаг шигээ тийм хүчтэй тасарчихсан байгаагүй жилдээ 12 -15 барилдаан болоход Хангай бараг тал хувьд нь түрүүлсэн Оюунболд 3 түрүүлсэн байна тийм тасархай байсан бол бүгд нь түрүүлэх байсан
Шудрага нэгнээ допингчид хохироож байна. Архи ууж өөхөндөө шөхагдаад Оюунболд барилдаж чадахаа больсон байна лээ. Тэгээд шуналдаа дийлдээд өнгөрсөн наадмаар допингдоод балрахгүй юу.