Үндэсний Их баяр наадмын албан ёсны түншээр “Тоёота мотор корпорац” нь 7 дахь жилдээ ажиллаж байна. Наадмын албан ёсны түнш болохын хувьд ТОЁОТА компани нь наадмыг тэмдэглэх үйл ажиллагаанд хамтран оролцож, түрүү бөхийн шагнал болох “Тоёота цом”, Тоёота автомашин, хурдан морины унаач хүүхдүүдэд шаардлагатай аюулгүйн хамгаалалтын хэрэглэгдэхүүн өгөхөөс гадна замын хөдөлгөөн болон автомашины аюулгүй ажиллагааны мэдээллийг олон нийтэд хүргэх ажлуудыг уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн.
Энэ жил ямар зохион байгуулалтаар ажиллах талаараа “Тоёота Сэйлс Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Тоширо Курахаши, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Гэр бүл, хүүхэд, хөгжил хамгааллын газрын дарга Н.Өлзийхутаг, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа нар мэдээлэл хийлээ.
2019 оноос эхлэн олон нийтийн санал хүсэлтийг үндэслэн Наадмын түрүү бөхөд хүндэтгэл үзүүлэн Тоёотагийн нэрэмжит “ТОЁОТА ЦОМ” гардуулах болсон. Өнгөрсөн жил ногоон гартаам суурьтай, уул, ус, үүлэн хээн дүрслэлтэй, мөнгөн аяга бүхий цомыг гардуулж байсан. “ТОЁОТА ЦОМ” шилжин явахгүй, тухайн жилийнхээ түрүү бөхөд насан туршид хадгалагдан үлддэгээрээ онцлогтой. Тиймээс ч энэ жил Монгол дарханы ур ухаанаас бүтсэн цалин мөнгөн “ТОЁОТА ХҮНДЭТГЭЛИЙН БЭЛГЭДЭЛ”-ийг түрүү бөхөд гардуулах юм байна.
Уг шагнал нь цалин цагаан мөнгөн дээр бидний эрт үеэс хүндэтгэн “Дөрвөн хүчтэн” хэмээн нэрлэж ирсэн хангарьд, луу, бар, арсланг дөрвөн талд нь зохиомжилж, дундаа бадамлан мандахыг бэлэгшээж алтан шар нарыг дүрсэлжээ. “ТОЁОТА ХҮНДЭТГЭЛИЙН БЭЛГЭДЭЛ” гардуулах ёслол долоодугаар сарын 13-ны өдөр Сүхбаатарын талбайд болно.
Энэ жилийн хувьд Дэлхий даяар Ковид-19 цар тахал дэгдсэнтэй холбогдуулан, хүчит бөхийн барилдааны түрүү бөхийн нэрэмжит Тоёота маркийн HIACE автомашиныг тахлын голомтод ажиллаж, ард түмнийхээ эрүүл мэндийг сахин хамгаалж буй нийслэлийн Эрүүл мэндийн газрын хамт олонд гардуулахаар болжээ.
Түүнчлэн Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо болон Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран айрагдсан морьдын унаач хүүхдүүдэд сургалтын зориулалттай аппликэйшнуудыг суулгасан ухаалаг таблетыг бэлэглэнэ. Ингэхдээ даага, шүдлэн, хязаалан, соёолон, их нас, азарга гэсэн зургаан насны морьдын айргийн тав болон баян ходоод, нийт 31 хүүхдэд бэлэглэж, оюун ухаан, боловсролд нь хөрөнгө оруулалт хийнэ гэдгийг “Тоёота Сэйлс Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Тоширо Курахаши онцолж хэлэв.
Мөн хамтын ажиллагааны хүрээнд жил бүр замын хөдөлгөөн болон автомашины аюулгүй ажиллагааны мэдээллийг олон нийтэд түгээх, сурталчлан таниулах ажлуудыг хийж ирсэн. Энэ жилийн хувьд Улаанбаатар хотын баруун, зүүн товчоон дээр аюулгүйн самбар байрлуулах, телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим орчинд “Аюулгүй наадъя” уриатай анхааруулга, зөвлөмжүүдийг хүргэж байгаа аж.
НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа “Тоёота компани нийслэлийн Эрүүл мэндийн газарт Дэлхий нийтэд Ковид-19 цар тахал дэгдсэн энэ хүнд үед автомашин гардуулах болсонд талархалтай байна. Энэхүү автомашиныг бид нэн шаардлагатай байгаа үйл ажиллагаандаа хэрэглэх болно. Тоёота компанийнхаа цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье” гэлээ.
Сэтгэгдэл0
Za ashgui de
Turuu bohod Land ogdog biz dee, yag heregtei gazar ogoh bolhooroo Hiace bolood naasan esvel 2 iig ogoh iym bolovuu.
Mash zov shiidver baina .bayar hyrgee!
5,000,000 төгрөгөөр чартер онгоцонд суудал өгч байгаа + нислэгийн мөнгө + 21 хоногийн буудлын мөнгө /тэр 5н үзүүлэлт нтр бла бла шал худлаа/
одоо л ухаан сууж байна даа..угнь эрт ингэх байсан юм..баярлалаа сайн бүхэн дэлгэрэг.
Хэнтийн допингдсон бөхөөс болж дараачийн түрүү бөхчүүд хохирч үлдэж байгаа юм..гай болсон муу усан гүзээ сда.
ha ha
Unshaad iim dugenltend hursen yum uu? Covid-19 gej bhad.
uu ashgui dee....
Монгол бөхийн нэр хүндыг унагаах үйлдэл байна тийм л машин өгөх гээд байгаам болуул зүгээр л өгнө биз дэ түрүү бөхий байг өгж байна энэ тэр гээд худлаа солирох хэрэг байна уу нэг даргын унаа л болно биз
Дараагийн наадмын түрүү бөхчүүд Хэнтийн мангайсан царайтай усан гүзээлсэн бөхөөс болж хоосон хоцрох боллоо..
Маш зөв. Допинг хэрэглэчихээд түрүүлээд байдаг бөөн хэл амтай нөхдүүдэд өгч байснаас хамаагүй дээр
mash zuv, buhud yernu yamar ih yum ugdug yum bolivol taarana.
Сайхан шийдвэр байна. Баярлалаа.Танай компаний ажил үйлс улам өрнөн дэлгэрэх болтугай.
Маш зөв, цаашдаа ч ингэж байх дээр.
Монголын мөнгөний ханш унагаж байгаа нөхдүүд хайртай дуртай зүйлээр далимдуулж түрүү бөхөд 200...300 сая төгрөгний машин өгч түрүү морины бай болгон мөн 200...300 сая төгрөгний машин өгч төсвийн ажилчдын нэр хүнд унагаж оюун ухааныг нь газарт булж байна .энэ хэний ямар улсын бодлого вэ?төсвийн ажилчид насаараа ажиллаад тэр 200 н саяыг хийх үү?
Маш зөв ер нь бол жил болгон уламжилал болгоод цомыг нь бөхөд машинаа хэрэгтэй газар нь өгдөг болвол таарна хэнд хэрэггүй хэдэн архичин танхай бөхчүүдэд өгч бхаар
Энэ заваан боловсролгүй хэдэн гүзээнүүдэд идшийг нь бэлдэж өгч бхаар эмнэлэг онцгойд өгвөл нүдээ олсон шагнал болно Toyota бравооо
COVID 19
Зөв шийдвэр бна аа .
Өмнөх жилийн машинаа буцааж аваад бас өгөх хэрэгтэй шүү.
яг зөв одоо л зөв жишиг тогтохндээ . зарим нэг бөх уяач хоёр пээдгэнэсн новшнуудыг хархаар үнэн өрөвдөлтэй шал Т1 царай гаргачхаад алхаа гэшгээ өмсөж зүүсэн нь ёлкны модоо мод
zuv buhchuud niigemd yu hiih yum be
TOYOTA сайн байна аа,, маанаг бөхчүүдээс илүү эмнэлэг, эмч хэрэгтэй гэдгийг бататгаж өгсөн маш зөв зүйл болж байна. Олон хүний эрүүл мэндэд тус болно.
Допингтой бөхөд өгөөд одоо хашраа биз.Нөгөө пизда нь ч ичихгүй шүүхдээд яваад байдаг. Болиосой үхэр монголчууд юм даа аргагүй
Тийм байлгүй дэ ашгүй
Допингтой тэнэг бөхчүүдэд хэзээ ч битгий өгөөрээ
Энэ жилийн наадмаар түрүүлж ганц хөл дүүжлэх юмтай болох гэсэн юмсан. Одоо барилдсан болж нэг начин төрүүлж нэг Ланд 200 олж авахаас...
Mash zuv bayarlalaa, мэргэн шийд байга
Mash zuv bayarlalaa, мэргэн шийд байга