sonin.mn

Рикидо Томикава. Доктор (Рh.D), профессор Японы эрүүл мэнд, спортын их сургууль

НЭГ. УДИРТГАЛ

Монгол үндэстний уламжлалт соёлын нэг нь бөгөөд уламжлалт спортын нэг нь бөхийн барилдаан мөн гэдгийг хэн ч үгүйсгэхгүй бизээ. Тэгвэл уламжлалт спорт гэгч юу вэ? Энэхүү ойлголтын талаар нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн тодорхой томъёолол байхгүй бөгөөд даяарчлалын нөлөөнөөс болоод хүмүүсийн ойлголт ч хувирсан байдаг.

Энд Бельги улсын эрдэмтэн Роландо Райнсоны гаргасан “Уламжлалт спорт бол олон улсын түвшин дэх зохион байгуулалттай орчин үеийн спорт үүсэн гарахаас өмнө нэгдэн оршиж байсан юмуу, эсвэл тэр цаг эрин дэх биеийн хөдөлгөөнөөс үүсэлтэй спорт болно” гэсэн томъёоллыг ашиглая.

Түүний үзэхээр ямар нэгэн спортыг “уламжлалт” гэж тогтоох нь зөвхөн түүхэн цаг үеийн шинж бүхий, тухайлбал цаг хугацаа болон цаг үеийн асуудлаас хамааралтай бус, харин тэр нь цэвэр соёлын болон үзэл санааны хэв шинжтэй байх эсэх асуудпаас болдог.

Тэрээр “уламжлал гэдэг бол аяндаа бүрэлддэг явц биш харин санаачилгатай сонгосон үйл явц болно” гэжээ. Өөрөөр хэлбэл “бид өнгөрсөн бүхий үйл явдпын дотроос өнөөдрийн бидэнд үнэ цэнэтэй гэж үзсэн бүхий л зүйлээ, эсвэл ирээдүйн төлөө хадгалж хамгаалах зүйлээ сонгодог. Спорт болон наадам тоглоомоор /Gаmes/ авч хэлвэл бид нар өнгөрсөн бүх спортын туршлагын дундаас өнөөдөр идэвхитэйгээр хөгжүүлэх ёстой гэсэн зүйлээ сонгоно гэсэн үг”. [1]

Энэхүү баримтлал нь өнөөдөр бөхийн шинэчлэлтийн талаар судлан шинжлэхэд онолын үндэслэл болж байна. Тухайлбал, бөх бол эрт дээр үеийн биеийн хөдөлгөөнөөс үүсэлтэй Монгол үндэстний уламжлалт спорт болно. Мэдээж энэхүү биеийн хөдөлгөөнд нүүдпийн соёлтой холбогдсон ур мэх, бяр чадал, мэдрэмж сэтгэц, шүтлэг болон бусад хөдлөл барил зэрэг багтана.

Эдүгээ цагт эрт дээр үеийн уламжлалаа тэр хэвээр нь хадгалж байгаа уламжлалт соёл гэж хаана ч байхгуй бөгөөд даяарчлалын давалгаанд улам улмаар залгигдан уусч байгаа юм.Японы эрдэмтэн Үсэми Таканори “уламжпалт спорт" болон “үндэстний спорт” нь ижил төстэй мөртөө ялгаатай ухагдахуун гэж дурьджээ

Түүний үзсэнээр, уламжлалт спорт бол тухайн өгүүлэгч нь ямар байр сууринаас “уламжлалт” гэдэг үгийг хэрэглэж байгаагаас шалтгаалан утга нь өөр өөр байдаг. Тухайлбал аль нэгэн улсын хил хязгаараар баримжаалан хэрэглэх болон тодорхой үндэстний цар хүрээгээр хэрэглэхээс болоод ойлгогдохуун нь өөр байдаг.

Харин “үндэстний спорт бол тухайн үндэстний үнэлэмж, соёлын талаарх үзэл баримтлал.эсвэл түүний түүхч чанар өөрийн оршин тогтнохтой холбогдсон соёлын онцлог шинжтэй нягт харьцаатай байдаг. Мэдээж соёл бол холигдмол байх боломжтой бөгөөд холигдмол шинж нь соёлын онцлогийн нэг мөн.

Тийм болохоор үндэстний спорт нь олон улсын чанартай спортын нөлөөг нилээд хүлээн авсан байдаг. Гэвч тэр бол ондоо шинжтэй соёлын элементийг оруулахын зэрэгцээ үндэстний спорт өөрийнхөө бие даасан шинж байдал.бүрэн төгөлдөр шинжээ илэрхийлэн өөрийн соёлын өвөрмөц онцлогоороо ялгагдаж байдаг. “Энэ онолоор бол “үндэстэн"-ий болон “уламжлалт” спортын онцлог бүхий “үндэстний уламжлалт спорт” болох нь тодорхой.

Тэгвап бөх нь эрт дээд үеэс өнөөдөрхүртэл язгуур төрхөөрөө уламжлагдан залгамжлагдсаар ирсэнүү гэвэл тийм биш. Харин маш урт удаан түүхэн явцын дунд тасралтгүй хувиран хөгжсөөр байж таарна.

Нэг жишээ татахад, “Монголын нууц товчоон”-д өнөөдрийн Монгол бөхийн хоёр томоохон урсгал болсон Монгол улсын үндэсний бөх /халх бөх/ болон Өвөр монгол зангиат бөхийн аль нь ч бичигдээгүй. Бүри бөх болон Бэлгүтэйн барилдаан нь одоогийн Ойрад ястны дунд хэсэг бусаг уламжлагдаж байгаа “бух ноололдоон”-ы онцлогтой байна.

Өнөөдөр Японы мэргэжлийн сумогийн ёс жаягийн ихэнх нь XX зууны эхнээс бүрэлдсэн гэдгийг эрдэмтэд гэрчилж байгаа. Харин олонхи Японы ард түмэн нь эрт дээрээс уламжлалтай гэж итгэсээр ирсэн бөгөөд сонин хэвлэлийнхэн ч тэгж ойлгуулах талаар сурталчилдаг юм.

Жишээлбэл, сумогийн хамгийн өндөр цол “ёкозуна” /аварга/ нь 1909 оноос жинхэнэ цол болсоныг мэдэх хүн цөөхөн бөгөөд харин дээр үеэс эхлээд сахиулсаны шинжтэй байсан гэж итгэсээр байна.

Эдгээр нь уламжлалын талаарх ойлголтын асуудал боловч нэг ёсны соёлын уламжлал гэж ойлгож болно. Уламжпалт соёл болон соёлын уламжпал бол тусдаа ойлголт юм. Уламжлалт соёл гэдэг нь эрт дээр үеэс залгамжлан өвлөгдөж ирсэн соёлын цогц бол соёлын уламжлал гэдэг нь ямар нэгэн үзэгдлийг уламжлалт соёлын ёс заншил дагуу сэтгэж үйлдэх явдал болно.

Жишээлбэл, Монгол нутагт хаана ч гэсэн замын хөтөл дээр овоо байдаг бөгөөд замын хүмүүс тэнд тэрэг унаанаасаа бууж овоон дээр чулуу нэмэн сацал өргөдөг. Тэр овоо нь тахилгын овоо биш байсан ч овооны тахилга гэдэг уламжпалт ёс заншил буюу сүсэг бишрэлийн дагуу замын чилээгэ тайлах зуураа тахилгагүс овоонд ч залбиран даатгаж байдаг.

Өнөөдрийн бидний мэдэж байгаа бөхийн ёс жаяг болон барилдааны уламжлал бол урт удаан түүхэн явцад улиран хувьссаар тогтон бүрэлдсэн үр дүн мөн бөгөөд одоо ч гэсэн хувирсаар байгаа юм.Байгаль орчин, амьдрал ахуйн хувиралт, нийгмийн хөгжил хувирлыг даган өнөөдрийн Монгол соёл, Монголчуудын сэтгэлгээнд маш их өөрчлөлт гарч байгаа билээ.

Бөхийн соёл, бөхийн барилдаанд ч санамсаргүй хувиралт юм уу, зориудын өөрчлөлт гарч байгааг бид танин мэдэх хэрэгтэй. Зарим хүмүүс “уламжлал" гэсэн үгэнд хөтлөгдөн бөхийн зарим шинэчлэлтийг үгүйсгэх үзэлтэй байгаа нь үнэн. Энэ бол буруу биш, харин соёлын уламжлалын талаарх ойлголтын асуудал юм.

Өөрөөр хэлбэл, уламжлалаа тэр хэвээр нь хадгалах ёстой гэсэн бодол давамгайлж, шинэчлэлтийн явцад уламжлалаа хадгалан хөгжүүлэх сэтгэлгээ дутагдаж байгаа буюу шинэчлэлтийн ач холбогдпын талаарх ойлголт хараахан бүрэн бусаас шалтгаалж байна. Нөгөө талаараа идэвхитэй шинэчлэлт хийхийг хүсэн эрмэлзэж байгаа хүмүүс ч олон боловч хэрхэн шинэчлэх тухай санал бодол нэгдэж чадахгүй байсаар байна.

Бодит жишээ татаж хэлэхэд, 2012 оноос эхлэсэн “Хасар” тавцант бөхийн барилдаан нь тал хөдөө барилддаг бөхийн барилдааныг хот руу татаж үзвэрийн шинжээр тайзан дээр барилдуулж үзэгчдэд төлбөртэй сонирхуулж байгааг шинэ эриндээ зохицсон гэж дэмжих хүмүүс байгаа бол бөхийн уламжлалыг алдагдуулж байна гэж шүүмжилж байгаа хүмүүс ч цөөнгүй.

Энэ нь тал хөдөө барилддаг бөхийг дэвжээнд гаргахаар нь соёлын уламжпалын хувьд хүлээн авахад бэрх байгаагаас шалтгаалж байна. /энэ тухай хожим тусгай сэдвээр өгүүлэх болно/ Өөрөөр хэлбэл, энд соёлын уламжпал болон уламжлалт соёлын шинэчлэлтийн талаарх зөрчил харагдаж байна. Тийм болохоор бөхийн шинэчлэлтийн талаар нарийвчилсан судалгаа хийх зайлшгүй шаардпага гарч байна.

Өнөөдөр мэдээлэл харилцааны төхнОлоги хөгжсөнөөр бөхдөө хайртай бөхөө дээдпэж явдаг бөхийн хорхойтнууд, бөх судлаачид, бөхчүүд одоо цахим сүлжээгээр дамжуулан бодол санаагаа байнга хуваалцан их, бага найр наадмын тухай мэдээллүүдийг ч тухайн газраас нь шууд дамжуулах боллоо.

Одоохондоо “наадам”, “бөх сүлжээ”, “бөхийн хорхойтнуудын сүлжээ”, “Монгол наадам” гэх мэтийн бөхтэй холбоотой сүлжээнүүд олон байгаа. Мөн Өвөрмонголын Одон телевизийн “тамир, урлагийн ертөнц”, “эрийн гурван наадам” гэх мэт бөхийн мэдээлэл, сурталчилгаа урьд гараагүй ихээр хөгжсөн байна.

Эдгээрийг бөхийг тойрсон хувиралт гэж хэлж болно.Хэвлэл мэдээллийн хэрэгслийн нийгэмд үзүүлэх нөлөө их байдаг тул бөхийн шинэчлэлт гэхээр зөвхөн барилдааныг л хараад байж болохгүй бөх болон бөхийн эргэн тойрны бүх үйл явдлыг хамруулах хэрэгтэй.

Өнөөдөр бөхийн талар манай Монголчуудын өмнө тавигдаж байгаа асуудал олон байна. Гол зүйлээс товчхон дурьдвал:

1.Бөхийн нэгдсэн нийгэмлэг, холбоо байгуулах

2.Бөхийн нарийвчилсан дүрэмтэй болох

3.Уламжлалаа хэрхэн хадгалан, хамгаалах, шинэчлэх

4.Даяарчлал нь бөхөд хэр зэрэг ач холбогдолтой болох

б.Бөхийн судалгааг хэрхэн өрнүүлэх зэрэг эдгээр асуудлыг шийдвэрлэхэд юуны өмнө бөхийн нэгдсэн нийгэмлэг, дүрэмтэй болох явдлаас эхлэх шаардлагатай.

Холбогдол бүхий хүмүүсийн дунд өргөн дэлгэр ярилцлага, судалгаа өрнүүлэн алхам алхмаар хийх нь зүйтэй гэж үзнэ.

Бөх судлаачийн хувьд би юуны өмнө эдгээр асуудпыг бодолхийлэн түүнийг тайлах ямар нэгэн гарцыг хайх үүднээс тус өгүүлэлдээ зөвхөн 1978 оноос хойш шинэ цаг үед шилжсэн Өвөрмонголын бөхийн талаарх өөрчлөлт шинэчлэлтийн талаар тоймчлон өгүүлнэ. Өөрөөр хэлбэл Өвөрмонголын бөхийн шинэчлэлтийн түүх, үйл ажиллагааг эмхэтгэн, оршиж байгаа асуудал, цаашдын чиг хандлагыг анхаарахад чиглүүлэх болно.

ХОЁР. ӨВӨРМОНГОЛ ДАХЬ БӨХИЙН

шинэчлэлтийн тойм

2.1. Бөхийн шинэчлэлт хийх болсон нийгмийн ахуй нөхцөл

Бүгд найрамдах дундад ард улс байгуулагдсанаас хойш биеийн тамирын сурган хүмүүжил эрүүл мэндийн салбарт харъяалагдан улс төрийн үзэл суртлын гол арга хэмжээний нэг байв. 1978 оны өөрчлөлт нээлтийн бодлогыг дагалдан биеийн тамирын бодлого нь аажмаар улс төрийн үзэл санааны сурталчилгааны чухалчлалтаас уралдаан тэмцээнийг чухапчлах чиглэл рүү шилжив.

1978-1980 он хүртэл улсын биеийн тамирын ерөнхий товчооноос гурван жил дараалан бүх улсын биеийн тамирын ажлын хуралдааныг хуралдуулж уралдаанаар голчилсон биеийн тамирын бодлого боловсруулж эхлэсэн байна.

Энэхүү бодлогын дагуу биеийн тамирын уралдаан нь дээд шатны засаг захиргаанаас голчлон удирдаж байсныг орон нутгийн засаг захиргаа, засгийн бус байгууллагаас санаачлан зохион байгуулахыг эрхэмлэх болж иржээ. Үндэстний бодпогын хувьд ч уламжпалт биеийн тамир, спортыгсэргээн хөгжүүлэх бодлого явуулж эхлэсэн нь таатай нөхцөл бүрэлдүүлсэн байна.

Мөн 1981 оны цөөн тоот үндэстний биеийн тамирын талаарх бодлого хэрэгжүүлэх тухай шийдвэр гаргасан байна.

Энэхүү шийдвэрийн дагуу бүх улсын цөөн тоот үндэстний уламжпалт биеийн тамирын уралдаёныг зохион байгуулж эхлэсэн бөгөөд түүндээ үндэсний уламжлалт спортын төрлүүдээс сонгон оруулах болсон нь монгол бөхийн шинэчлэлтэнд үндсэн нөхцөл болжээ.

Энэ дагуу 1982 онд Хөх хотод зохиогдсон 2 дахь удаагийн цөөн тоот үндэстний уламжлалт спортын уралдаанд Монгол бөх зүй ёсоор багтсан байна. Бөхийн шинэчлэлтийн хувьд энэ нь төрийн бодлогын талаарх нөхцөл байсан бол нөгөө талаар тухайн үед бөхийн наадам нь Шилийн гол, Хөлөнбуйр зэрэг малжих орон нутагт өргөн явагдаж байсан бол харин тариалангийн бүс нутгуудаар алдагдаж байсан юм. Өөрөөр хэлбэл, Монгол бөх нь энэ үед наадмын хэмжээ, бөхийн тоо чансаагаараа орон нутгийн хязгаартай байсан тул бөхөө хөгжүүлэх зайлшгүй шаардлага гарч байсан билээ.

2.2. Бөх хөгжүүлэх гурван шатны бодлого

Дээр дурьдсан төрийн бодпогын дагуу Өвөрмонгол дахь бөхийн шинэчлэлтийн хөдөлгөөн нь 1978 оноос Шилийнгол аймгийн Авга хошуунаас эхлэжээ. Үүнд өнөөдөр Монголчуудынхаа дунд бөхийн гарамгай зүтгэлтэн гэсэн хүндэтгэл хүртэж, алдар нэрээ дуурсган яваа Ли.Баатар гуай голлох үүрэг гүйцэтгэжээ.

Тэрээр төр засгийн өөрчлөлт нээлтийн бодпоготой нийцүүлэн Авга хошууны биеийн тамирын товчооноос голлосон бөхийн дүрэм тогтоох, барилдааны хэлбэр маяг болон унагах арга барилыг өөрчлөх зэрэг шинэ арга хэмжээнүүдийг авч эхэлжээ. Тухайлбал:

1.Барилдааны шинэ арга маягуудыг хэрэглэсэн

Уламжпалт нугалаа барилдааныг тойргийн барилдааны хэлбэртэй болгож дээгүүр шалгарсан бөхчүүд нь дахин барилдана.Бас уг нь байгаагүй багийн тэмцээнийг нэвтрүүлж “гурван бөх сүлжин барилдах" зэрэг аргыг хэрэглэв. Үүнээс гадна тохмын барилдаан, үзүүлбэр барилдаан зэргийг нэмжээ.

2.Шинэ уралдааны аргуудыг нэвтрүүлсэн

Зохион байгуулж буй байгууллагаас эзэн мэдэж оноодог оноолтыг шаваа татах аргаар өөрчилж бас “цуутай бөхийг онцгой хэлбэрээр унагаах” арга авчээ.Жишээлбэл, 64 бөх барилдахад «нэгдүгээр номерт цуутай бөхийг нэгдүгээрт жагсааж хоёрдугаар номерт цуутай бөхийг 64 дүгээр байрт жагсаана» гэх мэт.

3.Барилдах цагийг хязгаарласан

Хувь хүний барилдааныг 15 минутаар нэгжийн тэмцээний нэг барилдааныг 9 минутаар тогтоожээ. Хэрвээ тогтоосон цагт хаялцахгүй бол зоосоор шодох, эсвэл хүнд жинтэй нь унасанд тооцох зэрэг туршилтын арга хэрэгжүүлж байсан бөгөөд сүүлдээ 3 метрийн цагирагаас түлхэж гаргах юм уу, хаясныг давсанд тооцох болов.

4.Бөхийн тогтмол барилдаан гаргасан

Жил бүрийн 6 сарын сүүлчээр хошууны бөхийн тэмцээн зохион байгуулах болов. Хожим энэ нь бүх аймгийн бөхийн тэмцээн болжээ.

Дээр дурьдсан мэт эдгээр шинэчлэлт нь уламжпалт нугалаа барилдааны суурин дээр барилдааны төрөл зүйлийг олшруулснаас нэг бөх нэг барилдаанд олон удаа барилдах боломжтой болж ялангуяа залуу бөхчүүдийг бэлтгэхэд их ач холбогдолтой болжээ.

Мөн багийн тэмцээнийг нэвтрүүлснээс бөхчүүдийн хамтын ухамсрыг дээшлүүлж нутаг орны нягтралыг чангатгасан байна. Иймэрхүү шинэчлэлт нь өргөн олон ард түмний дэмжлэгийг хүртсэн бөгөөд олон хошуунууд бөхийн сорилго дасгал зэрэг ажлыг сайн эрхпэж эхпэв.

Ийнхүү бөхийг эхлээд Өвөрмонголын хэмжээнд хөгжүүлж, дараа нь бүх Хятадад нэвтрүүлэн эцэст нь дэлхийд хандуулах /олимпод оруулах/ гэсэн алс холын хүсэл тавигдсан юм. Үүнийг энд “бөх хөгжүүлэх гурван шатны бодпого” гэж нэрлэе.

2.3. Бөхийн далд дүрэм буюу “бөхийн зориг санаа” гэх яриа хэллэг

Дээр 1978-2000 он хүртэлх Өвөрмонгол дахь бөхийн дүрэм тогтоох явцын талаар тоймлон өгүүллээ. Энэ бол бөхийн шинэчлэлт дэх анхны үе шат мөн бөгөөд ямарваа спортын хөгжлийн хамгийн үндсэн суурь мөн.

Тэгвэл спортын дүрэм нь ямар үүрэгтэй вэ? Аливаа спортод ил болон далд дүрэм гэж байдаг. Ил дүрэм гэдэг бол үсэг бичгээр тодорхой бичигдсэн бөгөөд цаг хугацаа, орон зай, эдлэл хэрэгсэл, уралдааны явц, шүүгч зэрэгтэй холбоотой дүрэм бөгөөд спортын үндэс нь болдог.

Харин далд дүрэм гэдэг бол ёс заншил, зан үйл, дэг журамтай холбогдсон байдаг бөгөөд спортын харагдахгүй хэсэг буюу тэдгээр биеийн хөдөлгөөнөөс үүссэн сэтгэл зүйн талаарх буюу зориг санааны талаарх зүйл мөн. Далд дүрэм нь ил дүрмийн зорилгод үйлчлэн түүнийг төгөлдөржүүлэх төдийгүй хувь хүмүүсийн дотоод сэтгэлийн жишиг болж спортыг эвдпэгээс хамгаалах үүрэгтэй.

Өөрөөр хэлбэл, далд дүрэм бол ил дүрэм мэт албан ёсоор хүмүүсийн үзэл бодлоор зохиогдсон зүйл биш харин дотоод сэтгэлд орших оюун санааг нийгэмчлэн системчилсэн зүйл мөн. Үүнийг “спортын зориг санаа” гэж нэрлэж болно.

“Бөхийн зориг санаа”-ны тухай хураангуйлан дүгнэвэл:

1. Бөхийн эрх тэгш шинж чанар

2. Бөхийн тэмцээний шинж чанар

3. Бөхийн үндэстний зориг санаа

4. Уламжлалт бөхийн зориг санаа болон олимпын зориг санааны нэгдмэл шинж

Дээрх яриа хэллэгээс үзэхэд бөхийн шинэчлэлтийнхэн “бөхийн зориг санаа”-г Монгол үндэстний зан араншин, зан үйлтэй холбон, мөн бөхийн уламжлалт шинжийг одоо үеийн спорттой ойр төсөөтэй хэмээн үзэн ялангуяа олимпын зориг санаатай уялдуулан тайлбарлаж байгаагаараа онцлогтой.

Нийгэм дэх олонх хүмүүс зөвхөн бөхийн шинэчлэлт дэх ил дүрмийн талыг анхааран бөхийн барилдааны зүг сонирхлоо хэт төвлөрүүлдэг болохоор “бөхийн зориг санаа"-ны талаар төдийлөн анхаардаггүй билээ.

Дийлэнхидээ хүмүүс ямарваа нэгэн гэнэтийн шинэчлэлтийг тэр дороо хүлээж авч чаддаггүй юм уу, хүлээн авахад ихээхэн цаг хугацаа зарцуулдаг. Тийм болохоор хүмүүст ил дүрэмд бичигдээгүй далд дүрмийн талаар ойлгуулах нь шинэчлэлтээ амжилтад хүргэх дөт зам байсан юм.

Өвөрмонголын бөхийн зүтгэлтэн Ли.Баатарыг сурвалжлах явцад тэрээр «бид бөхөө шинэчлэхдээ нэгэн зарчмыг хатуу баримтлана. Тэр нь 1. Жингийн ялгавар тогтоохгүй, 2. Бөхчилсөн барилдааны журмыг өөрчлөхгүй /нэг наадамд нэг л унадаг/, З.Өмсгөлөө өөрчлөхгүй гэсэн зарчим юм.Бид сайхан гутал өмсөхийн төлөө хөлөө зорж болохгүйтэй адилхан олимпод оруулахын төлөө энэ гурван зарчмаа өөрчилж болохгүй» гэсэн билээ.

Гэвч энэ нь бөхийн уламжлалаа хамгаалах зорилго байгаа ч тэр нь бөхөө олимпын төрөл зүйл болгохтой зөрчилдөж байгаа нь илэрхий.Олимпын барилдааны бүх төрөл нь жингээр ялгаж, оноогоор ялах дүрэмтэй тул дээрх гурван зарчмаа хөдөлбөргүй баримтлахад ихээхэн бэрхшээлтэй байгаа нь харагдаж байна.

ГУРАВ. ШИНЭЧЛЭЛТИИН ЯВЦ ДАХЬ АСУУДАЛ

Спортын соөп бол гурван үндсэн соёлын бүтэцтэй байдаг. Тухайлбал, оюуны соёл, бие бялдрын соёл, эдлэг соёлын бүтэц үүнд багтана. Нэг үгээр хэлбэл, спорт нь нийгэмч чанар бүхий оюун ухаан, мөрдөн сахих дүрэм горим, багаж хэрэгсэл зэрэг талаас бүрэлдсэн соёлын цогц мөн.

Бөх нь спортын нэгэн төрөл болохын хувьд дээр дурьдсан спортын соёлын үндсэн бүтцийг өөртөө хадгалдаг байж таарна.Дээр дурьдсан бөхийн шинэчлэлтээс харахад зорилгоо тодорхой хэмжээгээр шийдэж чадсан мэт боловч бөхийн соёлын бүтцийн хувьд авч үзвэл олон асуудал оршиж байлаа.

Үүнийг товчлон харуулвал:

1. Дүрмийн бүтцийн талаарх зөрчил, 2.3охион байгуулалтын дутмаг байдал, 3. Улсын болон олон улсын хэмжээний тэмцээн уралдаан дутмаг, 4. Бөхийн барилдаан, наадмын материалла хангамжисн асуудал, 5. Нийгмийн бусад тогтолцоог өөртөө татан оруулах арга зам дутмаг зэргийг дурьдаж болно.

Эдгэр асуудпууд нь өнөөгийн бөхийн шинэчлэлтийн бодлогод анхаарах зүйл цөөнгүй байгааг харуулж байгаа бөгөөд улмаар цаашид илүү боловсронгуй, олон талт шинэчлэлтийг шаардаж байгааг тэмдэглэх нь зүйтэй.

ДӨРӨВ.

төгсгөл

Бөхийн шинэчлэлт бол бөхөө хөгжүүлэх том үйлс мөн. Эхний хэсэгт дурьдсан хэдэн асуудлыг алхам алхмаар шийдвэрлэж бөхөө олон чиглэлээр хөгжүүлэх зайлшгүй шаардпага бүхий л хүмүүсийн өмнө тулгарч байна.

Английн түүхч Епс НоЬсЬа\л/т1983 онд “Үүсэн байгуулагдсан уламжлал”гэсэн ном хэвлүүлсэнээс хойш хүмүүсийн “уламжлал”-ыг ойлгох үзэл бодлыг ихээхэн өөрчилсөн билээ.Тус ном 1992 онд Япон хэлээр хэвлэгдэж хүн зүйч, соёл судпаачдын анхаарлыг татав.

Тус номд өнөөдөр өнө удаан түүхтэй хэмээн дэлхий даяар алдаршсан Английн ноёдын намбалаг, боловсон төгөлдөр ёслол, соёл зэрэг нь саяхан XIX зуунаас хойш бий болсон талаар дурьдсан бөгөөд өөрөөр хэлбэл, уламжлал бол хувиршгүй юм биш харин цаг үеийг даган бий болж хэвшсэн ёс заншил мөн болохыг цохон тэмдэглэжээ.

Зохиогчоос удиртгал хэсэгт бөхийн уламжлалыг “урт удаан түүхэн явцын дунд тасралтгүй хувиран хөгжсөөр ирсэн" гэж бичсэн нь мөн иймэрхүү үүднээс юм. Өнөөдрийн Өвөрмонголд ямар ч наадам дээр цаг хязгаарлан барилдуулж байгаа нь 1980-аад онд бүрэлдсэн “уламжлал”-аас шалтгаалсантай адилхан бөхийн уламжпалд олон шинэчлэлтийн “уламжлал” бүрэлдэн тогтсон байгаа юм.

Тийм болохоор бөхөө хэрхэн хадгалж хамгаалах болон түүнийг өөрчилж шинэчлэх тухай асуудал бол өнөөдрийн Монголчуудын идэвхитэй сонголт мөн. Харин тэр нь Монголчуудын уламжлалт соёл дээр суурилахын зэрэгцээ соёлын уламжлалыг мөрдсөн байх хэрэгтэй бөгөөд шинэ уламжлалыг бүтээх талаар хүн болгон хүлээн авч чадах нөхцөл хангасан байх хэрэгтэй.

Бөхийн шинэчлэлт нь ниймийн бүхий л хүчин зүйлтэй уялдан харилцан нэвчилдсэнээр сая жинхэнэ шинэчлэлтэд хүрч чадна.

Монгол бичгээс хөрвүүлэн товчилж найруулсан Б.Буяндэлгэр

Эх сурвалж: "Бөх" сонин