sonin.mn
 
Одоогоос найман жилийн тэртээ Бээжингийн олимпод Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гvндэгмаа гар бууны 10 метрийн зайн тэмцээнд эхний тойргоос хасагдаж монгол тvмнийхээ итгэлийг алдаж билээ.  Гэсэн ч, төд удалгvй 25 метрийн зайн төрөлд шархаа нөхөн оролцож Монгол Улсын тvvхэнд хамгийн анхны олимпийн мөнгөн медаль хvртсэн эмэгтэй тамирчнаар тодорсон юм. Энэ тvvхийг ярих болсон минь учиртай. Монголчууд, Монгол Улсын шигшээ баг тамирчид 2016 оны Бразилийн олимпийн наадмын хамгийн эхний тийзээ О.Гvндэгмаа гэх баатардаа даалгачихлаа. Тэр ч тийзийг хамгийн тvрvvнд захиалчихлаа. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Отрядын Гvндэгмаа 2016 оны олимпийн наадамд өрсөлдөх эрхтэй боллоо. Тэрээр БНСУ-ын Чанвон хотноо болж буй буудлагын “Дэлхийн цомын” тэмцээний 25 метрийн спорт гар бууны эмэгтэйчvvдийн дасгалд нийт 70 буудагчаас тэргvvлж олимпийн наадмын Монгол Улсын анхны тийзийг захиалж чадлаа. Удаах байрт БНХАУ-ын тамирчин Лин Юемей, гуравдугаар байрт Болгарын тамирчин дэлхийн цомын аварга Бонева Антонета нар орсон байна. Манай тамирчны хувьд 582 оноогоор долдугаар байраар шалгарч финалдсан. Улмаар алтан медалийн төлөө хагас финалд 18 оноо авч БНХАУ-ын тамирчинг 7:3 харьцаатай буулгаж авснаар тvрvvлсэн юм. Хөдөлмөрийн баатарын хувьд ийнхvv 1996 оны Атлантагийн олимпийн наадмаас хойш зургаа дахь олимпдоо өрсөлдөхөөр болсон юм. Балчир наснаасаа буудлагын спорттой холбогдож өдийг хvртэл эх орныхоо нэр хvндийг өндөрт өргөсөн ховор амжилтын баатар, ховор тохиолдлын эзэн тvvний тухай бяцхан дурсамж сөхөхөөр шийдлээ. 1978 оны тавдугаар сарын 23 нд Улаанбаатар хотноо төрсөн тамирчин маань Vндэсний биеийн тамирын дээд сургуулийг багш дасгалжуулагчийн мэргэжлээр төгссөн нэгэн. Энэ спорттой нөхөрлөсөн vе нь ааваас нь эхлэлтэй гэдэг юм билээ. Гурав, дөрөвдvгээр ангийн жаахан хvvхэд байхдаа аавыгаа дагаж тухайн vеийн марш тактикийн тэмцээнд явж макаров хэмээх орос буугаар буудаж эхлэсэн гэсэн. Тvvний аав нь ч, охиндоо 1992 оны Барселоны олимпод Монгол Улсын гавьяат тамирчин Д.Мөнхбаярын хvрэл медаль хvртэж буй тэр торгон агшинг vзvvлсэн гэдэг. Тухайн vеэс О.Гvндэгмаа энэ спортоор тууштай хичээллэх бодол төрж буудлага спортын тамирчин болохоор эргэлт буцалтгvй шийдэв. Хичээллэж эхлэсэн дариудаа спортын мастер цолны болзол хангаж улсын удаа дараагийн аварга болон олон улсын тэмцээн уралдаанд ч амжилттай оролцож ирээдvйн тив дэлхийн хvчирхэг тамирчны алдрын зам нь зурайсан гэлтэй. 23 насандаа буюу 1996 онд тамирчдын хvсч тэмvvлдэг олимпийн их наадамд оролцож шагналт зургадугаар байрт шалгарсан тэрээр дэлхийн нийтийн анхаарлын төвд орсон юм. Энэ цаг мөчөөс эхлэн монголчууд О.Гvндэгмаагvй олимпийн наадмыг хараагvй, бас төсөөлөөгvй. 1998 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хувийн төрөлд хvрэл , 2006 оны мөн энэхvv тэмцээнд амжилтаа бататгаж чадсан бол 2002, 2006 онд Азийн аварга шалгаруулах тэмцээний хvрэл медаль хvртэж, тvvнээс хойш Ази тивийн аварга, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа тооцогддог “Дэлхийн цом”-ын тэмцээний нийт есөн удаагийн аварга, таван мөнгө, дөрвөн хvрэл медаль хvртсэн. Атлантидад хамгийн анхны олимпийн наадамдаа оролцсон бол 2000 онд Сиднейн олимп, 2004 онд Афины олимпод мөн л шагналт зургадугаар байрт шалгарч байсан нэгэн. Дэлхийн хэдэн арван шилдэг буудлагын тамирчид өрсөлдөж буй олимпийн наадамд зургадугаар байрт шалгарна гэдэг чамлахааргvй амжилт ч гэлээ 2008 оны олимпод бvхий л нөөц бололцоогоо дайчилж, алдрын оргилд гарахыг хичээсэн. Тvvний мөрөөдөл ч биелэлээ олж тамирчин бvрийн хvсээд ч олддогvй тэрхvv олимпийн медалийг эх орондоо авчирсан юм. Харин энэ жил тэрээр зургадахь олимпийн наадмаа зорих тийзээ дахин захиалж чадлаа.
Тvvнд Лондонгийн эрхэмсэг “дэвжээнээ” өрсөлдөх мөч ч хямдхан олдоогvй. АНУ-ын Форт Беннин хотноо болсон буудлага спортын “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээний спорт гар бууны эмэгтэйчvvдийн 25 метрийн дасгалд олимпийн мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар маань мөнгөн медаль хvртэж “Лондон-2012” спортын их наадамд цэц мэргэнээ сорихоор болсон. Мөн Ираны Тегеран хотноо болсон “Дэлхийн цом”-ын тэмцээнд дахин алтан медаль хvртэж амжилтаа бататгаад авсан. Ингэснээр тавдахь олимпийн наадамдаа оролцож байсан юм. Vнэхээр ховорхон завшаан шvv. Тэр ирэх жил Бээжингийн олимпийн наадмаар хvртсэн мөнгөн медалийн өнгөө хувиргах чадалтай л бvсгvй. Бээжингийн олимпод алтан медалийн төлөө тvvний буу нь гацахад элэг нэгт монголчуудын сэтгэл нь эмтэрэх шиг л болж билээ. Гэтэл О.Гvндэгмаа энэ талаараа “Техникийн саатал гэж хаана ч гардаг шvv дээ. Тийм л зvйл болчихлоо. Магадгvй намайг Лондонгийн олимпод алтан медаль хvртэг хэмээн хэлж байгаа нь энэ байх” хэмээн хэлж билээ. Тэр ерөөл өнгөрсөн оны олимпод vзэгдээгvй ч Бразилийн тэнгэрт төрийн дууллаа, мөрөөдлийн “хамтаар” эгшиглvvлэх биз. 
Бээжингийн олимпийн наадмын тавцанд сэтгэл гундуухан шагналаа аван зогсч байхад тvvнийг буудлага спортын тамирчин болгох эхлэлийг нь “тавьж” хурцалж өгсөн Д.Мөнхбаяр хошой хvрэл медальтан болон инээд алдан зогсч билээ. Энэ бас л сонин тохиолдол шvv. Монгол Улсын ороо бусгаа хvндхэн цаг vед, спортынхон vнэндээ хаягдсан тэр vеэс салхи сийгсэн спортын заалнаа буугаа барьсаар бэлтгэл сургуулилтаа хийсний vр шимийг энэ л олимпийн наадмаар мэдэрсэн байх. Басхvv тvvнд энэ л өдөр аав нь хамгийн ихээр бодогдож зvрхийг нь зvсэж байсан гэсэн. 
Тvvний аавыг шvхрийн спортын тамирчин байсан гэдгийг хэн хvнгvй л мэдэх байх. 1990 –ээд оны дундуур тэр нэгэн хар өдөр шvхэр нь задраагvйгээс хорвоогийн мөнх бусыг vзсэн нэгэн. Амьдралд ухаажуулсан, спортод нөхөрлvvлсэн аавыгаа Бразилийн тэнгэрт алтан медаль хvртчихээд төрийн дуулалаа эгшиглvvлэхдээ хамгийн ихээр vгvйлэх нь гарцаагvй. Тэр vед аав тань тэнгэрийн орноос ажиж “Энэ чин л миний охин шvv дээ. Миний охин мөрөөдлөө биелvvллээ. Баярлалаа” хэмээн инээмсэглэнгvй “харах” биз. Басхvv амьдралын тvшиг тулгуур болсон Монгол тvмний хайртай тамирчин Хашбаатарын Цагаанбаатар тvvний алдрын амжилтын нэгээхэн хэсэг. 2004 оны Афины олимпийн наадмаас цорын ганц хvрэл медалийг эх нутагтаа авч ирхэд, 2010 онд Амсдердам хотноо болсон жvдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, дахин хvрэл медаль хvртсэн торгон агшин бvр Отрядын Гvндэгмаатай салшгvй холбоотой. 
Магадгvй өдий хvртэл гаргасан амжилтаа vр хvvхдvvдтэйгээ, бvр цаашлаад 2009 онд хорвоод мэнлэсэн Ховор-Эрдэнэтэйгээ тэд хамгийн ихээр холбон тайлбарладаг юм. Би бус монголын мянга мянган ард тvмэн чинь одоо та хоёроос юу хvлээдэг гээч.... Бразилийн олимпийн наадамд хоёул медаль хvртчихээд, инээмсэглэнгvй зогсох дvр зургийг хамгаас илvv хvлээж байна.... Спортын ертөнцийн хамгийн нандин дvр зураг нь гарцаагvй тэр байж таараа.
Чөлөөтийн эрчvvд “Дэлхийн цом”- ын тэмцээнд зургадугаар байрт шалгарлаа 
Чөлөөт бөхийн эрэг­­тэйчvvдийн дэлхийн цомын тэмцээн АНУ-ын Лос Анжелос хотноо боллоо. Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Монгол Улсын гавьяат тамирчин О.Пvрэв­­баатараар удир­дуулсан тамирчид багаараа зур­­гадугаар байр эзэллээ. 
Шигшээ баг тамирчид А хэсэгт АНУ, ОХУ, Кубын шигшээтэй нэг хэсэгт өрсөлдсөн. Эхний тойрогт ОХУ-ын бөхчvvдтэй өрсөлдөж Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран Заурбек Сидаковыг 6:4, олон улсын хэмжээний мастер П.Өнөрбат, 125 кгын жинд өрсөлдсөн олон улсын хэмжээний мастер Ж.Чулуунбат нар өрсөлдөгчөө ялсан ч бусад тамирчдын хувьд өвдөг шороодсон бол эргээд Кубын шигшээ багийн 5:3 харьцаатай ялсан байна. Энэ барилдаанд гавьяат тамирчин Г.Мандахнаран, олон улсын хэмжээний мастер Б.Анхбаяр нар өрсөлдөгчөө цэвэр ялж 61 кгд өрсөлдсөн олон улсын хэмжээний мастер Э.Нэмэрбаяр учраа бөхөө 9:5 харьцаатай ялж олон улсын хэмжээний мастер Чулуунбат Эдуард Меса Рабийг ялж шийдвэрлэх ялалтыг багтаа авчирчээ. 
А хэсэгт ОХУ,-ын баг АНУ-ын хvчирхэг бөхчvvдэд өвдөг шороодсон байсан. Тиймээс шийдвэрлэх барилдаанаа Монгол Улсын шигшээ багийн тамирчид АНУ-ын тамирчидтай хийсэн. Гэвч 8,0 харьцаатай ялагдаж тавдугаар байрын төлөө Беларусын шигшээ багтай өрсөлдөж 5:3 харьцаатай өвдөг шороодлоо. 2015 оны “Дэлхийн цом”-ын аваргаар Ираны шигшээ баг шалгарсан байна. 
Харин хоёрдугаар байрт тэмцээнийг зохион байгуулагч АНУ, гуравдугаар байрт Азербайжины шигшээ багийн тамирчид шалгарлаа.
Эх сурвалж: