sonin.mn
РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /ВВС/. Барилдааны дараа өрсөлдөгчтэйнөө гар барихаас татгалзсан Египетийн жүдоч Ислам Эль Шебабийг  нутаг буцаажээ.
 
34 настай египет жүдоч өнгөрсөн баасан гарагт Рио-де-Жанейро хотод эхний барилдаанд унасныхаа дараа өрсөлдөгч болох Израилийн бөхтэй гар бариагүй аж. Үүнтэй холбогдуулан түүнийг Олон улсын Олимпын хороо /ОУОХ/  “хатуу донгодсон” байна.
 
ОУОХ мэдэгдэхдээ “хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг Олимпын найрамдал, нөхөрлөлийн үнэ цэнийг энэ жүдоч уландаа гишгэж, ёс зүйгүй аашиллаа” гэв.
Мөн Египетийн Олимпын хороо Эль Шебабийг зэмлэн буруушааж, нутаг буцаажээ.
Үзэгчид ч түүнийг буруушаан хашгирч, дэвжээ рүү буцаж очин жүдогийн дүрэм журмын дагуу өрсөлдөгчтэйгөө гар барьж, тэврэхийг шаардаж байсан аж.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж:“Монцамэ” агентлаг