sonin.mn
БОГОТА. /TASS/. Бразилийн хөлбөмбөгийн “Шапекоэнсе” багийн тоглогчид сууж явсан нисэх онгоц орон нутгийн цагаар өнөө өглөөний 10:15 цагт Колумбын Сьерро-Гердо хотод осолдсон тухай Колумб улсын Хосе Мария Кордовагийн нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудлын албаны хүмүүс мэдэгдлээ.
 
Эх сурвалжуудын мэдээлснээр, уг нисэх онгоцонд 72 хүн сууж явжээ. “Шапекоэнсе”-гийн хөлбөмбөгчид Колумбын “Атлетико Насьональ” багтай лхагва гарагт Өмнөд Америкийн АШТ-ий аваргын төлөө тоглохоор явж байсан байна.
 
Онгоц Колумбын Рионегро хот дахь тус улсын хоёр дахь том нисэх онгоцны буудал болох Хосе Мария Кордовагийн нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал руу дөхөн ирж байх үедээ осолджээ.
 
Онгоцны түлш дууссаны улмаас осол болсон бололтой.
Одоогоор хүмүүс амиа алдсан болон гэмтэж бэртсэн талаар тодорхой мэдээлэл ирээгүй байна.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг