sonin.mn
ПРЕТОРИЯ./TASS/. Усанд сэлэлтийн Олимпын олон удаагийн аварга Америкийн тамирчин Майкл Фелпс том цагаан акултай уралдаад хожигдсон тухай Vox порталд бичжээ.
 
Аварга загас 100 м-ийн зайг 36,1  секундэнд туулж, Фелпсээс 2 секундээр түрүүлж барианд орсон байна. Энэ уралдаан ӨАБНУ-ын Кейптаун хотод задгай тэнгисийн усанд болсон аж. Өрсөлдөгч хоёр бие биеэсээ тусдаа уралдсан бөгөөд компьютер графикийн тусламжтайгаар телевиз үзэгчид тэр хоёрыг цуг сэлж байгаагаар үзэх боломжтой байв. Далайн махчин загас 100 м-ийн цаана байгаа идэш рүүгээ хурдалсан байна.
 
Уг арга хэмжээг “Discovery” телевиз зохион байгуулжээ.
 
М.Фелпс зодог тайлж байгаагаа 2016 оны Рио-де-Жанейрогийн Олимпын дараа зарласан юм. Тэрбээр таван удаагийн Олимпод оролцохдоо 28 медаль хүртсэнээс 23 нь алт, гурав нь мөнгө, хоёр нь хүрэл медаль ажээ. М.Фелпс Олимпын тоглолтын түүхэн дэх хамгийн их алдар нэртэй тамирчин юм.
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг