БНХАУ-ын Шэнжэн хотод болсон 100 мянган ам.долларын шагналын сантай тэмцээнд Монголын оюун ухааны академийн дөрвөн эмэгтэй тамирчин өрсөлдөж, хоёр нь Гиннесийн номонд амжилтаа бүртгүүлэхээр боллоо. Уг тэмцээнд манай улсаас олон улсын их мастер Н.Мөнхшүр, Н.Энхшүр, Э.Лхагвадулам, З.Цэцэгзул нар насанд хүрэгчид болон өсвөр насны ангилалд оюун ухаанаа сорьсноос дэлхийн таван дээд амжилтыг шинэчилжээ. Мөн насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн ихэр тамирчид болох Н.Мөнхшүр, Н.Энхшүр нарын гаргасан хоёр дээд амжилтыг Гиннесийн номонд бичихээр болсон байна. Дэлхийн шилдэг 300 гаруй тамирчин оролцсон уг тэмцээний гурван өдрийн дараах дүнгээр манай тамирчид нас насны ангилалдаа эхний байрт шалгаран шагналын сангийн дийлэнхийг авч, Н.Мөнхшүр 8035 оноогоор тамирчдыг ардаа орхин тэргүүллээ.
Б.Номуун
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
Сэтгэгдэл0
Гайхамшигтай.
Зарлал: Даралт ихсэх, тархи – зүрхний титэм судасны хатуурал нарийсал, цусан хангамжийн дутагдал, хэм алдалт, шигдээс – ишеми, цусны өтгөрөл, холестрин ихдэх зэрэг эмгэгүүдийг эрүүлжүүлж, хүндрэлээс сэргийлэх, нөхөн сэргээх үйлчилгээ бүхий Ханаагүй тосны хүчлийн /ОМЕГА КОМПЛЕКС/ ЛИ ЭР КАН бүтээгдэхүүнийг борлуулж байна. . ҮНЭ: 1 сар: /1 сав/ 240’000₮, 1 курс-: /3 сав/ 720’000₮, Утас: 96665038 ЛИ ЭР КАНы танилцуулга https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac
Даан ч зууралддаг жудо биш юм даа.Женко цээжээ түрэн тагтаа поозоо авч ирээд гараа баавгай байдалд аван алцайн зогсоод сүрийг үзүүлж БААТАР цол өгөхгүй юу.
Охидууддаа улсынхаа нэрийг өндөрт өргөсөн, бүр орой дээр гаргасанд их баярлалаа. Энэ чинь бөх, буудлага зэргийн олон жин, төрөл тус бүрт аварга болсон биш (энэ ч тийм хялбар юм биш), абсолют аварга болсны зэрэгцээ, урьд давтагдаагүй амжилтад хүрсэн гэсэн үг юм байна. Ийм зүйл унших гэж байдаг аа, маш сайхан байна. Сайн сайхныг хүсье.
Тамирчид болон дасгалжуулагчдад баярлалаа.Баяр хүргэе.Их Эзэн Богд Чингис хаан маань,-Манай монголчууд хэдий цөөн ч олноос дутахгүй,хэдий муу ч сайнаас хоцрохгүй гэж айлдсан юм.Яг үнэн хэлж байжээ."Зоригт монголын үр ач Золбоот охид хөвгүүд Хойчийн шинэ ертөнцөд Хүндтэй гавьяа байгуулна" гэж Их Нацагдорж энэ хүүхдүүдийг л хэлж байж дээ.Сайхан юм аа.Дахин баяр хүргэе.
Зарлал: Даралт ихсэх, тархи – зүрхний титэм судасны хатуурал нарийсал, цусан хангамжийн дутагдал, хэм алдалт, шигдээс – ишеми, цусны өтгөрөл, холестрин ихдэх зэрэг эмгэгүүдийг эрүүлжүүлж, хүндрэлээс сэргийлэх, нөхөн сэргээх үйлчилгээ бүхий Ханаагүй тосны хүчлийн /ОМЕГА КОМПЛЕКС/ ЛИ ЭР КАН бүтээгдэхүүнийг борлуулж байна. . ҮНЭ: 1 сар: /1 сав/ 240’000₮, 1 курс-: /3 сав/ 720’000₮, Утас: 96665038 ЛИ ЭР КАНы танилцуулга https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac
30,000 юань байна
iim saihan medee duulgasan ta nartaa ich bayarlalaa. bayar hyrgej amjilt hysie
мОНГОЛЧУУДААРАА, ЗАЛУУЧУУДААРАА БАХАРХАЖ БАЙНА.
Бахархаж байна. Монгол залуус ийм л байх ёстой.Энэ "гайхамшигууд"-ад болон энэ "спорт"-ыг Монголд дэлгэрүүлсэн Хатанбаатар багшийг нь алдаршуулан, хамгийн дээд шагналаар шагнах хэрэгтэй!!!
Түрүүлсэн нь 3,000,000 (Гурван сая) юаны шагнал авч байгаа юм биш үү? Энэ монголчууд чинь бүгдээрээ ийм тэнэг болчихсон юм уу? Тэмцээний шагналын сан нь 100,000 биш НЭГ САЯ доллар шүү дээ. Мэдээллээ сайн шалгадаггүй мэдээ бичигч, цаашд хуулбарлан түгээдэг энэ балиар зүршил сэтгүүлзүйд хэзээ арилах юм болоо