УИХ-ын даргын 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн захирамжаар Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолын 4 дэх заалтын хэрэгжилттэй танилцаж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулжээ. УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолын 4 дэх заалтаар стратегийн ач холбогдол бүхий Оюу толгой, Таван толгой, Цагаан суварга, Асгатын ашигт малтмалын ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээ, түүнийг хэрхэн эзэмших талаарх саналыг эхний ээлжинд боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газарт үүрэг болгосон юм. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр /2025.05.09/ хэвлэлийн бага хурал зохион байгуулж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч П. Мөнхтулга, Ажлын хэсэг мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр холбогдох байгууллага, албан тушаалтан, мэргэжлийн хүмүүсийг татан оролцуулж мэдээлэл судалгаа гаргуулан дүн шинжилгээ хийх ажлыг зохион байгуулж, холбогдох санал, дүгнэлтээ гарган цаашид авах арга хэмжээний талаарх санал шийдвэрийн төсөл боловсруулж, УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд танилцуулах үүрэгтэй ажиллана хэмээн танилцуулав.
Түүний дараа Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, УИХ-ын даргын захирамжаар 2007 оны 27 дугаар тогтоолын биелэлтэд санал дүгнэлт өгөх ажлын хэсэг байгуулагдлаа.
Өнгөрсөн 18 жилийн турш Ухаа худаг, Оюутолгой, Тавантолгой, Цагаан суварга, Асгат зэрэг стратегийн орд газруудаас ард түмэн ямар үр өгөөжийг хүртэх вэ хэмээн хүлээж байсан.
Үүнд хариулт өгөхөөр 126 гишүүнтэй шинэ парламент стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолын 4 дэх заалтын хэрэгжилттэй танилцаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан нь түүхэн шийдвэр болж байна хэмээн онцлов.
Сайд О.Алтангэрэл, Монгол Улсын Засгийн газраас өмнө нь тогтоолыг хэрэгжүүлэх Ажлын хэсэг байгуулсан бөгөөд тэрхүү ажлын хэсэг урьдчилсан байдлаар гаргасан дүгнэлтийнхээ хүрээнд УИХ-ын тогтоолын төсөл боловсруулсан гэсэн нэмэлт мэдээлэл өгсөн юм.
Засгийн газраас өргөн мэдүүлэхээр ирүүлсэн тогтоолын төсөлд УИХ-ын Тамгын газар хууль зүйн дүгнэлт гаргасан байна. УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандоржийн танилцуулснаар, тогтоолын төсөл нь Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу шаардлага хангаагүй гэж бүрдлийг буцаасан байна. Тэрбээр, Оюутолгой, Цагаан суварга зэрэг ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай УИХ-аас тогтоолууд баталж байсан боловч Таван толгой, Асгатын орд газартай холбоотой тогтоолын заалт өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй байна. Тиймээс Засгийн газар тогтоолын заалтыг хэрэгжүүлэхийн тулд төрийн хувь эзэмшлийн талаар саналаа тусгаж, 2007 оны 27 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах нь зүйтэй гэж үзсэн гэлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл2
strategiin ord boloh Tomortein ordoos iluu nootstei zalgaa baidag Delgersaihanii Bayangoliin ord yahaaraa strategiin ordod bagtdaggui yum boloo. Gantsaarhnaa 20 jil 3000 wagonoor odor shonogui zooloo. Boloo yum bishuu
Та нар америк яаж ядуурсан байгааг хар. Усан онгоцны үйлдвэрлэл гэдэг далайн худалдаа, далайн хүчирхэг цэргийг илэрхийлдэг. Өнөөдөр дэлхий даяар үйлдвэрлэгдэж байгаа усан онгоцны 75% хятад дангаараа эзэлж байна. Хятадын төмрийн үйлдвэргүйгээр ийм амжилтанд хүрэхгүй. Хятадын төмрийн үйлдвэрийг Монгол хангаж байна. Америк нь хятадаас 507 дахин цөөн усан онгоц үйлдвэрлэж байна. Америк цэргийн усан онгоцоо хийж чадахгүй түвшинд очсон. Америкийн цэргийн усан онгоц живээд эхэлвэл далайн худалдаа юу болох вэ? Украйн гэж улсын хувь заяа дууссан.Украйн гэж улс Америкаас зэвсэг авах гээд чадахгүй түвшинд очно. Ийм бодит тоог харвал Украйн ялагдана. Хэдэн жилийн өмнө Америкийн ерөнхийлөгч "Монголчуудаа та нар наад тавантолгойнхоо коксжсон нүүрсийг хятадад хямдхан зарахаа зогсоож өгөөч" гэж хэлж байсан удаатай. Монголын таван толгойн нүүрсээр хятадын төмрийн үйлдвэрүүд маш их ашиг хийж байна. Монгол нүүрсээ зогсоовол хужаа усан онгоц үйлдвэрлэл зогсооно. Монголын ордууд үнэ цэнэ дэндүү их.