
Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэгээс “Монгол эр хүнд итгэ, тэд гэр бүлээ хамгаална” сэдвээр мэдээлэл хийлээ.
Тус ТББ-ийн тэргүүн Ж.Цогтсугар: “Манай байгууллагаас “Монгол эр хүнд итгэ, тэд гэр бүлээ хамгаална” үндэсний хөдөлгөөнийг санаачилж байна. Заавал архи ууж сурсны дараа архинаас гарах биш архи ууж сураагүй байхдаа огт хэрэглэдэггүй болгох шинэ санаачлагыг гаргаж, гурван жил ажилласан залуусын төлөөлөл өнөөдөр мэдээлэл өгөх гэж байна.
Монгол эрчүүдэд эмийн бус аргаар өөрийн дотоод хүчээр, ухамсар, оюун тархиараа дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхах чадамж байна. Түүнийг нь хүлээн зөвшөөрч, итгэж өгөөч ээ гэж уриалж байна.
Манай улс нэг хүнд ногдох согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр дэлхийд нэгдүгээрт ордог. ДЭМБ-аас Монгол улсыг архины хэрэглээний хувьд аюулд учирсан орон гэж тодорхойлсон. Мөн манай улсад архинаас болж жилд дунджаар 4500 гаруй хүн амиа алддаг гэсэн тоог Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан. Тиймээс энэ том аюул заналыг өөрчлөх цаг нь болсон.
Манай зөвлөлд эрдэмтэн докторууд ажилладаг. Архинаас гаргадаг шидэт эмд итгэдэг цаг өнгөрсөн. Энэ бол дэндүү мунхаг зүйл.
Залуу үеийнхэн маань өөр болж, биднийг дэмжихээ илэрхийлж буйд нь талархаж байна. Мөн бид шинэ үеийн залуустаа хандаж, их дээд сургуулийн оюутнуудад хандаж олон арга хэмжээг бид зохион байгуулсан” гэв.
Н.Отгончимэг
Сэтгэгдэл5
Улныхан ядуу амьдралдаа гутарч шаналж архинд орж үхэцгээж байна.
Архи үйлдвэрлэгч нар хортой спиртээр архи хийчихээд залуучуудад, улныханд буруугаа чихдэг
Архины дэлгүүрийг тусад нь гаргаж, хүүхэд насанд хүрээгүй хүмүүст үйлчилдэг дэлгүүрээс салгая! 3 градусаас дээш хатуулагтай бол тусгай төрөлжсөн дэлгүшрт заруулъя
Дөнгөж 3 жил ууж байгаа хүмүүс мэдээлэл өгч байгаа юмуу ! Сүүлийн үёийн Хараа нэг л худлаа болсоныг та нар мэдсэн үү ! хулхи юм гаргаад байдаг болсон юм шиг байна лэ ! Үхэхээ болбол хүн заавал архи биш зүгээр кофё ууж байгаад л өнгөрчихдөг болсон ! Архи ууж сураагүй юмнууд дараалан 4 хоног уувал баараггүй үхдэг юм ! Хоол ундтай зохих даруулгатай тоглох хөзөртөйгөөр над шиг намбатай уувал 100 наслана ! Нэг уусан бол маргааш нь заавал өнжиж элгээ амраах ёстой шүү !
Хохино, үхэж байхдаа таарсан малнууд