sonin.mn

Оросууд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Их Британийн Ерөнхий сайд Кира Стармер, Польшийн Ерөнхий сайд Дональд Туск, Германы канцлер Фридрих Мерц нарыг галт тэргэнд хар тамхи хэрэглэсэн гэх худал мэдээлэл цацжээ. 


Үүний хариуд Елисейн ордон энэ нь энгийн салфетк байсан гэж тэмдэглэсэн талаар Елисейн ордны хэвлэлийн алба энэ сарын 12-ны даваа гарагт мэдээлжээ.


Уг мэдэгдэлд "Европын эв нэгдэл эвгүй болох үед худал мэдээлэл асар хурдтай тархаж, энгийн салфетк хар тамхи мэт харагдаж байна" гэж дурджээ. Эдгээр хуурамч мэдээг Францын дайснууд гадаад болон дотоодод тарааж байна гэж Елисейн ордон тэмдэглэсэн бөгөөд иймд иргэдийг залилан мэхлэлтээс сэрэмжтэй байхыг уриалсан байна.



Ж.Бат 

Эх сурвалж: news.novyny.li