sonin.mn

“…Ерөнхий сайдын 2025 оны 32 дугаар захирамжаар байгуулагдсан стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн чулуун нүүрсний ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрлийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид олгосон асуудал, энэ талаар УИХ, Засгийн газраас өмнө нь гаргасан шийдвэрт дүн шинжилгээ хийж, дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийн дүгнэлтийг танилцууллаа.


Засгийн газраас холбогдох шийдвэрийн төслийг үндэслэн УИХ-д тогтоолын төсөл байдлаар уламжлахаар боллоо.


Ажлын хэсгээс Монгол Улсын Засгийн газрын төлөөлж Үйлдвэр худалдааны сайд “Энержи ресурс” компанитай гарын үсэг зурсан 2028 оны гуравдугаар сарын 21-ны өдрийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай гэрээ гэх баримт бичиг нь хууль бус, зөрчилтэй гэрээ байна гэж үзлээ” гэж ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл 20255 оны хоёрдугаар сарын 256-нд мэдээлсэн. Мөн, өнгөрсөн долоо хоногт “…Засгийн газраас тогтоолын төсөл боловсруулж УИХ-д хүргүүлээд багагүй хугацаа буюу 48 хоног өнгөрч байна. Ажлын хэсэгт цугларсан баримтуудаас түүвэрлэж хоёр боть эмхэтгэл бэлдэж хэвлүүлсэн. Үүнийгээ маргааш УИХ-ын гишүүд болон хэвлэл мэдээллийнхэнд түгээнэ. Тавантолгой нүүрсний бүлэг ордын хайгуулд манай ард түмэн 50 жилийн турш ямар их хөрөнгө хүч зарсан, тэрхүү орд хэрхэн хувьд очиж хэд дамжсан, стратегийн орд гэгч ойлголт хуульд хэрхэн орж, хэн хэн ямар байр суурьтай байсан, Засгийн газар энэхүү ордыг буцаан авах талаар ямар алхам хийсэн, яагаад УИХ-аар хэлэлцүүлээгүй, эдүгээ энэхүү ордын Ухаахудагийн хэсгийн олборлолт, орлого, татвар төлөлт ямар байгаа болон энэхүү үйл явдлын талаарх “Энержи ресурс” компанийн байр суурь, эдийн засгийн үр өгөөжийн талаарх хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг яригдаж буй олон асуултад хариулт өгөх баримтууд энд бий.


Монгол төрийн шийдвэр Монгол хүний төлөө байх ёстой. УИХ болон түүний гишүүд, олон нийтийн дэмжлэгээр энэхүү асуудал хуулийн дагуу шийдвэрлэгдэнэ гэдэгт найдаж байна” гэсэн юм.


Гэхдээ, сайд О.Алтангэрэл дээрх хоёр боть эмхэтгэлээ маргааш нь бус Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтын ажлын нээлтийн өмнөхөн тараажээ. Тэгвэл, үүнд “М-Си-Эс”-ийн Ж.Оджаргал уурлаж, зарим сайд руу утас цохиж бухимдлаа илэрхийлсэн байна.



Б.БАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин