
Оросын цэргийн тусгай ажиллагаа Украинд 3.4 жил (тасралтгүй 1174 өдөр шөнө) рүүгээ дөхөж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины dialog.ua/war/ сайт, “Блог Ходорковского” сайт, германы Deutsche Welle, америкийн Forbes-ын анализ, европын ба америкийн зарим улс төрчдийн мэдэгдэл зэргээс түүвэрлэн орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.
Ялалтын баярын өмнөх дайны зураглал. Фронтод Орос нь ганц ч атугай км давшиж “чөлөөлөлт”-өө хийгээгүй, давшсан тоолондоо хатуу няцаалттай тулгарч байв. Тавдугаар сарын 9-ний өмнө Донецкийг бүхэлд нь чөлөөлж авна гэсэн нь агаарт замхарсан. Украины батлан хамгаалах хүчин Оросын армийг хөдөлгөхгүй байж чадахын сацуу ОХУ-ын Курск, Брянск, Белгород мужид цэргийн тусгай ажиллагаа явуулж байна. Украин алсын тусгалт дронууд, нисэгчгүй онгоцууд хэдэн зуугаараа Оросын эсрэг томхон хэмжээний дайралт хийв. Оросын Европын хэсэгт хэд хэдэн байнуудад цохилт өгч, дронуудын зарим нь Москва мужийн дээгүүр чөлөөтэй нисч байв. Амжилтыг дурдваас оросын цэргийн олон объект, жишээ нь Град, Ураган, Смерч, Торнадо MLRS, мөн TOS-1A Solntsepek-ийн сум, дуран хараа тохируулагч үйлдвэрлэдэг Саранскийн шилэн кабелийн үйлдвэр, Тула мужид Сплав үйлдвэр халдлагад өртөж шатав.
Москва мужид Миг-29, Су-29 онгоцууд байрладаг цэргийн нисэх онгоцны Кубинка буудал, Калуга мужийн Шайковкад стратегийн бөмбөгдөгч Ту-22 онгоц байрладаг аэрдром дрондуулж галд автав.
Орос руу дроны хамгийн том халдлага Ялалтын 80 жилийн ойн баярынх нь өмнө тохиосныг Z-bloggers-чид нь мэдээлэв. Нэг дор бараг зэрэг шахуу нэг шөнө ОХУ-д алсын тусгалт 447 дрон, пуужин довтолжээ. “Нэг шөнийн дотор Орос руу 447 дрон, пуужин” харвасны шан гээд Орос даяар эмх замбараагүй байдал ноёлож иргэний агаарын тээврийн 350 гаруй нислэг зогссон буюу цуцлагдаж, тэр дундаа Москвагийн нисэх онгоцны буудлууд хаагдаж, дор хаяж 60 000 зорчигч онгоцтойгоо гацсаныг дурджээ. Украины эсрэг эрх баригчдынх нь өдүүлсэн дайны хор уршгийг оросууд сая л сэхээрч мэдрэх шиг болжээ. Иргэний нисэхийн хэд хэдэн буудалд бачимдсан, ууртай, согтуу оросууд аэрпортыг үймүүлэн, тэдний нэг нь “Оросын дайн Орос эх орондоо эргэж ирлээ” хэмээн хашгирч байжээ.
Сүр дуулиантай тэмдэглэн өнгөрүүлсэн Ялалтын 80 жилийн ойн баярыг нь гадаадын улс төрчид дүгнэсээр байна. 1945 онд ялж булшилсан фашизмын эсрэг хүн төрөлхтөний II дайн 80 жилийн дараа Украины неонацизмын эсрэг дайн болон үргэлжилж, хүн төрөлхтөн нацизмын аюулаас салаагүй, неонацизмыг нь Оросын арми, Путин эрэлхэгээр сөрөн байлдаж байгаа гэдэгтэй эвлэрэх улс үндэстэн Оросоос өөр гарч ирэхгүй бололтой.
ХБНГУ-ын Ерөнхийлөгч дүгнэхдээ “Путины эзэнт гүрний тэнэглэлийг нь халхалсан түүхэн завхруулга” хэмээн Ялалтын баярыг нь нэрлэв. Дэлхийн II дайн Европт өндөрлсний баяр бөгөөд хэрэв Украины эсрэг ОХУ-ын энэ дайныг фашизмтай хийх тэмцлийн үргэлжлэл хэмээн 5 дугаар сарын 9-нд Москвад зарлах аваас тэр нь огт тийм биш шүү гэв.
Михаил Ходорковский блогтоо ингэж ярив. Хөрш орныхоо эсрэг үйлдэж буй түрэмгийллээ зөвтгөхийн тулд Путин Ялалтын ойн баярыг овжин ашигладаг. Үзэл сурталжуулдаг. Аугаа их эх орны дайны ахмад дайчдыг Цэргийн тусгай ажиллагааны ахмад дайчидтай адилтгадаг, Цэргийн тусгай ажиллагааны баатрууд нь Үхэшгүй мөнхийн хорооны эгнээнд явдаг, ийнхүү Путин Дэлхийн II дайны ялалтыг өөртөө өмчилдөг. Явж явж Цэргийн тусгай ажиллагаа нь Аугаа их эх орны дайны үргэлжлэл болж хувирсан. Оросын улс төрчид (Медведев, Лавров гэх мэт) Зеленскийг Гитлертэй адилтгадаг, пропаганда нь эх орноо хамгаалж байгаа Украины армийг Зөвлөлт Холбоот Улс рүү зэрлэгээр халдсан Гитлерийн Вермахттай адилтгадаг гэв.
Ялалтын баярын өдрүүдийн 72 цагийн эвлэрлийн цаана Путинд ямар санаа нууцлагдав гэдэгт дүгнэлт өгсөөр байна. Трамп 45 дахь Ерөнхийлөгч байх үед нь Дэд ерөнхийлөгчөөр ажилласан Майк Пенс “Путин энх тайвныг биш, харин Украиныг хүсч байна. Оросын дарангуйлагч зөвхөн хүч чадлыг ойлгож биширдэг тул Украиныг үргэлжлүүлэн дэмжиж байгаагаа АНУ тодорхой мэдэгдэх ёстой” хэмээн CNN-ээр ярив. Трампын өнөөгийн засаг захиргаа Украинд үзүүлэх дэмжлэгээ тууштай биш, эргэж хургасан байдлаар илэрхийлж, дэмжлэг нь тогтворгүй байгаагаас зөвхөн Орос л зоригжно хэмээн Пенс анхааруулав.
Бүтэн гурван сар будилж, бүтэн гурван сар Путинд итгэж, дайны гэмт хэргээс нь цайруулж уучлах замаар Путиныг ухааруулна гэсэн Трамп ба түүний багийнхны бүтэлгүйтэл эцсийн цэгээ тавиагүй байна. Одоо тэд цэрэггүй, байлдаангүй 30 км-ийн бүс фронтын шугамын дагуу тогтоох, тэгэхдээ Украины зэвсэгт хүчин 15 км, ОХУ-ын арми 15 км тус тус ухрах санал гэдгээ тулгаж эхлэв. Энэ нь хэр бодитой вэ, байлдагч хоёр тал хүлээн авах уу гэдэг нь маргаантай. Ийм “30 км”-ийн үзэл санааг Трампын Украин хариуцсан тусгай элч төлөөлөгч Кит Келлог дэвшүүлжээ. Хяналт тавих эрх нь Украиныг дэмжих сайн санааны эвслийн Франц, Их Британи, Герман, Европын бусад улсууд байх ба Келлогийн зөрчилтэй олон мэдэгдлээс үзвэл, СССР-ийн үед эзлээд авчихсан Германы ба Балтийн орнууд алдагдсан нутгаа хэрхэн эргүүлж авч хяналт тогтоосонтой адил түүхийг Киев давтах ёстой гэнэ. Келлогийн энэ саналд Европ ба Украин бэлэн биш байна. Тэгээд ч энэ санал цаасан дээрээ үлдэнэ, цэрэггүй бүс бол зүгээр л үлгэр гэж цаадуул нь үзэж, Украин бүр бүрэн няцаажээ.
Польшид ажилладаг Rochan Consulting судалгааны хүрээлэнгийн шинжээч Конрад Музыка гэдэг хүн Ялалтын баярын өмнөхөн Оросын “чөлөөлөх дайн”-тооцоолол прогнозыг гаргаж америкийн Forbes сэтгүүлд хэвлүүлжээ. Дайн эхэлснээс хойш Украины газар нутгийн 20% орчмыг Оросын арми эзлээд байгаа ба энэ эрчээрээ үргэлжлэн байлдаад үлдэх 80% буюу нийт Украины нутаг дэвсгэрийг эзлэнэ гэвэл 101 сая хүний амиар 230 жилийн турш байлдаж ялалт хангаж магадгүй ажээ. Одоогийн үхэл хорогдол, оросын армийн байлдааны арга тактикийг дүгнээд ийм тооцоо хийсэн ба ОХУ-ын одоогийн хүн амын тоо 144 сая гэлээ гэхэд 101 саяа Украины фронтод 230 жилд алдахаар юм.
Украины нийт нутаг дэвсгэрийн хэмжээ 603.5 мянган хавтгай дөрвөлжин км, 2022 оны хоёрдугаар сараас хойш Оросын арми түүний 19% орчим нутгийг эзэлжээ. Гэхдээ үүний ихэнхи хэсгийг дайн эхэлсний дараахи эхний сар хүрэхгүй хугацаанд эзэлсэн.
Харин өнгөрсөн нэг жилийн хугацаанд ердөө 0.5 хувиар түүнийгээ тэлжээ. Тухайлбал энэ оны зөвхөн 4 дүгээр сард гэхэд л Оросын арми Украины 176 км.кв нутаг дэвсгэрийг эзлэхдээ 4.800 орчим байлдааны машин, хүнд техникээ алдаж, 36 600 гаруй цэргээ алуулж, шархдуулсан. Дайны туршид Оросын армийн нийт 800 мянган цэрэг офицер алагдаж шархадсаныг IISS (International Institute for Strategic Studies) хүрээлэнгээс тооцоолсон. Сар бүр 30 мянган шинэ цэргээр Орос хүчээ сэлбэж байна. Одоогоор Украинд байлдаж буй Оросын цэрэг хамгийн багадаа “600 мянга” гэсэн тоог АНУ-ын Зэвсэгт хүчний Европ дахь командлагч генерал Кристофер Каволи 4 дүгээр сарын 3-нд Конгрессын гишүүдэд мэдээлж байсан ба үүнийгээ “Дайн эхэлснээс хойшхи хамгийн өндөр тоо, анх түрэмгийлэл эхлүүлж байсан үеийнхээсээ бараг хоёр дахин их” гэснийг Forbes-т дурджээ.
Ялалтын баяртай давхцан Европын эв нэгдлийн 80 жил тохиолоо. Дэлхийн II дайн Европт дууссан тэр өдрөөр Европын Холбоо баяраа тэмдэглэдэг. Энэ жил тэр баяр Львовт тохиолоо. Украинд “Европын өдөр”-т 35 улсын төлөөлөгчид морилов. Европын Холбооны дээд комиссар Кая Каллас төлөөлөгчдийг ахлав. Дараа нь Европын лидерүүд Киевт цугларав. ХБНГУ-ын шинэ канцлер Фридрих Мерц гадаад айлчлалаа шууд Украинаас эхлэв. Түүнтэй хамт Франц, Польш, Их Британийн удирдагчид ирцгээв. Европын Зөвлөлийн хүрээнд тусгай шүүх байгуулж, Украинд өдүүлж буй оросын дайны гэмт хэргийг хэлэлцэн ял ногдуулах асуудлаар Львовт хэлэлцэн тохирч тун удахгүй, маргааш гэхэд Люксембург хотноо Европын Зөвлөлийн Сайд нарын хорооны хурал хуралдуулахаар болжээ. Украины эсрэг эзлэн түрэмгийлэх дайнаа Орос зогсоохгүй бол эдийн засгийн санкцуудыг чангалах замаар нөлөөлөх байр суурин дээрээ Европын Холбоо АНУ-тай дахин нэгдэхийн босгон дээр байна. Европын Комиссын Ерөнхийлөгч хатагтай Фон дер Лейен энэ тухай шинэхэн мэдэгдэлдээ “Оросын эрчим хүчний нийлүүлэлтээс татгалзах нь Украинд тогтвортой энх тайван тогтоох гурван чухал алхмын нэг бөгөөд ОХУ нь найдвартай ханган нийлүүлэгч биш гэдгээ удаа дараа нотлосон. 2006, 2014, 2021 онд болон энэ дайны үед Европт хий нийлүүлэхээ Орос таслаж байсан. Оросоос хараат байх нь бидний хувьд аюулгүй байдалд төдийгүй эдийн засагт ч маш их хортой. Иймд Оросын газрын тос, байгалийн хийн Европ дахь эрин үеийг дуусгах цаг болсныг зарлая” гээд Оросын бүрэн хэмжээний энэ түрэмгийллийн эхэн үед шингэрүүлсэн хий худалдан авахад нь тусласан АНУ-д талархал илэрхийлжээ.
Украинд яг одоо 30 хоног гал зогсоох тухай саналыг нь ОХУ хүлээн авахгүй бол Европын Холбоо, АНУ-тай хамтран Оросын эсрэг шинэ санкц тавина гэсэн тохиролцоонд хүрчээ.
Гэгээн ширээт улсын шинэ Төрийн тэргүүн бөгөөд Ромын Пап XIV Лео анхны мэдэгдлээ Украиныг дэмжихэд чиглүүлжээ:– Орос нь эрх мэдэл, хувийн эрх ашгийнхаа төлөө нутаг дэвсгэр булаан авахыг санаархаж байгаа нь жинхэнэ империалист түрэмгийлэл мөн хэмээн би үзэж байна. Стратегийн байршлын хувьд ч, соёл, түүх, үйлдвэрлэлийн хувьд ч Украин нь асар их үнэ цэнэтэй улс. Гэтэл тэнд хүнлэг ёсны эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаа нь нотлогдсон. Бид мэдээж энх тайвны төлөө залбирна, гэвч бид энэ тухай илүү чанга тод ярих ёстой гэж би үзэж байна. Украины нутаг дэвсгэрт Оросын үйлдэж байгаа энэ дайны аймшиг, харгис хэрцгийг манай улсын зарим улс төрч хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байна!–Ромын Пап.
Англи, opoc хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
Сэтгэгдэл69
Украйныг дэмжигч нараа. Та нар америк яаж ядуурсан байгааг хар. Усан онгоцны үйлдвэрлэл гэдэг далайн худалдаа, далайн хүчирхэг цэргийг илэрхийлдэг. Өнөөдөр дэлхий даяар үйлдвэрлэгдэж байгаа усан онгоцны 75% хятад дангаараа эзэлж байна. Хятадын төмрийн үйлдвэргүйгээр ийм амжилтанд хүрэхгүй. Хятадын төмрийн үйлдвэрийг Монгол хангаж байна. Америк нь хятадаас 507 дахин цөөн усан онгоц үйлдвэрлэж байна. Америк цэргийн усан онгоцоо хийж чадахгүй түвшинд очсон. Америкийн цэргийн усан онгоц живээд эхэлвэл далайн худалдаа юу болох вэ? Украйн гэж улсын хувь заяа дууссан.Украйн гэж улс Америкаас зэвсэг авах гээд чадахгүй түвшинд очно. Ийм бодит тоог харвал Украйн ялагдана. Хэдэн жилийн өмнө Америкийн ерөнхийлөгч "Монголчуудаа та нар наад тавантолгойнхоо коксжсон нүүрсийг хятадад хямдхан зарахаа зогсоож өгөөч" гэж хэлж байсан удаатай. Монголын таван толгойн нүүрсээр хятадын төмрийн үйлдвэрүүд маш их ашиг хийж байна. Монгол нүүрсээ зогсоовол хужаа усан онгоц үйлдвэрлэл зогсооно.
Буянцогтоо дебыль ээ,,,,Эмээ уугаач чи,,,,сүүлийн 7 хоног энэ балай юмаа сайт болгоноор копидлоо,,,,улиг боллоо,,,балай минь ээ,,,
Монголыг мөлжсөн барууны компаниас салахын тулд худалдааны дайныг дуусгах, оросын талд орсон байр суурьнаас манай улсын эрх ашгийг гаргах хэрэгтэй.
AFP news agency. Энэ бичлэг дээр Стармер сэтгүүлчид дагуулж санаандгүй орж ирсэн чинь Макрон Мерц хоёр кокаин хэрэглэж байгаад газар дээрээ баригджээ. 😜😂🤣 https://youtu.be/-Sz6cIACfB0?si=y-HzBd6UX4-aXt9e
Reuters агентлаг. Европын лийдер Стармер, Макрон, Мерц гурав Киев явах замдаа галт тэргэнд кокаин хэрэглэж байгаа бичлэг! https://youtu.be/Arl9Rmu64Xw?si=A4H2TNyZT2CTJgsI
Зүүдээ дахин дахин битгий бич, нойрноосоо сэр малаа
Израильчууд палестенчуудыг хүүхэд хөгшидгүй зэрлэгээр буудаж бөмбөгдөж байхад ганц ч хүн ган хийсэнгүй . Оросууд украйныг ингэж бөмбөгдсөн бол аль хэдийнээ газрын хөрснөөс арчигдсан байгаа даа . Зөвхөн цэргийн объект дээр л ажиллагаа явуулж байх юм . Давраад иргэний байгууламж ндаа
ЛАОС НИКАРАГУА ВЕНЕСУАЛЬ ХЯТАД ВЬЕТНАМ ЭД НАРЫГ МАНАЙХААС ДЭЭГҮҮР ҮНЭЛЛЭЭ ХАЙРТ ОРОС АХ ЧИНЬ ТЭР ҮЕД ЮУН ОРОСОД ТУСЛАХ ИХЭНХ НЬ ШАЛДАН ГҮЙЖ ЯВСАН БИЗ.ИНГЭЭД БОДОХООР ХОРСОЛ ТӨРӨХ ЮМ
🤣🤣🤣
Менежментийн багийн ахлагч Ж.Хатанбаатар Улаанбаатар 2025/05/12 Баабар Батбаярын вэб хуудас болох нь тодорхой байна. Өмхий хулгайч, урвагч нарыг Монголчууд сонсохгүй.
AFP news agency. Энэ бичлэг дээр Стармер сэтгүүлчид дагуулж санаандгүй орж ирсэн чинь Макрон Мерц хоёр кокаин хэрэглэж байгаад газар дээрээ баригджээ. 😜😂🤣 https://youtu.be/-Sz6cIACfB0?si=y-HzBd6UX4-aXt9e
Намайг чадвал холоос буудчихаач гээд Путин парадын дараа Улаан талбайгаар цээжээ дэлгээд зөндөө удаан алхсан !Тийм сачиийтай аавын хүү бүхэл баруун болон укрианд байхгүй гэдэг нь тодорхой болсон ! Хэрвээ парадан дээр дрон юмуу нисгэгчгүй онгоцоор мөн холын пуужингаар халдлага хийсэн бол Путин маргааш өглөө нь хариуг нь хатуу барих байсан юм ! Тэр чуулж цуглаад байгаа Львов хотод нь цөмийн цохилт өгч агаарт хийсгэх бөйсан юм ! Даанч халдлага болсонгүй ! Номин авгай нэг нийтлэл бичихдээ укрианы элчин сайдын яамнаас 100 доллар авдаг гэсэн ! үнэн үү !
Маанагаа . Олон улсын ийм том арга хэмжээн дээр тйим болчимгүй юм хийх улс байдаггүй юм. Малаа:
БАРУУН ЁВРОПТ НЭГЧ УЛААН АРМИЙН ДУРСГАЛ БАЙХГҮЙ ОДОО АМЬД ДУРСГАЛ БОЛСОН ПУТИН БОЛОН ОРСУУДЫГ АЛАХ ГЭЖ ЗАНАЖ БАС ИРГЭНИЙ ДАЙН ХИЙЖ УСТГАСАН УКРАЙНЧУУД ОРСЫГ ДОМБАСС ШИГ БОЛГОХЫГ ХҮСЧ БАЙНА МОНГОЛД Ч ГЭСЭН ЛЕНИН СТАЛИНЫ ХӨШӨӨГ БУУЛГАЖ ХӨСӨР ХАЯСАН ХӨШӨӨНӨӨС ИХ АЙДАГ ЮМ ГЭТЭЛ ЧИНГЭСИЙН ХӨШӨӨ АМЬДААРАА БОСООД ИРСЭН ХАРИН МОНГОЛ НВ ҮХЭЭД ЭХЭЛСЭН
Дэлхийн хараал иднэ гэдгээ мэднэ ш дээ
Барууны мэдээ орчуулсан бол Оросын мэдээ бас орчуулаад тавих хэрэгтэй тэнцвэртэй мэдээлэл өгөхийг хүсэж байна даа
Чи өөрөө оросын телевизээ үзээч,,,оросын телевизээр оросууд ялаад л мандаад л украиныг чөлөөлөөд л америкыг айлгаад л аугаа хятадын уран сайхны сериалууд гараад л орешник пуужин армата танкаа харуулаад л,,,бүх юм хэвийн бүтэж байна болж байнаа л гээд байгаашдээ,,,конашенков өдөр бүр л “”потери нет”” гэж мэдээлээд л бөгспутин “””цэргийн тусгай ажилгаа нарийн тооцоо хатуу төлөвлөгөөнмй дагуу тууштай явагдсаар байна””” гээд л ,,,сайхан жаргаж байгаа,,, орос агаа чинь,,,,за санаа чинь амрав уу,,,
ОХУ орлогын албаг татвараа 5% нэмэгдүүлсэн боловч оны эхний 3 сард орлогын татвар 24 оны мөн үeэс 20% багассан. ХАА, авто тээвэр, агаарын тээвэр барилга, барилгын матeриал үйлдвэрлэл, уул уурхай гээд аж үйлдэрийн салбарууд бүгд 3% дээш агшилттай бн даа ояачуудаа! Газрын тосны үнэ одоо байгаагаас нэмэгдэхгүй бол төсвийн алдагдал кадастроф болно, 2025 маш их сонирхолтой болох нь.
УКРАЙН АМЕРИКИЙН КОЛОНИ БОЛЖ ОРОС ОРОН ЧӨЛӨӨЛӨГЛӨӨ
Хоосон үг,,,хээрийн салхи,,хадны цуурай,,,говийн зэрэглээ,,,,украин америкын колони болсон бол бөгспутин тэнэг псда гэдэг нь батлагдаж байгаам,,,
Pee ene commentuudiig burhan orshoog tui chort. Deeree uul n ih oilgomjtoi bichsen baih ym ymar eh survaljaas avch orchuulsan bolohoo. Herev deerh medeelluud ta nart tegej ih taalagdahgvi baigaa bol eh survaljuudruu n orj naad vgnuudee heleech. Oo yaanaa Orosoos oor helgvi humuus biluu neeree haha
Орос хэлээр ч папа мамагүй ээ,,,,, мэдэкүү ээ,,,,,,
Украйны нэгч зэвсэг ткхник байхгүй Тусгай ажиллагааны эхний үед дууссан Америк Нато той л байлдаад байгаа шүү дээ Украйэыг энэ барууныхан үнэхээр байхгүй болголоо Одоо төгсгөл нь дөхөхөөр амь тавьцгааж б на 30 хоногт өөрсдөө сэргэх санаатай
Эмээ уу,,,тэнэг ээ,,,
орос гуч хоногийн амьсгаа өгч болохгүй молигодоод ёвропийн гишүүнээр хурдавчлан ороод нато бүрэн хэмжээгээр бүрэн бүрэлдэхүүнээр довтлох гэж байна ПЕРЕГРУППИРОВЪА ХИЙНЭ ЗОРИЛГОДОО ХҮРЭХ ГЭСЭН ОРОС ЦЭРГҮҮДИЙГ ДУТУУ АЛУУЛЖ БОЛОХГҮЙ
За хуц2
Yaragchin putler oros orniig buzarlj duuslaa
Yaragchin putler oros orniig buzarlj duuslaa
Yaragchin putler oros orniig buzarlj duuslaa
Pakistan Энэтхэгийн армийн нөгөө гайхуулаад байдаг Францын Рафиэл онгоцыг Хятадын сөнөөгч онгоцоор нэгэн зэрэг хэд хэдээр нь унагажээ. Зэрэг 3 рафиэл унасан нь Ёвропыг шоконд оруулж Хятадын цэргийн хүч ямар хүчтэй болсоныг харуулжээ
Үгүй мөн лутаа,,,тэгээд,,, хэзээ,,,орос ах чинь киевийг эзлэнэ гэнээ,,,
Энийг сэтгэл мэдрэлийн эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй.
Путин хэлэхдээ Украйнд бид цэргийн ажиллагаа явуулж байгаа гэсэн. Хэрэв дайныг хүсвэл 7 хоногт эзлэн гээд хэлсэн дээ...энгийн иргэдийг хэлмэгдэхээс болгоомжилсон юм
Гях,,,гяхх,,,гяхх,,,,сайхан шааншдээ,,,бөгспутин,,,,
Fuck
Эбигийн хөлсний бичээч бичжээ чааваас...Монгол хүний саруул ухаан энэ мэтийн гадаадын тагнуулын зориуд хутган үймүүлсэн бичвэрийг мэдэхтэйгээ байна..Итгэнэ гэж бодож байнуу..Түй май л гэе дээ..Удахгүй дээлээ нөмөрнөө та нар ..
Гях,,,гяхх,,гяхх,,,,хятадын тагнуул хөлсний бичээч гээчээ,,,,аа нээрээ болохгүй юм байнаа,,,,бөгспутин яшка чинь ши даргын хөнжилд шалдан хэвтэж байгаашдээ,,,тиймээ,,,
дайн болоход одоо хятад орсын талд шууд байлдана тохирсон шүү
Хогийн барууны либерал үзэл баримтлал тай сонин. Дандаа худлаа хуурмаг мэдээлэл түгээж байна
Чи ямар үзэл баримтлалтай юм бэ,,,нэг сайхан өөрийгөө тодорхойлооч,,,
Тархиа ингэтлээ угаалгачихсан юм уу эсвэл тв.yu tube газрын орк уу.
Дайнд ялагдсан Герман улс Орост хэзээ сайн байхгүй нь ойлгомжтой. Украйн мундаг байна гээд Зелиньскийг сумлаад байхаар цаад тэнэг нь хар тамхиа татаад солиороод Оросыг бид ялна гээд л. Яс юман дээр Украйн гэж байхгүй Оросын эсрэг дэлхийн 50 гаруй улс орны цэрэг зэвсэг Украйны нутагт дайтаж байна шүү дээ. Үүнийг мэдэхгүй оркууд даанч олон юм.
Эмээ уу,,,,балай минь ээ,,,,
Битгий хуц! Лалар аа! Ганц жижиг Украйн байлдаж байна. Одоо бараг цөмийн бөмбөгтэй болчихсон. Орос одоо яаж ч чадахгүй. Орос мөхвөл Монголчууд бидэнд л хамгийн ашигтай!
Их мэдэгч нараа хэн нь хэн лүүгээ дайрсан юм бэ ?
Орос мөхвөл манай Монголд хамгийн ашигтай!!!!. Бид оросод дээрэмдүүлсэн Сибирийн их газар нутгаа, Байгаль далай ээжийн хамт буцаан авах алтан боломж ирнэ. Орос манайтай хөрш болсон цагаасаа эхлэн урд зүгийнхэнтэй хүч хавсран Монголыг жижиглэн хэрчиж, урж тасчин, хүчгүй сул дорой болгох бүхий л аргыг хэргэлсэн юм. Энэ өсийг Чингисийн үр сад бид хэзээ ч мартаж болохгүй!
Агуу их орос орон мандан бадрах болтугай Ура ура ура
Гях,,,гяхх,,гяхх,,,хэзээ вэ,,,
URA,URA,URA,URA.
Malnuudaa uursdiinhuu eh oron ireeduidee sanaa tawi zow
Орос чадаж бна, чадсаар баых болноо,дэлхий өөрөөр сэтгэж бгаа шүү...
Тархи угаах ядарсан аргаа болиоо. Москвад 27 улсын төр засгийн тэргүүд, түүн дотор манай улсын төрийн тэргүүн айлчилсан, фашизмын хар тахлыг ялалсан баярыг хамт тэмдэглэсэн. Бүгд харсан. Энэ украйн оросын дайн бол өрнөдийн атлантын онол, оросын евразийн онол хэмээх геополитикийн шинжлэх ухааны онолын дайн явагдаж бн. Шинжлэх ухаанаар дэлхийд болж буй үйл явцыг тайлбарлах гэж оролдоо. Хар хүчээр л тархи угаах гэж зүтгэхээр хэн та нарт итгэхэв дээ
Ялалтын баяр гэж хөгийн жүжиг болсон африкийн харууд венсуель энэтхэг энэ тэр чинь германтай байлдсан болж таарав уу кк
Энэнд хэн үнэмших юм бэ Сүйрч, улсаа тоглоом болгосон хүнийг дагаж намирах нь олон мянган хүний амиар тоглосон дайныг эхлүүлсэн Зёленскийг өмөөрсөн явуургүй аргад хууртаж, гадаадын тэрс үзэлтэн, буруу номтнуудыг дэмжсэн тэнэглэл гэдгийг удахгүй ойлгоно оо. Хяа.Ха.Ха.
Нeoнацизм кккк орос орeшник 5 г харавхад л украйн дуусна шдэ
Хэзээ 3 хоногт уу хаха
Барууныхан Оросд үнэхээр атаархаад үхлээ юуБарархах юмтай улс сайхан бнаа Орос улс Путин улам хүчирхэгжинэ мандан бадрах болно
HOSHOGO DOLOOGCH UMHII AL AVGAI UHEJ DALD OROH BOLTUGAI. MARGAAS UHSEN BNA gevel MASH IH BAYARLAH BOLNOO.
30 хоног гал зогсоохыг маш ихээр тулгаж ПУТИНЫГ элдвээр дарамталдаг путин тукхд очихгүй турк орсын элчинг шууд алж байсаан гуч хоног гал зогсоох үеэр румынд байгаа францын цэрэг гадаадын контингент украйн руу орно мөн украйн ёвропийн холбоонд түргэвчилсэн хуйвалдаанаар элсэх А""" төлөвлөгөө биелэхгүй бол нууц Б"" төлөвлөгөө байгаа юм байна гал зогсоосноор ёвроп америкаас их хэмжэээний зэвсэг оруулах төлөвлөгөөтэй юм байна ёвроп америк саудын арабад яаравчлан уулзахнээ евро парламент будлиантай байна хятад гал зогсоохыг дэмжиж байна орос зуучлагчгүй шууд хэлэлцээрийг хорин хоёр оны санбулын гэрээнээс эхлэнэ гэж мэдэгдлээ монголчууд людмила зыкины дуулсан манжуурын толгод гэдэг вальсанд дээр үеэс нааш дурлаж бүжиглэж ирсэн
Европынхон, германчууд Нацист герман еврейчүүд, олзлодогсдыг, жирийн иргэдийг хэдэн саяар нь шатаах зууханд хийж, тамлаж байсан вермахтын удирдлага, офицер, зэр зэвсгээ нийтийн сүлжээнд их тавьдаг болжээ.
ха Барууны хэвлэлүүд хэнийг мандуулж хэнийг гутаахаа мэднэ. Барууны хэвлэлээр буруутгагдаж байгаа л бол эх орны хүү гээд хөрвүүлж ойлговол таарна. Барууны хэвлэлээр магтуулж сайшаалгаж байгаа бол тэр харин урвагч гээд ойлгочиход нэг их зөрөхгүй. Түүх баталдаг юм. Үүнийг хатуу санаж нэгдмэл байх нь бидний онцгой анхаарах асуудал! Энэ хэвлэл Путинг гутаадаг, Эрдоганыг, Мадурог, Ассадыг, Назарбаевыг...гутаадаг. Русофоб суртал ухуулга тасралтгүй хийнэ. Украйны төлөө " санаа тавьдаг", Трампт дургүй. Эдний хараалын үг нь "популист". Даяарчлагч, санхүү- эдийн засгийн элитүүдийн хэрэгсэл. Сонгуульд Хилариг дэмжсэн. Доорхи мэдээнд манай их сургуулийн нэг багшийн санаа бодлыг оруулчихаж, энэ үйлдлийг төрийн эргэлт гэж үзэж байна гэсэн утгатай. Ананд Төмөртогоо гэдэг хүний нийтлэлийг тавьжээ. Одоо дэлхийд монголчууд өөрсдөө зарлаад эхэлж. Яг ийм дарааллаар явдаг! FP нь Америкийн сэтгүүл бөгөөд Washington Post компаных. 1970 аад оны сүүлээр Харвардын профессор Samuel P. Huntington, найз Warren
ха Барууны хэвлэлүүд хэнийг мандуулж хэнийг гутаахаа мэднэ. Барууны хэвлэлээр буруутгагдаж байгаа л бол эх орны хүү гээд хөрвүүлж ойлговол таарна. Барууны хэвлэлээр магтуулж сайшаалгаж байгаа бол тэр харин урвагч гээд ойлгочиход нэг их зөрөхгүй. Түүх баталдаг юм. Үүнийг хатуу санаж нэгдмэл байх нь бидний онцгой анхаарах асуудал! Энэ хэвлэл Путинг гутаадаг, Эрдоганыг, Мадурог, Ассадыг, Назарбаевыг...гутаадаг. Русофоб суртал ухуулга тасралтгүй хийнэ. Украйны төлөө " санаа тавьдаг", Трампт дургүй. Эдний хараалын үг нь "популист". Даяарчлагч, санхүү- эдийн засгийн элитүүдийн хэрэгсэл. Сонгуульд Хилариг дэмжсэн. Доорхи мэдээнд манай их сургуулийн нэг багшийн санаа бодлыг оруулчихаж, энэ үйлдлийг төрийн эргэлт гэж үзэж байна гэсэн утгатай. Ананд Төмөртогоо гэдэг хүний нийтлэлийг тавьжээ. Одоо дэлхийд монголчууд өөрсдөө зарлаад эхэлж. Яг ийм дарааллаар явдаг! FP нь Америкийн сэтгүүл бөгөөд Washington Post компаных. 1970 аад оны сүүлээр Харвардын профессор Samuel P. Huntington, найз Warren
Энд үнэн мэдээлэл нэг ч алга..
Гуцаад бгаа зөнгөр новш вэ. Фашист одой утсан хүүхэлдэй бандер украйныг сөнөөчихсөн бгааг харахгүй бна уу малаа
Украйн сүйрч байхад, оросыг сүйрүүлж байгаа мэтээр солиотой юм бичихээ больж үз ялагдаж яваа өөрсдийхөө ялагдалын яруу алдарыг нацисттайгаа нулимас урсган тэмдгэлэх болно оо тролууд
Украйн сүйрч байхад, оросыг сүйрүүлж байгаа мэтээр солиотой юм бичихээ больж үз ялагдаж яваа өөрсдийхөө ялагдалын яруу алдарыг нацисттайгаа нулимас урсган тэмдгэлэх болно оо тролууд
Тэр нэг лам бас юу вэ 1буу олж өгөөд тавьчихаач кк
АНУ украин аас газрын баялаг цөлмөх ганцхан сонирхолтой өгсөн юмныхаа төлөөсөнд газар нутгий нь ухна дайн сунжраад л бвал АНУ д ашигтай
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.