sonin.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн сүйт бүсгүйдээ өгсөн тансаг бэлэгний нийгмийн сүлжээн дэхь стори олон нийтийн анхаарлыг татаж, нийгэмд маш хүчтэй эффект үзүүлж эхэллээ. Олон нийтийн хариу үйлдлээс харвал өмнөх Засгийн Газрыг огцруулахын төлөөх жагсаалууд, УИХ-ын гишүүдийн санаачилгаас хэд дахин илүү үр дүн үзүүлэх магадлалтай байна. МАН-ын удирдлагууд үйл явдлын өрнөлийг анхааралтай ажиглаж буй агаад хэрэв нийгмийн эсэргүүцэл намжихгүй, үргэлжилсээр байх аваас шийдвэртэй алхам хийх нь гарцаагүй болно.


Гэхдээ хамгийн гол нь уг алхамыг хийхийн өмнө Монгол Улсын Ерөнхий Сайдаар ажиллах дараагийн хүний нэр тодорхой болсон байх учиртай. Энэ нь УИХ-ын гишүүдийн кнопыг багцлахаас өгсүүлээд олон асуудалд нөлөөлдөг тул маш чухал байдаг.


Тэгвэл хэрэв Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцроход хүрвэл хэн оронд нь Засгийн Газрыг удирдах вэ? гэдэг асуудлыг тандалт маягаар ярилцаж эхэлсэн байна. Урьдчилсан байдлаар УИХ-ын гишүүн, Батлан Хамгаалахын Сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн, Хүнс, Хөдөө Аж Ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайд Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн, Аюулгүй Байдал, Гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар Сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ийн дарга, Монгол Улсын Сайд Н.Учрал, ЕТГ-ын дарга Г.Занданшатар нарын нэрс яригдаж байна. Дахин дурьдахад МАН-ын удирдлагууд үйл явдлын өрнөлийг анхааралтай ажиглаж буй агаад хэрэв нийгмийн эсэргүүцэл намжихгүй, үргэлжилсээр байх аваас Л.Оюун-Эрдэнэ огцрох нь гарцаагүй болно. Харин тэгсгээд намжвал Ерөнхий Сайд үргэлжлүүлэн ажиллана.


М.Гал