sonin.mn

УИХ-ын гишүүн, Зам Тээврийн Сайд Б.Дэлгэрсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тодруулбал тэрээр: " Ерөнхий Сайд өөрөө гарч ирээд шалгуулъя л гэсэн байна лээ шүү дээ. Шалгасных нь дараа, үнэн худлыг нь тодорхой болсны дараа л хариуцлагын асуудал ярих нь зөв биз дээ. Бүгдээрээ төр засгаараа тоглоод дэлхий нийтэд бузар булай болдгоо болимоор байна.


Бид нарыг одоо хэн ч тоохгүй, ёстой нэг хэрүүлтэй айл шиг болчихлоо.


Өнгөрсөн он жилүүдэд ийм л байсан. Н.Алтанхуягийн Засгийн Газрыг огцруулаад АН нохойн замаар ороо биз дээ. Яг энэ давтагдана. Хүнийг оролдож болно, гэр бүл, үр хүүхдийг нь оролдож болохгүй. “Түрүүчийн хүний хүүхдийг хуруугаар бүү заа” гэж зүйр үг байдаг юм. Өнөөдөр чи хүний хүүхдийг зааж болно. Харин маргааш чамд ирнэ. Энэ бол амьдралын хууль, өвөг дээдсийн сургааль. " гэв.


Н.Отгончимэг