
АНУ-ын Эрчим хүчний яамны дэргэдэх Цөмийн аюулгүй байдлын үндэсний газар шинэ B61-13 цөмийн бөмбөг бүтээж дууслаа гэж тус улсын Эрчим хүчний сайд Крис Райт тавдугаар сарын 19-нд Пантексийн үйлдвэрт мэдэгджээ.
B61-13 нь 1966 онд бүтээгдсэн одоо АНУ-д ашиглагдаж байгаа хувьсах чадалтай B61 цөмийн бөмбөгний шинэчилсэн хувилбар бөгөөд Эрчим хүчний яамны цахим хуудсанд энэхүү шинэ хувилбар нь өмнөх загвар болох B61-12-той ижил аюулгүй байдал, хамгаалалт, нарийвчлалын шинж чанартай боловч илүү өндөр хүчин чадалтай гэж мэдэгджээ.
Уг бөмбөгний 12 дахь хувилбарт хөгжүүлэгчид сүүлний хэсгийг нь өөрчилснөөр чөлөөтэй унахаа больж, удирдах боломжтой болсон гэж ВВС телевиз мэдээлсэн байна. Өмнө нь нисэх онгоцууд шүхэр ашиглан бөмбөгийг бай руу ойртуулдаг байсан бол В61-12-ыг агаарын довтолгооноос хамгаалах бүс рүү оруулалгүйгээр асар өндрөөс унагах боломжтой болжээ. Энэ нь цохилтын нарийвчлалыг 30 метр болгон нэмэгдүүлж, улмаар байлдааны хошууны хүчийг 50 килотонн хүртэл бууруулсан байна. В61-13 байлдааны хошуу нь 360 килотонн хүртэлх цэнэгийг даах чадалтай В61-ийн долоо дахь хувилбартай төстэй байх магадлалтай аж.
Ж.Бат
Эх сурвалж: currenttime.tv
Сэтгэгдэл11
Bitcoin government buy it .
Трамп Путинтай утсаар ярьсан яриагаа маш үр дүнтэй яриа болсон гэж зарласны дараа нацист алиалагч Зеля "Орос дайн дуусгахад бэлэн биш байна" гэж хэлсэн байна лээ, юу гэсэн утгатай үг юм бүү мэд, ккк
Bitcoin government buy it .
Цөмийн туршилт хийж ажиллах эсэхийг шалгана. Олон жил цөмийн туршилт хийхгүй ирсэн америкийн хувьд буруу ажиллахгүй гэх баталгаа байхгүй учраас заавал турших биз.
СОГТУУ ОРОСУУДЫН ГАЙХУУЛААД БАЙГАА ЦӨМИЙН ЗЭВСЭГ ГЭЭЧ НЬ 60 ОНЫ ЗЭВТЭЧ ЮМНУУД БАЙДАГ ГЭЭ БИЗ ДЭЭ.
Наад зэвсэг чинь туршилт хийгдэж, баталгаатай ажилладаг тул басаж болохгүй аюултай цөмийн хошуунууд болно.
Хоёр мал хэлэлцээ хийсэн тухай энэ нийтлэлд чинь юу ч алга
Нууц зүйлийг тагнаад, чагнаад мэдчих чадвар чамд байхгүйтэй адил энэ хоёроос өөр хэн ч мэдэхгүй яриа эргүү минь.
Oyunerdene mahan tolgoi
бас америкийг алс холын саран дээрээс харвасан ч аль нэг дэлхийн өмнөд хойт өргөрөг уртраг туйлаас харвсан ч ""алтан бөмбөрцөг"" аврахаар айхтар хуяг хийж байна
бас америкийг алс холын саран дээрээс харвасан ч аль нэг дэлхийн өмнөд хойт өргөрөг уртраг туйлаас харвсан ч ""алтан бөмбөрцөг"" аврахаар айхтар хуяг хийж байна