АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио "АНУ цаашид дэлхийн бүх асуудлыг шийдэж чадахгүй" гэж мэдэгдсэн талаар Clash Report суваг мэдээлэв. Тэрбээр Конгрессын төлөөлөгчдийн танхимын тусгай хорооны төсвийн хэлэлцүүлгийн үеэр “Дэлхий дээр анхаарал татахуйц олон үйл явдал болж байна. Маш олон аймшигтай зүйл болж байна. АНУ бүх асуудлыг шийдэж чадахгүй. Бид үндэсний эрх ашгаа нэгдүгээрт тавих ёстой” гэж хэлжээ.
Түүний хэлснээр, Жо Байден тэргүүтэй АНУ-ын өмнөх засаг захиргаа “хариуцлагагүй хандаж, Оростой хийсэн хэлэлцээг гурван жилийн турш царцаасан” гэжээ.
"АНУ Оростой буруу тооцоолол, зөрчилдөөнөөс сэргийлэхийн тулд хэлэлцээр хийх хэрэгтэй, гэхдээ нөхцөл байдал өөрчлөгдвөл найрсаг харилцаа сайжирна" гэж Рубио онцолжээ.
Үүний зэрэгцээ Рубио Конгрессын гишүүн Билл Китингтэй маргалдаж, Оросын Ерөнхийлөгч Владимир Путиныг дайны гэмт хэрэгтэн гэж шууд хэлэхээс татгалзсан байна.
Тэрбээр "Та тэнд болж буй үйл явдлуудыг харж, тэднийг дайны гэмт хэрэгтэн гэж тодорхойлж болно. Гэхдээ бидний зорилго бол энэ дайныг дуусгах явдал. Бид Путинтэй ярилцахгүйгээр энэ дайныг дуусгаж чадахгүй. Тэр хүнтэй бид хэлэлцээ хийж байна" гэж хэлжээ.
Ж.Бат
Эх сурвалж: unian.net
Сэтгэгдэл7
орсын цэрэг байлдагч нэгдсэн ард түмэн фашизм нацизм дахин дахин илрэн гарч ирэх бүрд 27 саяаас 50 хүртэл хүн эх орныхоо төлөө хэнээр ч заалгахгүй дайтаж цэрэг арми партизаны дайнд ордог Бусад боолчлогдсон орныг чөлөөлдөг ХААН НИКОЛАЙ ленин сталин хрущев брежнев горбачёв ельцин путин байсан байгаагүй эх орноо хамгаалдаг 90 онд цагаан ордноо буудаж байгаад байлаа хрущев горбачёвыг авч хаяж байгаад эх орны төлөө тэмцэж байлаа ОРСЫГ хоцрогдсон орон болгосон баатар цагаан хаанаа гэр бүлээр нь устгаж хувьсгал хийж байгаад эх орноо аварч байлаа орос орон орчлонгийн оройн дээд оюун ухаан уураг тархи нь зүрх нь---------

многополярный мир мандтугай
Одоо дэлхийн засгийн газар гэж байхгүй. Хүч муутай улсыг эзэлж авах нь том улсын дурны хэрэг юм. Чадахгүй жижиг улс мөхнө. Монгол улс цэрэг зэвсэг, улсынхаа эдийн засагт анхаарч ажиллах хэрэгтэй.
Латин Америк гаралтай энэ нөхөр АНУ-ын төри йн философийн мөн чанарыг мэдэхгүй бна. Ерөнхийдөө бол ХХ зуунд өрнөсөн улаан хөдөлг өөнд ХХ| зуун гарсан хойно бууж өгөх хандлага гаргаж бнаа. Энэ байдал удахгүй өөрчлөгдөх бх аа !
Чамд огт хамаагүй. Хаа байсан украйнчууд үхэх америкт огт хамаагүй. Дайнд оролцох сонирхол алга гэж хэллээ. Хятадын эсрэг хүчээ шавхах гэж байхад юуныхан бусад жижиг улсын ардчилал, төх засах энэ тэр хэнд хамаа байх вэ. Цаашид бүх улсууд ширүүн өрсөлдөнө. Чадахгүй улс нь арчигдана.