sonin.mn

Оросын зах зээл дээр "Putin Black Vanilla", "Putin Dark Amber" нэртэй анхилуун үнэртэй лаа худалдаалагдаж эхэлжээ. Энэхүү шинэ бүтээгдэхүүний талаар The Moscow Times сонин 6-р сарын 3-ны мягмар гарагт Telegram сувагтаа мэдээлсэн байна. 


Худалдагчийн хэлснээр эдгээр лаа нь "30 минутын дотор өрөөг анхилуун үнэрээр дүүргэх" боломжтой" бөгөөд задгай зуухны чимээг дуурайсан модон зулын голтой, 25 цаг хүртэл шатах чадвартай гэнэ. 


Энэхүү лааг "бясалгал хийх" эсвэл "хайртай хүмүүстээ бэлэг болгон" 546 рублийн урамшууллын үнээр (энгийн үнэ - 780) худалдаж авахыг санал болгож байгаа аж.


Лааны шошгон дээр Путины дүрсийг байрлуулсан ч "ерөнхийлөгчийн үнэр"-ийн орц найрлага, гарал үүслийг тодорхой заагаагүй аж.

Гэхдээ энэхүү лааны бүтээлч маркетингийг үл харгалзан сурталчилгаа дутмаг байгаагаас уг бүтээгдэхүүнийг эрэлт тийм ч их байхгүй байгаа гэнэ.  


Эх сурвалж: korrespondent.net


Ж.Бат