
ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 6 /TASS/. Австралийн Мельбурн хот дахь Питер Доэртигийн нэрэмжит Халдвар, дархлаа судлалын хүрээлэнгийн судлаачид цусны цагаан эсийн дотор нуугдаж буй ХДХВ-ийг илрүүлэх аргыг олсон тухай “The Guardian” сонинд “Nature Communications” шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллээс эш татан бичжээ.
Эмчилгээний аргуудыг хайх үед эрдэмтдэд тулгарч байсан гол бэрхшээлүүдийн нэг бол вирус цагаан эсийн дотор нуугдах чадвар байв. Хүний бие махбодод ХДХВ нуугдах боломжтой голомтууд оршсоор байсан бөгөөд эдгээртэй дархлааны тогтолцоо ч, эмүүд ч тэмцэж чаддаггүй байв. Харин шинэ технологи нь вирусийг эсийн доторх “нуувчнаас” нь илрүүлж гаргах гэнэ.
Судалгааны үндэс суурь нь "COVID-19" цар тахлын үед вакцин гарган авахад ашиглаж байсан мРНХ технологи юм. Эрдэмтдийн судалгаа тусгайлан зохион бүтээсэн өчүүхэн хэмжээтэй өөхөн капсулын тусламжтайгаар ХДХВ нуугдаж байдаг эсүүд рүү мРНХ-г хүргэж болохыг харуулжээ. Улмаар мРНХ нь тухайн эсүүдэд вирусийг илрүүлэх шаардлагатай гэсэн “зааварчилгааг” өгөх ажээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0