sonin.mn

Ерөнхийлөгч Владимир Путин зургадугаар сарын 4-нд Засгийн газрын зөвлөгөөний үеэр Брянск, Курск муж дахь төмөр замын гүүрэн дээр гарсан дэлбэрэлтийг террорист ажиллагаа гэж мэдэгджээ.


Түүний хэлснээр, эдгээр цохилтууд нь энгийн иргэдийн объект руу чиглэж, Киевт “улс төрийн түвшинд” зохицуулагдсан гэнэ. Тэрбээр Украин фронтод "асар их хэмжээний хохирол" амсаж, амжилтанд хүрч чадаагүй тул террорист тактикт шилжсэн гэж онцолсон байна.


Путин мөн Киевийг яриа хэлэлцээг тасалдуулж, нөөц хүчээ нөхөхийн тулд 30 эсвэл 60 хоног гал зогсоохыг оролдсон гэж буруутгажээ. Тэрбээр Владимир Зеленскийтэй биечлэн уулзах боломжийг үгүйсгэж, "Хэн ер нь террористуудтай хэлэлцээр хийх юм бэ?" Орон нутагт байлдааны ажиллагааг 2-3 хоног хэсэгчлэн зогсоох саналыг Украины тал няцаасан нь "Москваг гайхшруулаагүй" гэсэн байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Украины холбоотнуудыг "терроризмын хамсаатан" гэж нэрлээд, хэлэлцээрт оролцож буй Оросын төлөөлөгчдийн түвшинг "Украины зүгээс шүүхгүй" гэж нэмж хэлжээ.



Ж.Бат

Эх сурвалж: trt.global