.jpg)
Нийтийн тээвэр өмнө нь нийтийнх байгаагүй юм уу гэж уншигч та бодож байж болох юм. Өмнө нь нэршил нь л нийтийнх болохоос асуудал нь нийтийнх байсан юм. Эмээгийн амбаар шиг эвдэрхий автобусанд чихэлдэн, түгжирч явах нь бидний заяа байлаа. Асуудал ихтэй ч смарт карттай байлаа. Смарт карттай байсан ч жолоочид бэлэн мөнгө атгуулж, эсвэл туулайчилж явахаас өөр сонголтгүй байлаа. Байлаа гээд байгаа нь цаанаа учиртай. Бага ч атугай эдгээр асуудал шийдэгдчихсэн учраас тэр. Улаанбаатар смарт карт”-аас төвлөрөх орлого 2024 оны эхний дөрвөн сарын байдлаар 10.1 тэрбум төгрөг байсан бол 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар уг орлого 12.8 тэрбум төгрөг болж, нийт 2.7 тэрбум төгрөгөөр өсжээ. Түүгээр ч үл барам 2024 оны эхний дөрвөн сарын байдлаар нийт зорчилтын тоо 47,1 сая байсан бол 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар нийт зорчилтын тоо 52,8 сая болж өссөн байна. Нэг ёсондоо ердөө жилийн дотор зорчих иргэдийн тоо 5.7 сая нэмэгдсэн гэсэн үг. Нийтийн тээврийн нийт зорчилтын орлого 2024 оны эхний дөрвөн сарын байдлаар 10.1 тэрбум төгрөг байсан бол 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар 24 тэрбум гаруй төгрөг бүрдсэн үзүүлэлттэй байна. Ингэснээр дөрвөн сарын хугацаанд гэхэд нийтийн тээврийн зорчилтын нийт орлого 14 тэрбум төгрөгөөр өсжээ.
Шийдлээ хүлээсэн олон асуудлыг шийдээд байгаа болохоор зорчих иргэдийн тоо, түүнээс олох орлого нэмэгдсэн гэдгийг дээрх хэдэн тооноос харж болохоор байна.
Нийслэл “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн 24 хувийг эзэмшиж байсан бол тавдугаар сарын 16-ны өдөр БНСУ-ын “Ти мони” ХК-тай хэлэлцээр хийж, 55 хувийн хувьцааг шилжүүлэн авах гэрээнд гарын үсэг зурсан. Ингэснээр нийслэл “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн 79 хувийн хувьцаа эзэмшигч болж, Улаанбаатар хотын нийтийн тээврийн орлого, зохицуулалтыг хянах боломж бүрдсэн юм. Энэ эхний шалтгаан.
Удаах шалтгаан нь эрх зүйн баримт бичиг. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг 2023 оны арванхоёрдугаар сард баталж, уг хуулийн 7 дугаар зүйлд нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн талаарх зохицуулалтыг оруулж баталсан байдаг. Улмаар сангийн үйл ажиллагаа, хөрөнгө зохицуулалт тодорхой болж, Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 он 31 угсраа автобус, энэ онд 10 том оврын автобусыг худалдан авч, үйлчилгээнд явуулсан юм.
Дараагийн шалтгаан нь парк шинэчлэл. “Юутонг”-ийн саарал автобусыг ердөө хоёр сарын хугацаанд 600 ширхгийг авчирч нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлсэн. Үр дүнгүй маршрут, чиглэл давхардал, хувийн байгууллагуудад чиглэл оноодог байсныг таслан зогсоож чаджээ. 2023 онд 900 автобус үйлчилгээнд гарч байсан бол 2024 оны намар 1200 автобус үйлчилгээнд гарч байна. Үр дүнд нь нийтийн тээврийн машин цагийн зардлыг 20 тэрбум төгрөгөөр хэмнэжээ.
Отголох шалтгаан нь жолоочийн цалин нэмэгдсэн явдал. Нийтийн тээврийн жолоочдын цалин нэмэгдэж 1000 ам.долларт хүрсэн. Ачаалал, гүйцэтгэлээсээ шалтгаалаад 5-6 сая төгрөг авч байгаа жолооч нар ч бий. Энэ нь нийтийн тээврийн шинэчлэлийг механик шинэчлэл гэхээс илүү системтэйгээр, цогцоор харсны гавьяа.
Нийтийн тээвэр шинэчлэхээ хүрвэл нэг жилийн дотор шинэчилж болдог юм байна. Үүнийг Х.Нямбаатар харуулж чадлаа. Алдаа, оноотой энэ салбар шинэчлэгдэх өнгөн дээрээ ирлээ. Нийтийн тээврийг удахгүй автобус гэж харахаа болино. Дүүжин тээвэр, трамвай, метро гээд илүү олон төрлөөр хардаг болно. Энэ чинь л мега хотын өнгө төрх биш гэж үү.
Ердөө жилийн өмнө нийтийн тээвэр парк шинэчлэгдэж, автобусны тоо нэмэгдэн, орлого нь 14 тэрбумаар өсөж, нийтийн тээврийн жолооч нарын цалин 1000 ам.долларт хүрнэ гэсэн бол хэчнээн хүн итгэх байсан бол...
Г.Сэлэнгэ
Сэтгэгдэл7
Уг зорчигчид суух, буух, дамжихдаа яг тухайн үедээ картаа уншуулчихдаг бол хаанаас, хэдэн цагт, хэдэн зорчигч сууж, хаагуур дамжиж хаана очиж байгаа зорчигчдын хөдөлгөөний зураглалыг цагаар нь гаргаж чиглэл, автобусны тоо, хоорондын зайг үндэслэлтэй тооцож чихцэлдэхгүй, хурдан очих газраа цөөхөн дамжиж очих боломжийг бүрдүүлнэ. Даанч арчаагүй, залхуу нөхдүүд картаа уншуулахгүй, суугаад шууд буух карт уншигчид уншуулдаг зэргээс үнэн зөв тооцоолол хийх боломжгүй болж байгаа юм.
Энэ жил наадам тэмдэглэхгүй байхыг Монголын бүх ард түмэнд уриалж байна. Үүний оронд молиго үмхүүлэгч авлигачин хулгайч Хүрэлсүх, Нямбаатар нарыг албан тушаалаас нь зайлуулах жагсаалыг бүх орон даяар хийцгээе.
Овоо шдээ Нямбаатарын хийсэн олон ажлын нэгийг ч гэсэн зөв үнэлсэн нь яамаа даа Ажил хийснийгээ ад үздэг гажиг тогтолцооноосоо салвал олон сайхан зүйл буй болно доо
Энэ жил наадам тэмдэглэхгүй байхыг Монголын бүх ард түмэнд уриалж байна. Үүний оронд молиго үмхүүлэгч авлигачин хулгайч Хүрэлсүх, Нямбаатар нарыг албан тушаалаас нь зайлуулах жагсаалыг бүх орон даяар хийцгээе.
Такси, бага оврын автобус байхгуй унэн тэнэг хот!!! Шоронгийн мэт хэдэн хар автобус оруулж ирэжд л . Гутамшиг
Та нар Оюун-Эрдэнэ хэмээх ажилчин ангиас ажлынхаа гараагаа эхэлсэн ерөнхий сайдыг жагсагчид муу галч гэж доромжилж байсан. Гэтэл Монгол улсын гал голомтыг сахиж, хахир өвлийн хүйтэнд гал алдуулахгүй галч хийнэ гэдэг бол гайхалтай сайхан ажил юм шүү. Монголд нехеризм газар авч, хүнийг цалин багатай ажил хийдэг гэж доромжлох болжээ. Иймд орчин цагийн залуусыг хүнд хүчир ажлаар зөв хүмүүжүүлэх цаг болжээ. Оюун-Эрдэнэ ерөнхий сайд бол мундаг газраас ажил амьдралын гараагаа эхлүүлсэн жинэхэн хүч чадал нь жагсаж яваа эр хүн мөн. Хулгайч Оджаргал шиг амьдарч болохгүй залуусаа. Ноорогын Уламсайхан шиг мөрийтэй тоглоомоор луйвар хийж болохгүй Монгол залуусаа. Хүн гэдэг чинь гал түлж хоолоо хийдэг байхад хамгийн их аз жаргалыг мэдэрдэг тул галч хийцгээ.Өчигдөр 3-р цахилгаан станц дээр гал гарч нэг инженер нас барлаа. Ийм эгэл жирийн баатарлаг хүмүүс ерөнхий сайдыгаа галч гэж доромжлохгүй. Тэд галч гэж ямар хэцүү ажил болохыг мэддэг. Тийм болохоор тэд баатар мөн.
Энэ жил наадам тэмдэглэхгүй байхыг Монголын бүх ард түмэнд уриалж байна. Үүний оронд молиго үмхүүлэгч авлигачин хулгайч Хүрэлсүх, Нямбаатар нарыг албан тушаалаас нь зайлуулах жагсаалыг бүх орон даяар хийцгээе.