.png)
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Владимир Путинтэй утсаар ярьж, цаг үеийн хэд хэдэн асуудлаар ярилцсаны дотор Украины тусгай албадын саяхан явуулсан "Аалзны тор" нэртэй хамгийн сүүлийн ажиллагаа болох Оросын агаарын цэргийн дөрвөн баазад халдлага үйлдсэн талаар ярилцжээ.
Трампын хэлснээр, Путинтэй ярилцах үеэр тэрбээр Украины асуудлыг ойрын хугацаанд энхийн замаар шийдвэрлэхийг хүлээх нь утгагүй гэдгийг тодорхой хэлсэн бөгөөд үүнээс гадна Москва нисэх онгоцны буудлуудад хийсэн халдлагын хариуг өгөхөөр бэлтгэж байгааг Америкийн ерөнхийлөгч нэмж хэлсэн байна.
"Би дөнгөж сая ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаа ярилаа. Энэ яриа ойролцоогоор нэг цаг 15 минут үргэлжилсэн. Бид Украины Оросын нисэх онгоц руу хийсэн дайралт, мөн хоёр талд болж буй бусад олон халдлагуудын талаар ярилцлаа. Энэ бол сайхан яриа байсан ч шууд энх тайвныг тогтоох яриа биш. Ерөнхийлөгч Путин саяхан нисэх онгоцны буудал руу хийсэн дайралтад хариу өгнө гэдгээ маш хатуу хэлсэн" гэж Трамп Truth Social олон нийтийн сүлжээнд бичжээ.
Хоёр Ерөнхийлөгч мөн Украины сэдвээс гадна Ираны асуудлаар ч ярьсан байна. Трампын хэлснээр, тэр Путинд Тегеран цөмийн зэвсэгтэй болох ёсгүй гэж хэлсэн бөгөөд Оросын ерөнхийлөгч Трампын хэлснийг зөвшөөрчээ.
"Бид Ираны талаар ярилцсан. Иранд цөмийн зэвсгийн талаар шийдвэр гаргахад маш бага хугацаа үлдсэн. Энэ шийдвэрийг хурдан гаргах ёстой! Би ерөнхийлөгч Путинд Иран цөмийн зэвсэгтэй байх ёсгүй гэж хэлсэн, бид үүн дээр санал нэгдсэн гэж бодож байна. Ерөнхийлөгч Путин Ирантай хийх хэлэлцээрт оролцохыг санал болгосон. Энэ нь тэдгээрийг хурдан дуусгахад тустай байж болох юм. Миний бодлоор Иран улс энэ асуудлаар шийдвэр гаргахдаа удаашралтай байгаа гэж би бодож байна. Бидэнд маш богино хугацаанд эцсийн хариулт хэрэгтэй" гэж Трамп тэмдэглэжээ.
Ж.Бат
Эх сурвалж: moscowtimes.ru
Сэтгэгдэл6
Английн ерөнхий сайд асан Борис Жонсон "Надад Орос Украйны хэн ялах нь огтхон ч сонин биш, надад Орос Украйн хоорондоо дайтаж байлдаж байх л сонин байна! яагаад гэвэл Орос ч бай Украйн ч бай ялгаагүй тэд бүгд Оросууд!"
Хошного трамп бол бөгспутмн шиг худлаа шаасан шаалтууршдээ,,,,
хаа хол бурмад монгол монгол улсын хилд ойрхон эрхүүгийн нисэх онгоцны буудалд дронууд ловтоллоо орсууд хэдий болтол ингэж доромжлуулах юм бэ америк ёвроп зэвсэглэсээр орсын хар далай балтийн тэнгэст орсуудын агаарын болон усан онгоц явах аргагүй болж орос хүн амьдарч болохгүй юм бол дуусгачихаачээ энэ дэлхий боолчлолыг устгаж бооолчлолоос ангижирсан
Хохь нь гэж байгаамшдээ,,,
Монголд алсын зайнаас удирдаж байгаа урвагч байгаа шүү. Урьд монголын радио 6 цагт эхлэх үед пи пи пи гэсэн цагийн дохио цацдаг, дараагаар нь монгол улсын нийслэл улаанбаатар хотоос ярьж байна гэж эхэлдэг байлаа. Түүнийг нь япончууд танайд одоо энэ аналоги дохио хэрэггүй гээд болиулсан. Ингээд 2005 оны хавьд монгол улс тоон дохионы системд шилжсэн. Гэтэл энэ цагийн дохиог ашиглаж алсын зайнаас удирдах системийг сэмхэн туршдаг харийн хогнууд бий. Монголд радио дохионы хуульгүй тул харийнхан тэр пи пи пи гэсэн секундын дохиогоор бүх төрлийн алсын удирдлага хийчихсэн байгаа шүү. Манай цэргийнхэн энэ цагийн дохио монголын аль хэсгээс хэн ашиглаж байгааг тандах цаг болсон шүү.
Путин украйнын жийргэвч болгож, европыг эзлэх төлөвлөгөөтэй