
БРЮССЕЛЬ, 2025 оны зургаадугаар сарын 5 /DW/. Болгар улс еврог гүйлгээнд нэвтрүүлэх шийдвэрийг Европын Комисс лхагва гарагт дэмжиж, тус улс нэгдсэн мөнгөн тэмдэгтэд шилжихэд хангалттай бэлэн болсон хэмээн мэдэгджээ.
Инфляцыг амжилттай бууруулсны дараа Болгар улс еврог ашиглах Европын Холбооны /ЕХ/ 21 дэх орон болох боломжтой болсныг тус комиссын тайланд дурдсан байна.
2007 онд ЕХ-ны гишүүн болсон Болгар улс 2024 онд еврог гүйлгээнд нэвтрүүлэхээр зорьж байсан боловч тухайн үед инфляц 9.5 хувьтай байсан тул хойшлуулаад байсан юм.
Харин одоо Европын Комиссын тооцоолж буйгаар, Болгарын инфляц энэ онд 3.6 хувьд хүрч буурч, 2026 он гэхэд 1.8 хувьд хүрэх төлөвтэй байна.
Ингэснээр Болгар улс 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс нэгдсэн мөнгөн тэмдэгтийг нэвтрүүлэхэд шаардлагатай эдийн засгийн шалгуурыг хангаж байгааг дээрх шийдвэр баталж байна. Европын Төв банк мөн Болгарын эдийн засгийг хангалттай бэлтгэгдсэн гэж дүгнэжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
Одоо болгарын эрх баригчид ямар ч эрх мэдэлгүй улс орноо удирдан жолоодох эрхгүй болж зөвхөн ЕХ-оогоор удирдуулж, санхүү эдийн засгаа ЕХ-д атгуулж газар нутаг нь цагаач дүрвэгсдээр дүүрч Болгар улс байхөө болино. Маш харамсалтай.