sonin.mn

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зохиолч Александр Прохановт ОХУ-ын Хөдөлмөрийн баатар цол олгох тухай зарлигт гарын үсэг зуржээ. Энэ талаар хууль эрх зүйн мэдээллийн албан ёсны портал дээр 6-р сарын 3-нд мэдээлсэн байна. Тус баримт бичигт энэхүү шагналыг "Үндэсний соёл, утга зохиолыг хөгжүүлэхэд онцгой гавьяа байгуулсаны" төлөө олгосон гэж дурджээ. 


Өдгөө 87 настай Проханов нь хэт барууны үзэлтэй "Завтра" сэтгүүлийн ерөнхий редактор гэдгээрээ алдартай бөгөөд тэрбээр антисемитизмийн эсрэг үг хэллэг бүхий материал удаа дараа нийтлүүлдгээрээ нэрд гарсан хүн аж. 


Проханов мөн алан хядах Хамас бүлэглэлийг ил тод дэмждэгээрээ алдартай бөгөөд 2008 онд тэрбээр ХАМАС-ын үйл ажиллагааг магтан дуулсан "Хамас - Баатруудын магтаал" номоо хэвлүүлсэн байна. 2021 онд тэрбээр "Хамас, Ялалт!” хэмээх уриа бүхий сэтгүүлзүйн бүтээл хэвлүүлсэн бөгөөд өмнө нь 2012 онд "Эхо Москвы" радио станцад "Би Москва дахь Хамас бүлэглэлийн төлөөлөл. Одоо энд "Лалын ахан дүүс" хөдөлгөөний нэг хэсгийг төлөөлөх болно" гэж мэдэгдэж байв. Мөн 2017 онд тэрбээр өөрийгөө "ХАМАС-ын ах" гэж нэрлэж байжээ. Прохановыг шагнасан энэхүү үйлдлийг зарим хүмүүс барууны эсрэг, хэт даврагч, антисемитизмийн эсрэг үзлийг төрийн түвшинд дэмжиж буй дохио гэж үзэж тэдний дургүйцэл шүүмжлэлийг төрүүлсэн байна. 



Ж.Бат 

Эх сурвалж: cursorinfo.co.il