
Монголчууд цугаар албан тушаалын томилгоо, сандал суудалд анхаарлаа хандуулан талцаж хэрэлдэж байсан өнгөрсөн өдрүүдэд “ДЦС-III”-т том хэмжээний дэлбэрэлт үүсэж, 100 сая ам.долларын хохирол учирч, ид хийж бүтээж явсан инженер залуу амиа алдчихав. Гэтэл хэн ч үүнийг ярьсангүй. Эрчим хүчний салбар үндсэндээ арван жилээр ухарч, ирэх өвөл монголчууд цугаар хөлдөж үхэх эрсдлийн өмнө ирчихээд байхад л салбар хариуцсан сайд нь “Надад ямар хамаатай юм. Наадхаа тэр Н.Учралаас асуу” хэмээн булзааруулж явах жишээтэй. Бод доо. Монгол Улсын эрчим хүчний салбарыг энэ хүн нэр төртэй, хийсэн ажилтай удирдаж явна гэж амлалт өгөөд сайд болсон. Гэтэл өнгөрсөн нэг жилийн хугацаанд “Хөлдөх үхнэ үү. Хөлдөхгүй өвөлжинө үү надад хамаагүй” гэсэн хөндий сэтгэлээр хандаж, өөрийнхөө амин хувийн бизнест л анхаарсан нь үнэн.
Сураг дуулах нь ээ, Улаанбаатар хотыг тэр чигээр нь цементэн ширэнгэ болгож, хотын хамаг л өнгөтэй өөдтэй газарт өөрийн барилгаа босгож буй энэ хүн хувьдаа дулааны цахилгаан станц барьж буй гэх. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хоёр тал, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Улаанбаатар паласын газар, Нарны гүүр, Нисэх гарден, Новотел гээд түүний босгосон цементэн ширэнгийн тоо замбараагаа алдсан. Эрчим хүч хамгийн ашигтай бизнес гэдгийг олж харчихсан учраас л эрчим хүчний том төслүүдийг урагшлуулах бус эсрэгээрээ өөрийнхөө бизнест анхаарч, өөрийнхөө босгосон байруудыг цахилгаанд холбохын тулд эрчим хүчний үнэ нэмэхээс өөр аргагүй, ирэх өвөл хөлдөхгүйн тулд үнээ нэмцгээе хэмээн уулгамчилж давхихаас өөрийг тэр хийгээгүй. Гэтэл хариуцсан салбарт нь маш том осол гарч, ирэх өвөл монголчууд жинхнээсээ хөлдөх эрсдэл бий болчихсон энэ цагт “Хариуцлагыг надаас биш Г.Амартүвшин, Н.Учрал хоёроос ч бас нэх. Би хариуцлагаа хүлээнэ” хэмээн гүлдийж зогсох нь юуных вэ. Засгийн газрын гал тогоог базаж байгаа хүн яаж яваад Б.Чойжилсүрэнгийн хариуцсан салбарын буруутан болсныг дор сийрүүлье.
Б.Чойжилсүрэн, Г.Амартүвшин хоёрын “саалийн үнээ”-гээ булаалдсан түүх
Ямар ч хамааралгүй атлаа гарсан ослын буруутан болчихоод буй ЗГХЭГ-ын дарга Н.Учралын тухайд Төрийн болон орон нутгийн өмчит компаниудын бүтээмж, засаглалын ил тод байдлыг хангах тухай хуулийн төслийг боловсруулсан хүн. Тэр хуулийн хүрээнд ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчит компаниудыг нэгтгэж, менежментийн цоо шинэ тогтолцоо хэрэгжүүлэхээр Засгийн газраас гуравдугаар сарын 19-нд шийдвэр гаргаж, уул уурхайн компаниудыг “Эрдэнэс Монгол”, уул уурхайн бус компаниудыг “Эрчис Монгол” руу нэгтгэх тогтоолыг гаргаад байв. Гэхдээ энэ албажаагүй зөвхөн цаасан дээр байгаа шийдвэр. “Эрчис Монгол” компани дөнгөж байгуулагдаад сар гаруйн хугацаа өнгөрч, бүтэц орон тоогоо зурж буй шинэхэн компани. Тус компанийн мэдэлд эрчим хүчний салбарт байгаа төрийн өмчит компаниуд бүгд очих ёстой юм билээ. Гэтэл төрийн мөнгө, төсвийн мөнгийг хамгийн үр ашиггүй зарцуулж, ТУЗ-аараа нэгдэж нийлэн хөрөнгө завших боломжтой тэрхүү “саалийн үнээ”-гээ өгөхгүй хэмээн эрх ашгийн зөрчил үүсгэж давхисан хүн нь Б.Чойжилсүрэн өөрөө.
Товчхондоо, “Эрчис Монгол”-ын захирал Г.Амартүвшинд эдгээр төрийн өмчит компаниудыг шилжүүлэн авах, төсөв санхүүг захиран зарцуулах эрх байгаа болохоос хуулийн төсөл боловсруулж, Засгийн газраас гаргасан тогтоолыг хэрэгжүүлээрэй гэж үүрэг өгсөн Н.Учрал сайдад энэ асуудал бүр ямар ч хамааралгүй гэсэн үг. Гэтэл менежментийн эрхийг авна гэснээрээ, тэрийг баталж өгснөөрөө “Н.Учрал хариуцлага хүлээ” гэж зогсож буй энэ хүнд ичих булчирхай байтугай эгэл нэг инженер амиа алдсанд харамсах сэтгэл ч алга. “ДЦС-III” ТӨХК-ийн менежментийг шилжүүлж аваагүй байхад “Шилжүүлж авна гэсэн. Ойлгомжгүй байдал үүсгэсэн. ТУЗ хуралдаж чадахгүй байна” хэмээн гоншигонож, биднээс саалийн үнээг маань булаана гэснээрээ та нар хариуцлага хүлээ хэмээн бухаж зогсоно. Төр ямар ч шийдвэр гаргаж болно. Гэлээ гэхдээ эцсээ хүртэл төрийн ажил залгамж халаатай, зарчмаараа явах ёстой. Дарга, сайд солигддог ч ажил явдгаараа явах ёстой. Гэтэл биднээс булаасан учраас би биш булаана гэсэн хүмүүс нь хариуцлага хүлээ хэмээн зогсож байна гэдэг нь түүнийг ямархан увайгүй, арчаагүй, амин хувийн эрх ашигтай хүлэгдсэн улстөрч болохыг хэлээд өгч байгаа юм.
Огцорсон сайд хариуцлага хүлээх нэрийдлээр асуудлаас бултах уу
Эрдэнэт хүний амь хохирч, эрчим хүчний салбарт ухралт ирж, ирэх өвөл улсаараа хөлдөж мэдэх эрсдэлээс гадна хэдэн зуун сая ам.долларын хохирол учирсан энэ хэргийг хэрхэвч хэн нэгэн рүү бухаад өнгөрч болохгүй. “Хариуцлагаас зугтаад байгаа юм алга. Гэхдээ менежментийн эрх надад ирээгүй” хэмээж зогсоо Г.Амартүвшин үү, “ирэх өвөл тогтой, тогггүй байхыг дараагийн сайд мэднэ. Би хариуцлага хүлээнэ” хэмээн зогсоо огцорсон сайд Б.Чойжилсүрэн үү. Хэн нь байлаа ч төрийн гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж чадахгүй хугацаа алдаж, тодорхойгүй байдал үүсгэснийхээ хариуцлагыг аль нэг нь хүлээх учиртай. Гэхдээ Г.Амартүвшин даргын тухайд менежментийн шинэчлэл хийнэ, шилжүүлж авна гэдгээ Эрчим хүчний яаманд танилцуулаад гарснаас биш төсөвт нь хязгаар тавиад, зарцуулах эрхийг нь хасаад, хянаад байсан зүйл байхгүй юм билээ.
Төсвөө захиран зарцуулах эрх нь Б.Чойжилсүрэн болон ТӨХК-иудын ТУЗ-д хэвээр байсан гэсэн үг. Гэтэл тэд төрийн энэ шийдвэрийг хэрхэн үр дүнгүй болгох вэ, саалийн үнээ болсон компаниудаа Эрчим хүчний яамандаа яаж авч үлдэх вэ гэдэг амин хувийн эрх ашигтай анхаарч, хувьсгалын ажлаа үл тоосноос болж осол болсон нь үнэн учраас Б.Чойжилсүрэн болон “ДЦС-III”-ийн удирдлагууд хамтдаа хариуцлагаа үүрэх ёстой. Хариуцлага үүрнэ гэдэг нь сайдын суудлаа өгөх биш юм. Тэртэй, тэргүй огцорч буй сайдад ямар юмных нь суудал байх билээ. Учирсан хохирлыг бүрэн зөв тогтоож, хяналт шалгалт хийж, удирдлага, менежментийн алдаа завхрал үүссэн бол учирсан хохирлыг эргэн төлүүлж, шаардлагатай гэвэл шүүхээр хянахад ч буруугүй. Ерөөс эрчим хүчний салбар “Цахилгааны үнэ нэмээгүйгээс бид алдагдалтай ажиллаж байна” гэсэн ганцхан өгүүлбэрээр энэ олон жил алдагдлаа хаацайлж ирсэн. Гэтэл эрчим хүчний салбарын ТӨХК-иуд 3.5 их наядын орлоготой атлаа жилд ердөө 75-хан тэрбумын ашигтай ажилладаг гэхээр арай хэтэрсэн дүн мэдээ биз дээ. Тиймдээ ч менежментийг шилжүүлэх ёстой гэж Засгийн газар үзсэн нь туйлын зөв. Гэтэл тэд үүнийгээ өгөхгүй хэмээн булаалдаж, ил далдаар нэгнээ хэмлэж явсаар ийм хариуцлагагүй асуудал үүсгэх нь тэр. Хотын хамаг л өнгөтэй өөдтэй газарт “Хурд” хийгээд түүний охин компаниудаар дамжуулан барилга барьж, түүнийгээ хэрхэн эрчим хүчинд холбох вэ хэмээн санааширч, эрчим хүчний салбарын хөгжлийн төлөө биш өөрийнхөө бизнесийг барьж, босгоход анхаарч явсан сайдаа хуулийн өмнө дуудаж, хариуцлага ярих цаг нь болжээ.
Сэтгэгдэл28
Эрүүгийн хариуцлага хүлээх ёстой. Салбар нь навс уначихлаа. Ирэх өвөл УБ айлуудыг 32% нь хөлдөх нь
Жагсаал хийж байсан пизда нар Оюун-Эрдэнэ ерөнхий сайдыг муу галч гэж хуцаад байсан. Ноорогын Улмаа гэж ялтан залуу Монголд нэг зуухны галч хийж үзээгүй байж мөн ч их галзуурсан. Тэр Улмаа гэж новшийг шоронд хий. Хахир өвлийн хүйтэнд зуух галлаж хөдөлмөрч ажилтангаас амьдралын гараагаа эхэлсэн Оюун-Эрдэнэ бол мундаг хүн. Тэр Улмаа пиздаа мөрийтэй тоглоом тоглуулж ирсэн тул доор хаяж сэтгэлд нь дандаа гэмт хэрэгийн хар сүүдэртэй байгаа шүү. За даа би Оюун-Эрдэнэ гэж хүнийг худал үгээр доромжилж жагссан залууст хандаж хэлэхэд ирэх өвөл Монгол улс хөлдөнө та нар галч хийж үзчихээд төрийг муулаарай новшнуудаа гэхээс.Ирэх өвөл монгол улс хөлдвөл хахир өвлийн 3 сард сүхбаатхрын талбайд олон мянган хүн жагсаал хийж хөлдөж үхэх биз.
Данхад маш их хэмжээний мөнгө төлж хувийн компаниийнхаа эрх ашгийн төлөө сайд болж ажилласан Ногоон Чойжоо монголчуудын эрх ашгийн төлөө хэзээ ч ажиллахгүй гэдгийг захын орк ойлгоно. Шандын эм сүвтэй болгоныг гүйцээж секс бомб хоч авсан Дэлгэрсайхан гэдэг бас нэг баян олигархи хулгайч байна.Данхад хувьд нь 5 тэрбум өгч байж сайд болсон гэж яригддаг.
Za bolidoo ideed bh tiim horongo bhgui uildveree medehgui yumnuud l tegj yarih bh
Эрчим хүчний зохицуулах хороо гэж газарт мэс оруулж цэвэрлэх хэрэгтэй. Тэнд цугларсан мөнгөнөөс улс төрчид ,мөлжигч нар сааж амьдарч байгаа. Телехан гэж нэг мөлжигчийг тэтгэвэрт гаргаж хөөж явуул.
Ингэж бж л дулааны үнэ нэмэгдэх бж
Та нар Оюун-Эрдэнэ хэмээх ажилчин ангиас ажлынхаа гараагаа эхэлсэн ерөнхий сайдыг жагсагчид муу галч гэж доромжилж байсан. Гэтэл Монгол улсын гал голомтыг сахиж, хахир өвлийн хүйтэнд гал алдуулахгүй галч хийнэ гэдэг бол гайхалтай сайхан ажил юм шүү. Монголд нехеризм газар авч, хүнийг цалин багатай ажил хийдэг гэж доромжлох болжээ. Иймд орчин цагийн залуусыг хүнд хүчир ажлаар зөв хүмүүжүүлэх цаг болжээ. Оюун-Эрдэнэ ерөнхий сайд бол мундаг газраас ажил амьдралын гараагаа эхлүүлсэн жинэхэн хүч чадал нь жагсаж яваа эр хүн мөн. Хулгайч Оджаргал шиг амьдарч болохгүй залуусаа. Ноорогын Уламсайхан шиг мөрийтэй тоглоомоор луйвар хийж болохгүй Монгол залуусаа. Хүн гэдэг чинь гал түлж хоолоо хийдэг байхад хамгийн их аз жаргалыг мэдэрдэг тул галч хийцгээ.
ядуу гуйлгачин галч байсан хүн угийн өлөн байдаг.
Ub hotiig suigej baigaa tsementen shuguig buulga
Та нар Оюун-Эрдэнэ хэмээх ажилчин ангиас ажлынхаа гараагаа эхэлсэн ерөнхий сайдыг жагсагчид муу галч гэж доромжилж байсан. Гэтэл Монгол улсын гал голомтыг сахиж, хахир өвлийн хүйтэнд гал алдуулахгүй галч хийнэ гэдэг бол гайхалтай сайхан ажил юм шүү. Монгол нехеризм газар авч, хүнийг цалин багатай ажил хийдэг гэж доромжлох болжээ. Иймд орчин цагийн залуусыг хүнд хүчир ажлаар зөв хүмүүжүүлэх цаг болжээ. Оюун-Эрдэнэ ерөнхий сайд бол мундаг газраас ажил амьдралын гараагаа эхлүүлсэн жинэхэн хүч чадал нь жагсаж яваа эр хүн мөн. Хулгайч Оджаргал шиг амьдарч болохгүй залуусаа. Ноорогын Уламсайхан шиг мөрийтэй тоглоомоор луйвар хийж болохгүй Монгол залуусаа. Хүн гэдэг чинь гал түлж хоолоо хийдэг байхад хамгийн их аз жаргалыг мэдэрдэг тул галч хийцгээ.
галч хийж байсан хүн өлөн зантай бас нүүрс хулгайлж сурсан хүн байдаг
Choijilgurengeer tuluul buh hurungiig huraa
Та нар Оюун-Эрдэнэ хэмээх ажилчин ангиас ажлынхаа гараагаа эхэлсэн ерөнхий сайдыг жагсагчид муу галч гэж доромжилж байсан. Гэтэл Монгол улсын гал голомтыг сахиж, хахир өвлийн хүйтэн гал алдуулахгүй галч хийнэ гэдэг бол гайхалтай сайхан ажил юм шүү. Монгол нехеризм газар авч, хүнийг цалин багатай ажил хийдэг гэж доромжлох болжээ. Иймд орчин цагийн залуусыг хүнд хүчир ажлаар зөв хүмүүжүүлэх цаг болжээ. Оюун-Эрдэнэ ерөнхий сайд бол мундаг газраас ажил амьдралын гараагаа эхлүүлсэн жинэхэн хүч чадал нь жагсаж яваа эр хүн мөн.
галч хийж байсан хүн угийн өлөн бас нүүрс хулгайлж сурсан хүн байдаг
галч хийж байсан хүн угийн өлөн бас нүүрс хулгайлж сурсан хүн байдаг
галч хийж байсан хүн угийн өлөн бас нүүрс хулгайлж сурсан хүн байдаг
галч хийж байсан хүн угийн өлөн бас нүүрс хулгайлж сурсан хүн байдаг
Чойжилсүрэн пиздаг сонгодог увсчууд бол хүн хогнууд
Шинэ турбин нь эвдэрчихээд бна. Захирал, Ерөнхий инженер, ХААБ дарга, хяналтын менежер хариуцлагаа хүлээ. Энд ажлаа ч аваагүй Эрчис Монгол ямар хамаатай юм. Чойжоогийн өнгөрсөн 4 жил салбар удирдсан үд дүн шүү
Та нар Оюун-Эрдэнэ хэмээх ажилчин ангиас ажлынхаа гарааг эхэлсэн ерөнхий сайдыг муу галч гэж доромжилж байсан. Гэтэл Монгол улсын гал голомтыг сахиж, хахир өвлийн хүйтэн гал алдуулахгүй галч хийнэ гэдэг бол гайхалтай сайхан ажил юм шүү. Монгол нехеризм газар авч, хүнийг цалин багатай ажил хийдэг гэж доромжлох болжээ Иймд орчин цагийн залуусыг хүнд хүчир ажлаар зөв хүмүүжүүлэх цаг болжээ. Оюун-Эрдэнэ ерөнхий сайд бол мундаг газраас ажил амьдралын гараагаа эхлүүлсэн жинэхэн хүч чадал нь жагсаж яваа эр хүн мөн.
Тэр Амартүвшин гэж новш Хөгжлийн банкыг хоосолж хаясан луйварчин биздээ. Одоо бас луйварчин сэтгэлээр хандах нь тодорхой. Шоронд суулгаж, засан хүмүүжүүл.
Odoo bol Oyunerdeniig halchihaad ta nar yugeen yarina be?...yryydaj doroitoj baigaagaa eder byr es ch sar byr yzeh bolob yy?....HOHI chinioi gej heldeg yuim aa!!!sydraga ynen hynii zeb setgeliig olj harah belegiin nyd chini sohor ch dee??????????????????????????????????
💬 ❗Энэ сарын 2-ны өдөр ДЦС-3-ын ослын улмаас эвдэрсэн генераторыг солих зорилготой авах шинэ генераторыг ОХУ-ын зүгээс Монгол Улсад нийлүүлэхээс татгалзсан гэх ташаа мэдээлэл Монголын хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр идэвхтэй цацагдаж буй Тэгвэл энэ талаар ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Алексей Евсиков байр сууриа албан ёсоор илэрхийллээ. Тэрээр "Юуны өмнө онцгой байдлын улмаас алтан амиа алдсан монгол инженерийн ар гэр, ойр дотныхонд гүн эмгэнэл илэрхийлье. Тун харамсалтай байна. Энэ сацуу, ОХУ-ын зүгээс Монгол Улсад эвдэрсэн генераторыг солих шинэ генераторыг өгөхөөс татгалзсан гэж байгаа нь ташаа байна. Эсрэгээр, энэхүү осол болсны маргааш нь ОХУ-ын эрчим хүчний салбарт тэргүүлэгч "Уралын турбины үйлдвэр"-ийн удирдлагуудын зүгээс ослын улмаас учирсан хохирлыг арилгахад бүхий л талын дэмжлэг үзүүлэх саналаа Монголын талд илэрхийлсэн байгаа. Тодруулбал, станц дээр Оросын талаас өмнө нь хийж гүйцэтгэсэн боловсруулалтад тулгуурлан станцыг нэн түрү
Тодруулбал, станц дээр Оросын талаас өмнө нь хийж гүйцэтгэсэн боловсруулалтад тулгуурлан станцыг нэн түрүү аль болох хурдан хийгээд бүрэн сэргээх арга замыг тогтоохоор ДЦС-3-д техникийн мэргэжилтнүүдээ нэн яаралтай илгээхэд бэлэн буйгаа илэрхийлсэн байгаа. Үүнээс гадна, ДЦС-3-ын эвдрэлд орсон генераторыг орлуулан солих генератор Оросын талд бэлэн байгаа бөгөөд аль болохоор хурдан Монголын талд нийлүүлж, маш богино хугацаанд ашиглалтад оруулах боломжтой гэж байгаа юм. Ингэхэд гагцхүү монгол нөхдийн зүгээс зөвшөөрөл л хэрэгтэй" гэсэн албан ёсны мэдэгдэл хийлээ
Бүгд буруутай Ёойжилсүрэн ч Учрал ч Оюунэрлэнэ ч Амартүвшин дөнгөж томилогдоод байж Төрийн өмчит кампаниудыг нэгтгэж хэт томруулах Учралын менежментийг эргэж харах естойг харууллаа Станцын удирдлагын хариуцлагыг ослын шалтрааныг бүрэн тодруулсаны дараа хэлэх биз яхамгийн том ес зүйн харижцлагыг МАН хүлээх естой Барилгын том бизнестэй мэргэжлийн биш Чойжилсүрэнг намдаа хандив аьахаа бодож саыдаар томилсон Улмаар станцад мэргэжлийн биш намын томилгоог удаа дараа хиысэн
Эрчим хүчний зохицуулах хороо гэж газарт мэс оруулж цэвэрлэх хэрэгтэй. Тэнд цугларсан мөнгөнөөс улс төрчид ,мөлжигч нар сааж амьдарч байгаа. Телехан гэж нэг мөлжигчийг тэтгэвэрт гаргаж хөөж явуул.Мөнгийг нь хулгайлж байгаа новшнуудыг хөөвөл хаа холын арлын улсад офшор дансанд орж байгаа биз.Мөлжигч нар, бохир улс төрчдийг зайлуулах хэрэгтэй.Амартүвшин гэж банкны луйварчинг шоронд засан хүмүүжүүл.
Оросын элчин туслахад бэлэн гэжээ Оюунэрдэнэ яагаад хариу өгөхгүй улаад байна Зарим хэвлэл оросужд татгалзсан гэсэн худал мэдээ яагаад цацаад байна Ямар хэвлэл вэ
Коммунистуудын нэг нийтлэг шинж байдаг. Тэд мэдлэггүй байж мэдэмхийрдэг, хоосон амлалтандаа суурилж цэцэрхдэг, эцэст нь юу ч хийгээгүй, бүтээгээгүй баахан хөрөнгө мөнгө алга болж ханш унаж, сангууд хоосорсон байдаг. Худлаа гэвэл 1 тн нүүрс 220 $ байхад орж ирсэн тэр их мөнгө хаачсан бэ? коммунист Б.Жавхлан хэлж чадах уу асуугаад үзээрэй өөдөөс чинь баахан хоосон юм ярина шүү дээ.