sonin.mn

14-р Далай лам дахин төрөх тухай мэдэгдэл гаргасны дараа Хятадын Буддын шашны холбоо пүрэв гарагт албан ёсны мэдэгдэл хийжээ.


Уг мэдэгдэлд: "Сүүлийн үед 14-р Далай лам "Далай ламын институцийг үргэлжлүүлэхийг баталгаажуулсан мэдэгдэл" гэгчийг гаргасан нь дахин шашны ёс зүйг зөрчиж, өөрийнхөө хойд дүрийн талаар худал мэдээ тараасан явдал боллоо.


5-р Далай ламаас хойш бүх Далай ламыг төв засгийн газар батламжилж ирсэн нь уг цолны шашны байр суурь, түүхэн үндэслэлийн эх сурвалж болдог.
Хойд дүрийн талаарх эцсийн шийдвэрийг төв Засгийн газар гаргах бүрэн эрхтэй бөгөөд энэ нь 14-р Далай ламын хувийн үзэмжээр дур мэдэн шийдэх асуудал огтхон ч биш юм.


Далай ламын хойд дүрийг олж тогтоох түүхэн үйл явцын туршид уламжлалт шашны зан үйл, түүхэн жаяг журмын бүрэн тогтолцоо бүрэлдэн тогтсон байдаг. "Алтан бумбанаас сугалж тодруулах" ёслолыг тогтоосноос хойш Далай ламын хойд дүр нь уг ёслолыг дагаж, шалгарсан нэр дэвшигчийг Хятадын төв засгийн газар батламжилсны дараа л олон нийтийн итгэл хүлээсэн шашны эрх мэдэлтэйд тооцогддог.

Үүнээс гадна, Хятадын Үндэсний шашны хэрэг эрхлэх газар Төвдийн Буддын шашны амьд бурхадын дахин төрөх үйл явцыг чанд зохицуулдаг "Амьд бурхадын дахин төрөх үйл явцыг удирдах арга хэмжээ"-г гаргасан бөгөөд энэ журам нь Далай ламыг ч мөн адил хамардаг." гэжээ.


Г.Бямба


Эх сурвалж: xinhua.com