
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Оросын тээврийн дэд бүтэц болон логистикийг тасалдуулах зорилгоор цохилтыг эрчимжүүлэх хэрэгтэй гэж мэдэгдэв. Тэрбээр уг мэдэгдлээ Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Александр Сырскийтэй хийсэн уулзалтын дараа сошиал сүлжээндээ бичсэн байна.
“Оросын дэд бүтэц, логистикт мэдэгдэхүйц хохирол учруулах ёстой” гэж Зеленский онцолж, Орос мөргөлдөөг удаашруулж байгааг шүүмжилсэн юм.
Мөн тэрбээр Киев дрон үйлдвэрлэл, худалдан авалтыг нэмэгдүүлэхэд санхүүжилтийг ихэсгэх төлөвлөгөөтэй байгаагаа дурдлаа. Одоогоор Зэвсэгт хүчний жанжин штаб, Батлан хамгаалах яам, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хамтран нэмэлт гэрээний өргөдлийг авч үзэж байгаа бөгөөд дараагийн долоо хоногт шинэ гэрээнүүд байгуулагдах боломжтой гэжээ.
Зеленскийгийн үзэж буйгаар, Орос мөргөлдөөнийг удаашруулж байгаа тул ложистикийн эсрэг цохилтыг нэмэгдүүлснээр Москвагийн нөхцөл байдал хүндрэх ёстой гэнэ.
М.Чой
Эх сурвалж: minval.az
Сэтгэгдэл7
Хөөрхийст чадал дутаад байна. Тэрнээс биш бүх тз ийн өртөө зам зангилаа руу довтлоод байж болно до. Цэргийн бааз, үйлдвэр рүү л довтолсон болж байна. Аа оросууд бол хүч , боломж илүү тул орон сууц, эмнэлэг сургууль хүртэл бай нь болж байгаа.
Украинчууд тэнэг биш тул аль хэдийн цөмийн зэвсэг бүтээх тал руу орсон л байгаа. Ялагдаад ирвэл хаана хэрэглэхээ тэд мэднэ. Тэдэнд тийм эрх бий. Аюулгүй байдал, тусгаар тогтнолыг нь хангана гэж байгаад байсан цөмийн зэвсгийг нь устгасан тул тэдэнд тэрийгээ сэргээх эрх бий. Хэн ч юу ч хэлэхгүй
Зиаг,,,,, бөгспутины эхлүүлсэн дайн,,,, жинхэнэ утгаараа орос эх орондоо эргэн ирлээдээ,,,,сөнөөд л байждээ,,,,орос орон,,,,
Чаддаг юм бол Оросын холбоотон Монголыг сайн хашраагаад өгөөч ! Тэр Братскийн цахилгаан станц ! Ангарскийн бёнзиний үйлдвэрт нь дрон мроноор цохилт өгөөд хашраагаад өгөөч ! Чадахгүй л дэ муусайн хохолууд !
Зелинский эх орноо хамгаалж байгаа баатар Орос гахайнуудыг ялахыг хүсье Слава Украйне Слава ЗСУ
Ер нь бол Зеленскийн Дэлхий нийтийн төлөө хүлээх үүрэг нь Оросын фашист түрэмгийлэгчидэд аль болох хүн хүчний их хохирол учруулаад л явж байх юм шүү дээ. Оросын фашистууд дараа нь өөр улс орнуудруу дайрах төлөвлөгөөтэй байгаа, тэрэнд нь оросыг доройтуулах шаардлагтай
Одоо л хэлэлцээний ширээнд суухгүй бол хожим амаа бариад ч нэмэргүй дээ маш хүнд байдалд орно шүү дээ