sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 21 /nist/. АНУ-ын Үндэсний стандарт, технологийн хүрээлэнгийн (NIST) эрдэмтэд цаг хугацааг таслалаас хойших 19 орон хүртэлх нарийвчлалтайгаар хэмждэг атомын цагийг зохион бүтээжээ. Энэ нь өмнөх загваруудаас 40 орчим хувиар илүү нарийвчлалтай гэсэн үг юм. Уг төхөөрөмжийг бүтээхдээ цезийн ионы оронд хөнгөн цагааны ионыг ашигласан байна. 


Олон жилийн турш боловсруулсан ион барих тусгай технологийн үр дүнд ийм өндөр нарийвчлалд хүрэх боломжтой болжээ. Хөнгөн цагааны ионы хэлбэлзлийн давтамжийг нарийвчлан хэмжихийн тулд ион баригчид магнийн туслах ионыг нэмсэн бөгөөд энэ нь үндсэн элементийг хөргөж, дохиог урьд өмнө байгаагүй хэмжээнд тогтвортой байлгах нөхцөлийг бүрдүүлсэн байна. 


Уг технологи нь цаг хэмжих нарийвчлалыг ахиулаад зогсохгүй нэг удаагийн хэмжилтийн үргэлжлэх хугацааг илт багасгажээ. Өмнө нь долоо хоног шаардагддаг байсан бол одоо ердөө нэг өдөр хагасын дотор хэмжих боломжтой болсон байна. Энэ нь Физикийн Стандарт загварын гол зарчмуудыг дахин хянах, энгийн бөөмсийн шинж чанарын хувиршгүй байдлыг шалгах, квант технологийг хөгжүүлэх шинэ гарцыг нээж байна. Ийм өндөр нарийвчлалтай цаг нь Орчлон ертөнцийн талаарх урьд өмнө тавигдаж байгаагүй суурь асуудлуудыг дэвшүүлэх боломжийг олгоно гэж судлаачид үзэж байна.



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг