
Нийслэлийн прокурорын газраас сэжигтэн Эрдэнэбатын Тэмүүлэн, Цэрэнпунцагийн Санжаачойпэл нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үндэслэл байгаа, түүнчлэн дахин гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл байгаа бол” гэх үндэслэлээр баривчлах саналыг тус шүүхэд ирүүлсэн.
Шүүхэд ирүүлсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан материалтай танилцахад:
Нийслэлийн Прокурорын газраас Эрдэнэбатын Тэмүүлэн, Цэрэнпунцагийн Санжаачойпэл нарыг “2025 оны 7 сарын 18-19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Канте” шөнийн цэнгээний газрын гадаа талбайд хохирогч Д.С-ын нүүрэн тус газарт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр биед нь бүлэглэн халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан” гэх хэргээр мөрдөн шалгах ажиллагааг явуулж шалгасан байх бөгөөд шүүхээс хэрэг бүртгэл, мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтуудыг үндэслэн сэжигтэн Эрдэнэбатын Тэмүүлэн, Цэрэнпунцагийн Санжаачойпэл нарыг “гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үндэслэл байгаа” гэх үндэслэл тогтоогдож байх тул сэжигтнийг баривчлах саналыг тус тус хүлээн авч, хангаж шийдвэрлэв.
Уг сэжигтнүүдэд авсан Шүүхийн зөвшөөрлөөр баривчилж саатуулсан хугацаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар 48 цагаас хэтэрч болохгүй бөгөөд Эрдэнэбатын Тэмүүлэнг 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 21 цаг 40 минутаас, Цэрэнпунцагийн Санжаачойпэлийг мөн өдрийн 22 цаг 00 минутаас сэжигтнээр тус тус баривчилсан болно.
Эрдэнэбатын Тэмүүлэнг сэжигтнээр баривчлах хугацаа 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 21 цаг 40 минутаас,
Цэрэнпунцагийн Санжаачойпэлийг сэжигтнээр баривчлах хугацаа 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 22 цаг 00 минутаас тус тус хэтэрч болохгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны
анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Энхтүвшин
Сэтгэгдэл12
Гайтай буруу өссөн. өсгөсөн новшнууд дандаа хүний сайхан хүүхдийг хохироож бх юмаа өөрсдөө үхэхгүй
Элдэв янзын урхинд орох магадлал өндөр болсон тул баячуудын хүүхдүүд болгоомжтой бай. Мөнгөө шингээж чадахгүй байгаа бол маш бага хүүгээр ядууст зээлж бай.
66.181.185.254 д Чи гэмт хэрэг хийсэн хүмүүсийг өмөөрөх ямар шалтгаан байнаа. Тэд аргын хүүхэд үү ажилчин хүүхэд үү огт хамаагүй. Дабль стандартаар хүнийг шүүдэггүй байгаа шүү. ХАМСААТАН новш оо
Хэн суллана гээд байгаа? Шаардлагатай бол сунгаад л хорино
Элдэв янзын урхинд орох магадлал өндөр болсон тул баячуудын хүүхдүүд болгоомжтой бай. Мөнгөө шингээж чадахгүй байгаа бол маш бага хүүгээр ядууст зээлж бай.
Хэн суллана гээд байгаа? Шаардлагатай бол сунгаад л хорино
Чи урхи тавьсан эзэн мөн биз.
Ямарыг нь хэдэн хоног сараар хорьдог юм
Сунгааарай. Та нар ядуу ардыг бол өчиггүй сунгадаг л байлгүй дээ... Монголын Цагдаа баячууд-луйварчдын өмнө бөхийдэг эсэхийг одоо л харъя.
Элдэв янзын урхинд орох магадлал өндөр болсон тул баячуудын хүүхдүүд болгоомжтой бай. Мөнгөө шингээж чадахгүй байгаа бол маш бага хүүгээр ядууст зээлж бай. Чи бүү хоосон үзэн яд. Эд чинь бас ядарч байж, хэдэн төгрөг олсонхүмүүс. Одоо монголд гадаадын дарамт их ирж байгаа тул монголын баячуудыг дарамтлах нууц төлөвлөгөө энд тэндгүй байгаа. Монголчуудаа бид нэгдэх хэрэгтэй. Бидний гадаадаас агнахаар дотоодын хагаралыг үүсгэж байгаа хэрэг олон байгаа шүү.
нохойн баасны нь баячууд гэж?цөм хулгайчид. Цэрэнпунцаг бол Отгонбидэгийн хулгайлж нууж байгаад үхэж далд орсон этгээдийн нуусан хөрөнгө дээр тарвалзагч.
Элдэв янзын урхинд орох магадлал өндөр болсон тул баячуудын хүүхдүүд болгоомжтой бай. Мөнгөө шингээж чадахгүй байгаа бол маш бага хүүгээр ядууст зээлж бай. Чи бүү хоосон үзэн яд. Эд чинь бас ядарч байж, хэдэн төгрөг олсон хүмүүс. Одоо монголд гадаадын дарамт их ирж байгаа тул монголын баячуудыг дарамтлах нууц төлөвлөгөө энд тэндгүй байгаа. Монголчуудаа бид нэгдэх хэрэгтэй. Бидний гадаадаас агнахаар дотоодын хагаралыг үүсгэж байгаа хэрэг олон байгаа шүү. Магад чи гадаадын гар хөл болж яваа бол монголоос зайлаарай.