
8-р сарын 5-нд 3614 тонн нүүрс ачсан 83277-р галт тэрэг БНХАУ-ын Жинбяний зүүн өртөөнөөс хөдөлж, тус улсын өмнө зүгийн Хубэй мужийн Шяньжөүгийн өмнөд өртөөг зорьжээ.Тус улсын Хаожи төмөр зам ашиглалтад орсноос хойш 80 мянга дахь ачааны галт тэрэг зорчсон буюу 435 сая тонн ачаа тээвэрлэсэн нь энэ гэнэ.
Хаожи төмөр зам нь хойд талаараа Өвөр Монголын Холболж өртөөнөөс өмнө зүгт Жянши мужийн Жи Ань өртөө хүртэл Өвөр Монгол, Шааньси, Шаньси, Хэнань, Хубэй, Хунань, Жянши зэрэг нутгаар дайран өнгөрдөг.
Нийт 1813.5 километр урттай энэ зам нь Хятадын “Умардын нүүрсийг өмнөд зүг рүү тээвэрлэх” стратегийн чухал коридор ажээ. 2019 оны 9-р сарын 28-нд нээгдсэнээс хойш ачаа тээврийн жилийн дундаж өсөлтийн хурд 20%-иас давж, тус улсын Хубэй, Хунань, Жянши мужуудыг эрчим хүчээр тасралтгүй хангаж буй гэнэ.
Г.Бямба
Сэтгэгдэл6
АНУ-д амьдарч ажилладаг Ш.Баатар гэх IT инженер залуу ингэж бичиж байжээ. Тэр үед олон ч хүн утгагүй юм бичлээ гээд доог тохуу хийж байсан даа. Тэгээд удалгүй Монголын эрх баригчид энэ хүний бичсэний яг эсрэгээр "Хятадын хөгжлийн галт тэргэнд" суусан. Үр дүнд нь Монгол орон 100 гаруй жилийн өмнө манж-хятадын дарлалд байсан шиг харанхуй бурангуй үедээ буцаж очив. Өнөөдөр тусгаар Монголын голомт болсон Халхын хавтгай хятадаар дүүрчээ. Хятадын хөгжлийн галт тэргэнд суулаа гээд монголчуудын амьдрал нь ч огт дээрдсэнгүй. Эдийн засгийн гол өндөрлөгүүдэд нь хятадууд эзэн сууж, монголчууд өөрсдөө өндөр татвар хураамжинд дарлуулж, эх орондоо хамгийн доод зиндаад үнэлэгдэн ирээдүйдээ итгэх ямар ч итгэлгүй болжээ. Одоогийн байдлаа харвал энэ хүний түмэн зөв байжээ.
Урд хилээ хаавал Монгол хөгжинө. Хятад хилээ бушуухан хаагаасай гэж боддог. Монголчуудыг уусгаж сорох бодлоготой Хятад яалаа гэж задгай тавьсан хилээ амархан хаах вэ. Хорин жил бид Хятадын хогийг хурааж байгаль дэлхийгээ цөвтүүллээ, бордоотой ногоог нь идэж хордлоо, хийж чадах ажлаа тэднээр хийлгэж улам залхуу боллоо, цэцэг цэврүү шиг охидоо бузарлуулж цус бохирдлоо, одоо болоо юм биш үү. Хоёр жил бүсээ чангалбал тэсэх байлгүй дээ. Тэр хооронд амьд хүн аргатай гэгчээр гачигдсан бүхнээ монголчууд бид өөрсдөө хийгээд эхэлнэ. Хувийн үйлдвэрлэл хөгжиж байж л монголчууд хөл дээрээ зогсох горьдлого бий болно. Хэрвээ тэгэж чадвал монгол хүн ажилтай болж, монголчууд хөлсөө урсган улаан гараарaa баялгийг бүтээж, монголын ариун хөрсөнд ургасан хүнс тэжээлээ хэрэглэж монгол хүн эрүүлжиж, Монгол орон өнгө жавхаатай өөдөлж дээдлэхийн үүд хаалга нээгдэнэ. Эгэл малчин гэхэд ахуйн хэрэглээгээ өөрөө хангаад мянга мянган жил амьдраад болоод ирсэн шүү дээ.
Бидэнд одоо мэдлэг боловсрол, техник технологи бүх л юм байна. Заавал Xятадын гарыг харж хямдыг хайх шаардлагагүй. Урд хилээ хаах нь монголчуудад олон талаар ашигтай. Ажлын байр буй болж үндэсний үйлдвэрлэл сэргэхээс гадна шороон түмэн хятадуудад уусч хайлахаас нэгэн талаар сэргийлж, тусгаар тогтнолоо хамгаалах бас нэгэн баталгаа болно.
Ард түмэн маань эв хамтын хөдөлмөрт шамдаж, харилцан хөгжөөнтэй хөгжилдөө хүрнэ. Инээд дүүрэн ажиллах монголчуудыг төсөөлөөд бодоод үзвэл яах аргагүй хилийг хаах нь зөв.
БНХАУлс Монголоос илүү их нүүрсний нөөцтэй одоо Монголоос зүгээр шахам авсан нүүрсээ нөөцлөөд баялаггүй болсон хойно нь манайхыг шулах тактиг гэнээ, том гүрэн гэж... Манай мангарууд юуч мэдэхгүй! Засаглалын хямрал, дээрээ авилга хээл харуулаар машиндуулсан хөөрхий ард түмэн!
Сүүлийн 2 жилиин дотор УБ хятад хоолны газар, хятхд иргэдээр дүүрлээ? Энэ чг юу болоод бнаа? Хотын дарга нь ойрхон2 Эрээн чвахд шаггхл авахд, бүх том тендерээ Хятадуудад найр тхвиад! Худал гэвэл Зайсан , Ривэр, Маршалаар очоод үз! Дүүрэн хятад, хойшлоод Хүннү, Баянмонгол гээд тэр чигтээ ! Одоо өглөө оройдоо Цэцэрлэгт хүрээлэнгээр алхахахр Эрээнд бгаам шиг Хужаа нар пасгалаа хиигээд алхаж бна? Энэ 1 л биш болоод бна шүү?