.jpg)
Монголын томоохон хувийн хэвшлийн нэг “Говь” ХК-ийн нэр хүндэд сүүлийн өдрүүдэд нэгэн залуу эрхмийн хууль зөрчсөн байж болзошгүй үйлдлээс болж хар толбо суулгаад байна. “Говь”-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан нь Монголын толгой баячуудын нэг, “Таванбогд” группийн үүсгэн байгуулагч Ц.Баатарсайхан болон түүний гэргий Д.Хулан нарын хүү. Гэвч тэрбээр өөрийнхөө гэр бүлийн нэр хүнд, компанийн брэндийг уландаа гишгэсэн байж болзошгүй үйлдлээрээ олон нийтийн шүүмжлэлд өртөж, өөрийн карьер төдийгүй байгууллагын нэр хүндэд хүнд цохилт өгөөд байна.
Б.Амарсайхан бусдыг бүлэглэн зодсон гэх хэрэгт холбогдож, хуулийн байгууллагад мэдүүлэг өгөх үүрэгтэй байсан ч гадагшаа зорчиж, өнөөдрийг хүртэл эх орондоо ирээгүй нь олон нийтийн дунд “эр зориггүй зугтагч” хэмээх нэр хоч авахад хүргээд байна.
Тэрбээр “найз бүсгүйн бие гэнэт муудсан тул яаралтай очих шаардлагатай. Энэ сарын 27-нд буцаж ирнэ” хэмээн мэдэгдсэн ч хугацаа хэтэрч, сураггүй болсон нь түүнийг санаатайгаар оргон зайлсан болохыг харуулж байна.
Энэхүү үйл явдал нь зөвхөн нэгэн залуугийн хариуцлагагүй байдал биш, харин “Говь” ХК-ийн олон зуун ажилтны нэр төр, хөдөлмөрийг гутаасан хэрэг хэмээн зарим ажилчид нь дүгнэж байна. “Бид үнэнчээр хөдөлмөрлөж, дэлхийд танигдсан брэндийг бүтээж байхад, компанийн удирдлагын ийм хариуцлагагүй үйлдэл бид бүгдийн нүүрийг улайлгаж байна” хэмээн нэрээ нууцалсан нэгэн ажилтан ярилаа.
“Говь” бол Монголын үйлдвэрлэлийн салбарын нүүр царай, үндэсний бахархал билээ. Гэтэл энэхүү брэндийг толгойлж буй хүн нь хувийн сахилга батгүй, хууль хүндэтгэх соёлгүй, шүүмжлэлээс зугтаж буй хулчгар нэгэн байж болох уу? гэдэг асуулт өнөөдөр олон нийтийн дунд хөндөгдөж байна.
Эцэст нь хэлэхэд, “Говь”-ийн эгэл жирийн ажилчид л энэ бүхний хохирогчид болж байна. Тэд компанийн нэр хүндийг хамгаалж, өдөр бүр хөдөлмөрлөж байгаа ч удирдлагын хариуцлагагүй үйлдлээс болж ичиж, уурлаж, нэр төр нь гутаагдаж байна. Б.Амарсайхан зөвхөн өөрийгөө бус, нийт байгууллагынхаа нүүрийг шившигтэй хутгалаа.
С.Сарнай
Сэтгэгдэл18
Аймхай, хар тамхичин гөлөг минь чи тэр чигтээ Монголоос зайлаарай, чи Монголын гутамшиг
За яршиг зүгээр, хүн алдаж онох байх.
Ичсэн ажилчид даргаа ална гэдэг юм.
Ичээд байгаа хүмүүс ажлаасаа гарчих. Өөр ичэхгүй хүмүүс ажиллах биз.
Хуулиар бол ял нь хүндэрч байгаа нөхөр гэж харж бна:Хууль бус үйлдлийг эцэг эх нь хаацайлаад гадаад улс руу явуулчихав уу? Уг нь аль аль нь хууль мэддэг хүмүүс баймаар.... Мөнгөөр аргацаалах л байх даа... Уг нь хуулийн өмнө буруу зөвөө шүүлгээд нөгөөдүүл шигээ хохирлоо барагдуулах сэтгэл гаргасан бол арай өөр байх байсан юм биш үү??? Зугтаана гдг нь хамгийн голлох нөхөр байж таарлаа гэж харж бна. Томчууд бол баярхахаас өөр хүүхдээ юу хийж байгааг нь анхаардаггүй өөрсдийгөө дээгүүр тавьсан ёс зүйгүй новшнууд бдаг юм бна.
Хуцваа чи муу, улны заяатай утсан хүүхэлдэй чи унгас алдахаа татаарай, за юу !!!'
Хулгайч хар тамхичин гэр бүл
Сүртэй сүртэй юм бичих юм. Говьд ямар падлий байна аа. Монголд тийм соёл байхгүй ээ
Говь ийн захирал оргон зайлах нь Говьд хамаагүй гэж дүгнэх ганц шалтгаан хэлээч, хар тамхичны бөгс долоогч минь
Малчид ноолуураа хаана тушаах уу? Говьд тушаах болно. Говь үйлдвэрийн захирал оргон зайлаагүй, зүгээр хөдөө очоод чимээгүй малчин болсон хөө.
Солиорол хэтэрч байна
Ичээд байгаа хүмүүс ажлаасаа гарчих. Өөр ичэхгүй хүмүүс ажиллах биз.
Ганxуяг гэж залуу би баячуудийн эсрэг эсэргүүцэx мөнгө чадал байxгүй миний чадаx зүйл Говийн бүтээгдxүүнийг өмсөx зүүx бэлэглэxээ болиx гэсэн байсан.
Маш уxаалаг шийд байна өнөөдрөөс тэр дэлгүүрт нь шагайсан xүн алуучныг мөнгөөр тэтгэж яваа xүн xарагдана
Үгүй дээ, хөдөөний малчид ноолуураа тушааж мөнгө олдог эх үүсвэр говьтой холбоотой. Малчид та нарын хоол хүнсийг бэлдэж байхад ноолуурыг нь авдаг үйлдвэрийг хаана гэдэг бол тэнэг хэрэг мөн.
Govi-s hudaldan avalt hiihguigeer eserguutseerei manaihaan
Угаадасаар нь хооллож байж яасан их хуцдаг гөлөгнүүл вэ !
Ер нь яахаараа ч эднийх энэ компанийг авчихсан юм дургүй хүрмээр.