
Сыма-Цин-ы “Түүхэн тэмдэглэл” буюу “Ши-цы” судрын 4 дүгээр бүлэг “Жоу Бэнь Ци – Жоу ордны үйлсийн тухай үндсэн тэмдэглэл” гэсэн гарчигтай. Энэ бүлэгт “умрын бүдүүлгүүд” буюу өвөг монголчуудын тухай хамгийн их өгүүлсэн байдаг. Жоу-гийн түүхээс би монгол угсаатны жун, ди, цюаньжун (нохой жун) хэмээн үг орсон өгүүлбэрүүдийг түүж дугаарлахад өвөг монголтой холбоотой 18 өгүүлбэр байна. Мөн нэвтэрхий толиос эдгээр овог аймгуудын тухай тайлбарыг оруулсан. Мөн зарим догол мөрийн завсарт өөрийн тайлбарыг нэмсэн. Ингээд л болоо…
Жоу улсын тухай
Жоу улс нь НТӨ 1045 – НТӨ 221 онуудад оршиж байсан эртний хятадын улс юм. Жоу улс ойролцоогоор 800 орчим жилийн турш оршин байжээ. Арай хожим хуваагдан Баруун Жоу (НТӨ 1045 – НТӨ 770 он), Зүүн Жоу (НТӨ 770-256 он) гэж хоёр салсан байна. Энд өгүүлэх үйл явдлууд нь манай Хүннү гүрэн байгуулагдахаас ойролцоогоор 1000 орчим жилийн өмнөх үед хамаарах учраас монголчууд бидэнд ихээхэн хамаатай юм. Жоу улсын төгсгөл хугацаа нь хятадын түүхэнд “Хавар намрын үе” (НТӨ 722-НТӨ 481 он) болон “Байлдаант улсуудын үе” (НТӨ 403 – НТӨ 249 он) үе гэж алдаршсан үетэй давхцдаг.
НТӨ 209 онд манай Хүннү гүрэн байгуулагдахын өмнөхөн НТӨ 221 онд Жоу улс устжээ. Өөрөөр хэлбэл нэг л түүхэн цаг хугацаанд Жоу улс сөнөж, Хүннү гүрэн байгуулагджээ. Энд ямар ч эргэлзээгүй логик холбоо байгаа.
Ингээд “Түүхэн тэмдэглэл”-ийн 4-р бүлэг буюу Жоу-гийн түүхээс иш татъя:
Хоу-ци нас барахад түүний хүү Бу-ку оронд нь суужээ. Бу-ку-гийн амьдралын сүүлийн жилүүдэд Ся-хоу ургийн засаглал суларч, тариалангийн ажлын даргын албан тушаалыг үгүй болгож, талх тарианы ажил орхигджээ. Албан тушаалаасаа хагацсан Бу-Ку жун, ди нарын нутаг руу зугтжээ.
Бу-Куг түүний хүү Цюй, Цюйг түүний хүү Гун-лю залгамжилжээ. Гун Лю жун ди нарын дунд амьдарч байсан боловч Хоу-ци-д эргэн ирж, газар хагалж, үр тарьж, хэрэгтэй зүйл хийжээ. Үүний ачаар нүүдэллэдэг хүмүүс нь баялагтай болж, суурин хүмүүс нь нөөцтэй болж, ард түмэн баяртай аж төрөх болжээ…
Тайлбар: Жоу улсын том түшмэл умар зүгт жун, ди нар руу зугтан очиж байна. Яаж ч бодсон жун, ди нар Жоу-гаас дутахгүй нөхцөлтэй байжээ. Жоугаас зугтсан хятад түшмэл 3 үе дамжин жун, ди нарын амьдарчээ. Нааш цааш явж болдог нэлээд тайван үе байсан болов уу…
2. Гу-Гуны баялгийг булаан авахыг хүссэн сюньюй-ны жун, ди нар дайран ирэхэд Гу-Гун тэдний шаардсан юмыг өгчээ. Жун, ди нар санасандаа хүрмэгцээ хүмүүс болон газрыг нь авах гэж дахин довтолжээ. Тэр үед хүн ам дургүйцэж, байлдахаар шийдэв. Гэтэл Гу-Гун: “ард түмэн бий болоход тэдний тусын тулд ажилладаг удирдагч бий болдог. Одоо жунууд, ди нар бидэн рүү довтолж, газар, ард түмний төлөө дайн хийж байна. Миний мэдэлд байна уу, тэдний мэдэлд байна уу, ард түмэнд ямар ялгаа байна ? Ард түмэн надаас болж, дайтах хүсэлтэйгээ илэрхийлж байна, гэхдээ би эцэг, хөвгүүдийг нь алчихаад ард түмнээ удирдаж болохгүй.
Тайлбар: Жоу улсын эзэн умар зүгийн хүчирхэг жун, ди аймгуудын сүр хүч, эрх мэдлийг хүлээн зөвшөөрч байна. Бид нар ялгаагүй, эн чацуу адилхан улс гэсэн санааг хоёрдмол утгагүй хэлж байна.
3. Ингэж хэлээд тэр Бинь-ийг орхин Цишань уулын бэлд суурьшив…Өөрийн болон хөрш ард түмэн үүнийг сонсоод Гу-Гуныг даган ирэв. Тэр үед Гу-Гун жунууд болон ди нарын ёс заншлыг үгүйсгэж, ханаар хүрээлэгдсэн хотууд байгуулж, ойр орчимд нь барилга, байшин барьж, тэнд ард түмнээ суурьшуулав…
Тайлбар: Жоу улсын эзэн жун, ди нарын довтолгооноос зугтан өөр газар нүүн очиж суурьшиж байна. Энэ нь жун, ди нар ямар их хүчирхэг байсныг хөдөлбөргүй нотолж байна.
4. Дараа жил нь Си-Бао цюаньжун руу аян дайн хийж, жилийн дараа Мисюй улс руу аян дайн хийж, ахиад жилийн дараа Ци улсыг бутниргэв…
5. Гэхдээ Ся-гийн ордны засаглал суларч талх тариаланг орхиход энэ ажлыг албан тушаалаасаа халагдсан өмнөх захирагч Бу-ку хийж, өөрийн хүслээр явж, жунууд болон ди-гийн газар нутагт нуугдав…
6. Бу-ку жунууд болон ди нарын дунд байхдаа ажлаа орхихийг хүссэнгүй, цаг үргэлж ажлаа болон журам сургаалиа хичээнгүйлэн боловсруулж байв. Ингээд Бу-ку хэд хэдэн үе дамжин сайн үйлсээрээ алдаршин, эцэг өвгөдийн нэрийг гутаасангүй…
Тайлбар: Бу-ку-гийн явдал хоёр удаа давтагдаж байна. Энэ нь Сыма Циний бичлэгийн эндүүрэл юм. Нэг үйл явдал хоёр өөр хааны үед болох ёсгүй. Ямар ч гэсэн энэ үйл явдал бодитойгоор болж, харин ямар хааны үед, хэдэн онд гэдэг нь тодорхойгүй үлдэж байна.
7. …Жунууд болон ди нарын амьдардаг газрыг хуан-фу гэдэг…
Тайлбар: Жун, ди нарын газар нутгийг анх удаа нэрлэж байна. Энэ нэршил хэд хэдэн удаа гардаг.
8. Да-Би, Бо-Ши нарыг нас барсны дараа эдүгээ цюаньжун овгийнхон өмнө тохирсон өргөлтэй ванд бараалхахад харин Тэнгэрийн хөвүүн Та: “Улирлын өглөгөд зайлшгүй хэрэгтэй хэмжээгээр авчрахгүй байгаа учраас цюаньжун руу дайрч, цэргийн хүчээ үзүүлнэ” гэж ярьж байна. Энэ чинь өмнөх захирагчдын сургаж хэлснээс татгалзаж байгаагаас өөр зүйл биш гэж үү, бас ийм аян дайн Танд ялагдал авчрах бус уу ? Цюаньжуны удирдагч Шу-дунь өмнөх бүхий л сайн үйлийг хэлбэрэлтгүй мөрдөж, хатуу сахиж байгаа. Шу-дунь-д Таныг эсэргүүцэх үндэслэл бий…” гэжээ…
Энэ удаад Википеди лавлахаас “цюан-жун” нарын тухай тайлбарыг авч үзье:
Хятадын эртний ном судруудад цюань-жун, цюаньжун, цюаньи, хуньи, куньи хэмээн янз бүрээр нэрлэгддэг овгууд бол жунаас салбарласан эртний овгууд мөн. Тэд орчин үеийн Шэньси мужийн нутагт тухайн үеийн хятадын улсуудын баруун хойт хил дагуу амьдарч байсан овгууд юм. Угсаа-генетикийн талаасаа эртний монгол болон түвд-бирмийн ард түмэнтэй холбоотой. Хятадын “цюаньжун” нэршлийг “нохой жун” гэж орчуулдаг. “Шань хай Цинь” сударт цюаньжуныг “нохой дайчид” гэж шууд орчуулдаг.
Жун, ди нар нь эртний хятадад оршин суугчдад багагүй гамшиг учруулдаг байсан ба ийм учраас тэднийг “цюаньжун”, “нохой жун”, “нохой овог” гэж нэрлэж байсан. Зарим судлаачид “нохой жун” нэршлийг монголын нохой (нохос) болон шоно (чонос) гэсэн тотем овгийн гаралтай гэж үздэг.
Цюань-жун-ыг мөн цюаньи буюу куньи (хуньи) гэж нэрлэдэг ба эдгээр нэршлийг Хань шу, Чжу-шу, Цзи нянь болон бусад эртний ном сударт тэмдэглэсэн байдаг.
Мэнь Вэньтун-ы үзэж байгаагаар НТӨ Х-XI зуунд үүссэн Цинь улсын угсаа залгамжилсан анхны эзэд цюаньжун нараас үүссэн аж. Цюаньжун нар Баруун болон Зүүн Жоу-гийн үед Хятадын түүхэнд ихээхэн үүрэг гүйцэтгэж байжээ. Жоу улсын тав дахь эзэн (НТӨ Х зуун) цюаньжуны эсрэг хүчтэй тэмцэл явуулжээ. “Го-юй”-д бичсэнээр Му ван зэвсэгт хүч хэрэглэн, цюаньжун нарыг дөрвөн цагаан чоно, дөрвөн цагаан буга бэлгэнд авчрахыг албадсан аж.
Му-ван- ийн үйлдэл “таван өргөлийн” (повинность) тогтсон системийг зөрчсөн тул цюаньжун нар цаашид Жоу-гийн ордонд ирэхээ байв. Му-ваны эцэг Чао-ваны үед Жоу-гийн ордны эрх мэдэл суларч эхэлсэн. Энэ үйл явц Му-ваны үед улам хүчтэй болсноос цюаньжун-тай дайтахыг ихээхэн хэмжээгээр нөхцөлдүүлсэн.
Жоу улсын арван хоёрдугаар захирагч Ю-ваныг түлхэн унагахад нь цюаньжун нар Шэньхоу-д тусалсан. Шэнь-хоу-гийн охин Ю-ваны том эхнэр, түүний хүү И-цю хууль ёсны угсаа залгамжлагч байжээ. Татвар эм Бао-сы-д татагдсан Ю-Ван хууль ёсны эхнэрээ хаяж, хүү И-Цю-гийн угсаа залгамжлах эрхийг хүчингүй болгожээ. Энэ нь Шэнь-хоу-гийн дургүйцлийг төрүүлж, тэрээр цюаньжун нартай хавсран Ю-Ван руу довтолж, НТӨ 771 онд түүнийг алжээ. Шэнь-хоу Ю-ваныг алаад оронд нь тухайн үедээ угсаа залгамжлах эрхээ алдаж байсан И-Цю-г сэнтийд залсан ба И-цю хожим хятадын түүхэнд Пин-ван гэж алдаршжээ. Гэхдээ цаашдаа цюаньжун нар шинэ эзний дайсан болсон юм.
Цюаньжун нар Пин-ваныг заналхийлэх болсон тул түүнд туслахаар Цинь-ийн эзэн Сян-гун хүрч иржээ. НТБ 770 онд цюаньжун нарт шахагдсан Пин-ван нийслэлээ зүүн зүг Лои-д шилжүүлжээ. Харин Ци уулнаас баруун талын Жоу-гийн газар нутгийг тэндээс цюаньжун нарыг хөөн гаргах болзолтойгоор Цинь-ий Сян-Гунд өгчээ. Пин-ван зүүн зүгт нүүн ирсэн нь түүхэнд Чунь-цю (Хавар, намрын үе) гэж нэрлэгдсэн үеийн эхлэл болжээ. Пин-ван НТӨ 771-720 онд засгийн эрх барьж байв.
Сыма-Циний “Түүхэн тэмдэглэлийн” 5-р бүлэгт энэ үйл явдлыг нэлээд өөр боловч илүү тодорхой өгүүлсэн. Цин-ий захирагч Сян-гун Пин-ваныг цюаньжун нарыг довтолгоог няцаахад тусалж, дараа нь Пин-ваныг Лои руу шилжин нүүх үед түүнийг хамгаалж явсан. Үүнд нь талархсан Пин-ван Сян-гун-ыг чухоу цолоор шагнаж, тухайн үедээ цюаньжун нарын мэдэлд байсан Ци уулын баруун талын нутгийг түүнд бэлэглэжээ. Таван жилийн дараа Сян-гун шагнасан эрх мэдлийг хэрэгжүүлэн цюаньжун нар руу довтолж, Ци ууланд хүрчээ. Энэ аян дайны үеэр Сян-гун нас барсны улмаас цюаньжун нарыг түүний хүү Вэнь-гун-ы үед бүрэн шахан гаргажээ.
Одоо эргээд “Түүхэн тэмдэглэл” рүүгээ оръё:
9. Ямар ч гэсэн Му-ван цюаньжун нар руу довтолж, бэлгэнд дөрвөн цагаан чоно, дөрвөн цагаан буга авч байж, эргэн ирэв. Түүнээс хойш хуан-фу-д (жун, ди нарын нутаг) очсон тэр хүмүүс Му-ваны ордонд ирэхээ болив. Засаг ноёдын дунд Му-ванд дургүйцэх болж, энэ талаар Фу-хоу Му-ванд илтгэв…
Тайлбар: Энэ удаад Жоу улс цюаньжун нарыг ялжээ. Гэхдээ ялсан хэрнээ засаг ноёд нь жун, ди нар руу очоод өөрийнхөө хааны ордонд ирэхээ больжээ. Бас Му-ван хаандаа дургүйцсэн байна. Эндээс үзэхэд энэ удаагийн ялалт Жоугийн хаанд сайн юм болсонгүй.
10. Ли-ван сэнтийд гучин жил суув. Тэрээр эд баялаг, ашиг орлогод шунан жуны И-Гун-аар шадарлуулав. Жуйн түшмэл Лянь-фу Ли-ванд ийн хэлэв: “Энэ уналтаас болоод ваны өргөөнд ирэхээ больсон уу ? Жуны гун баялгийг гартаа оруулахаар эрмэлзэхдээ энэ нь том гай зовлон авчрахыг ойлгохгүй байна гэв…
Тайлбар: Энд жуны эзэн (хаан ?) И-Гуны нэр дурдагдаж байна. Тэр ч байтугай жуны эзэн И-Гун Жоу-ийн хаан Ли-юанд ойр дөт шадар болсон байна.
11 .Сюань-ваны засагласан гучин ес дэх онд (НТӨ 789 он) Цянь-му-д тулалдаан болов. Энэ дайнд Сюань-ваны цэрэг цян овгийн жун нарт бут ниргүүлэв…
Тайлбар: НТӨ 789 онд жун нар Жоугийн цэргийг бутниргэжээ.
11. Ю-ван ууланд дохионы галууд байршуулж, том бөмбөрүүд зоожээ. Дайсан ойртож (жун, ди) ирмэгц дохионы цамхагууд дээр гал асаадаг байлаа. Энэ тохиолдолд засаг вангууд бүгдээрээ туслахаар ирдэг байв. Нэг удаа бүгдээрээ ирсэн боловч дайсныг олж харсангүй. Тэгмэгц Бао-сы (хааны татвар эм) чангаар инээв. Ю-ван үүнд баярлаж, дохионы галыг олон удаа асаажээ. Ийм хуурамч дохионы дараа дохионд итгэхээ байж, засаг вангууд ээлж дараалан туслахаар ирэхээ больжээ.
12. Том эхнэрийн эцэг Шэнь-хоу уурлаж, Цэн ванлиг болон баруун бүдүүлгийн цюаньжун аймагтай хамтран Ю-ван руу дайрчээ. Ю-ван дохионы галаа асааж, цэргийн тусламж дуудсан боловч чжухуо-гийн цэрэг ирсэнгүй. Дараа нь довтлогсод Ю-ваныг Лишань уулын бэлд алж, Бао-сы-ыг баривчлан, Жоу-гийн бүх баялгийг булаан авч, буцан оджээ…
Тайлбар: Цюаньжун нарын довтолгоонд Жоу-гийн хаан Ю-ван алагдаж, Жоу улс хүнд цохилт хүлээжээ.
13. Сэнтийд суумагцаа Пин-ван жун нарын довтолгооноос нуугдах гэж зүүн зүг Лои руу нүүв. Пин-ваны засаглалын үед жоу-гийн ордон сульджээ.
Тайлбар: Жоу улс сульдан доройтож, жун нарын довтолгооноос зугтан өөр газар руу нүүжээ.
14. Сянь-ваны засаглалын гуравдугаар онд (НТӨ 649 он) Шу-дай жун, ди нарын тусламжтайгаар Сянь-ван руу дайрахаар шийджээ. Энэ тухай Сянь-ван мэдээд Шу-дайг алахаар шийдэв, харин Шу-дай Ци ванлиг руу зугтжээ. Ци-ийн Хуцань-гун жун нарыг Жоу-гийн ордонтой эвлэрүүлэх гэж Гуань-жуныг, жун нарыг Цинь улстай эвлэрүүлэх гэж Си-пэнийг илгээжээ…
Тайлбар: Ци улс Жоу болон жун нарыг эвлэрүүлэх гэж, мөн жун нарыг Ци-тэй эвлэрүүлэх гэж тухайн үедээ нэлээд хүнд дипломат бодлого явуулж байна. Зөвхөн эн тэнцүү, ижил эрхтэй улсууд л ингэж чадна.
15. Ван уурлаж, ди нарын тусламжтайгаар Чэн рүү дайрахыг хүсэв…
Тайлбар: Хятадын дотоод зөрчил хурцадсан тул дайснаа ялахын тулд ди нарын тусламжийг нэг бус удаа авч байна. Энэ нь ди нар ямархуу хүч чадалтай байсныг тод харуулна.
16. Засаглалын арван тавдугаар онд (НТӨ 637 он) Сян-ван ди-гийн цэргүүдийг Чэн рүү дайруулахаар илгээв. Ди нарын тусалсанд талархсан Сянь-ван энэ овгийн хүүхнийг том эхнэрээ болгоно гэж боджээ. Энэ үед Фу-Чэнь ахин ванд хадаж: “Пин-юан, Хуань-ван, Чуан-ван, Хуй-ван нар бүгдээрээ Чэн улсын тусламжийг авч байсан. Та төрөл саднаа орхин, харийн ди нартай төрөлсөх гэж байна. Ингэж болохгүй” гэжээ. Гэтэл Сянь-ван ахиад л энэ зөвлөгөөг авсангүй. Засаглалын арван зургадугаар онд (НТӨ 636 он) Сянь-ван том эхнэрээ ди-гийн эхнэрээр солих үед ди нар Жоу руу довтолж, Тань-бо-г алав. Энэ үед Фу-чэнь: “Би олон удаа ванд сануулсан, гэтэл тэр миний зөвлөгөөг авсангүй. Хэрэв одоо би тулалдахаар явахгүй бол намайг өөртөө гомдсон гэж ван бодохгүй буй за ?” гэв. Ингээд тэр өөрийн хүмүүсийг дагуулан ди-тэй хийсэн тулалдаанд алагдав.
Тайлбар: Жоу улс суларч, ди нарын тусламжийг авахаас гадна тэдэнтэй ураг бололцож байна. Энэ үед болсон дайнд Жоу-гийн том түшмэл алагдаж байна.
17. Тухайн үедээ Хуй-ваны том эхнэр Шу-дай ваны хүүг сэнтийд залахыг хүсч байлаа. Ийм учраас тэр хамтрагч нарынхаа тусламжтайгаар ди нарыг өдөөсөн ба ди нар Жоу улс руу дайран оров.
18. Тэрээр Сянь-ваны хаясан том эхнэр Хуй-ваныг ди нараас татан авч, түүнтэй хамт Вэнь-д сууршив…
Тайлбар: Ди нар Жоу улс дайрчээ. Үлдсэн хүмүүс нь өөр улс руу оджээ…
Тайлбар: Жоу улс сүүлчийн дайралтаа хийжээ. Үүнээс хойш тун удалгүй Жоу улс мөхжээ. Жоу улсыг мөхөхөд цюаньжун нар маш их үүрэг гүйцэтгэжээ
Нэвтэрхий толиос үзэхэд: Төв Азид амьдарч байсан өвөг монгол аймгууд НТӨ II – I мянганд (зуун биш шүү) дөрвөлжин булшны соёлыг бүтээжээ.
Нэлээд судлаачдын үзэж байгаагаар дөрвөлжин булштан (энэ нэр томъёо надад үнэхээр таалагдсангүй-Д.Г), хүннү, дунху, жун, бэйди, ашин, тугю нар бол монгол угсаатны нийтлэг юм.
Л.Н.Гумилёв: өвөг хүннү нар НТӨ Х зуунд Их говийн өмнөд захаас хойт зах руу нүүж ирсэн. Хүннү нарын өвөг бол сюньюй, чуньвэй (шуньвэй), гуйфан, сяньюнь, жун, шань-жун, цюань-жун (цюаньи, хуньи) нар мөн гэж бичсэн байдаг.
Манай археологич-түүхч Д.Эрдэнэбаатар энэ чиглэлээр шаргуу ажиллаж байгаа.
Судлаачийн үг
Хүннү-гээс (НТӨ 209 – НТ 93) өмнө 1000 гаруй жилийн өмнө монгол угсаат улсууд оршин байжээ. Үүнийг гадаадын олонхи судлаачид улс биш гэж үздэг. Гэтэл дээр дурдсанаас үзэхэд Монгол нутагт нэлээд төлөвшсөн улсууд оршин байсан нь ямар ч эргэлзээгүй. Яагаад гэвэл энэ улсууд хэдэн зуун жил үргэлжлэн тогтвортой оршиж байна. Хэрэв хэсэг бусаг дээрэмчин байсан юм бол удаан хугацаанд тогтвортой оршин тогтох ёсгүй. Тэдэнтэй хятадын эртний улсууд энэ чацуу харилцаж, үүнийгээ хүлээн зөвшөөрч, зарим үед эхнэр авч, аль аль талд алба хааж, нааш цааш чөлөөтэй харьцдаг байжээ. Мөн олон удаагийн дайн тулаан хийж ихэнхи тохиолдолд нүүдэлчид ялдаг байжээ. Нүүдэлчид хүчирхэг армитай байсан бөгөөд арми бол төр улсын нэг салшгүй шинж (атрибут) юм.
Энэ бичвэрийг уншаад “Та Хүннүгээс өмнө монголын улсууд байсан уу ?” гэсэн асуултад өөрөө хариулах боломжтой. Би бол Хүннүгээс 1000-2000 жилийн өмнө монгол угсааны хүчирхэг улсууд оршин байжээ гэж дүгнэж байна. Сыма-Циний “Түүхэн тэмдэглэлийг” гадаад, дотоодын олон эрдэмтэд маш гүнзгий судалсан. Гэхдээ тэд “умрын бүдүүлгүүдийг” улс биш гэж үздэг хятад үзэлд автан энэ нь нийтлэг ойлголт болон хувирсан.
Та бидний сайн мэдэх дөрвөлжин булш, буган чулуун хөшөө, хиргэсүүр зэрэг нь Хүннүгээс өмнөх жун, ди, нохой жун, бэйди улсын дурсгал мөнөөсөө мөн. Жун, ди, нохой жун, бэйди нар нь бүрэн төлөвшсөн улс биш юмаа гэхэд төр төст бүрдэл, түрүү төр, прото төр байсан нь эргэлзээгүй.
Иймээс өвөг төрөө “дөрвөлжин булшний соёл”, “буган чулуун хөшөөний соёл” гэж нэрлэхээсээ татгалзаж, улсынх нь нэрээр нэрлэж, монгол нутагт Хүннүгээс 1000 гаруй жилийн өмнө төр улс оршин байсан гэх илт баримтыг батлаж, эх түүхээ урагшуулах ёстой…
Манай түүхчид түүхэн философийг илүүтэй судалж, суурь ойлголт, нэр томъёогоо системчилж чадвал энэ зорилтыг биелүүлж чадна. Энэ нь тийм аймаар, хүч хүрэхээргүй ажил биш л дээ…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2025 оны 08 дугаар сарын 11.
Эх сурвалж: https://gankhuyag.com/
Эрхэм та судлаач Х.Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог https://gankhuyag.com/-ээс уншина уу
Сэтгэгдэл66
МАН -ын манж хятадын эрлийз бүдүүн данжаадууд сонинд хэрэгтэй хэрэггүй юм сараачиж хоолоо олж иддэг ,түүхчийн ямар ч боловсролгүй ,дипломгүй хэдэн эрлииз хурлийз цустай хөгшин сармагчингуудад мөнгө төлж Монголыг хятадтай хамаатуулах оролдлогыг тасралтгүй хийх боллоо. Энэ нь хятадыг Монголд тоо хязгааргүй оруулж суурьшуулах МАН ын бодлогын хүрээнд хийгдэж байгаа компанит ажил юм. МАН ын манж хятад цустай гудамжны архичин царайтай шулга хэлтэй нэг алцаганасан хар данжаад өөрөө чингисийн удам болж бусдаар тахиж шүтүүлэх зорилго ч энд явж байгаа.МАН Чингисийн удмын голдуу 100 мянга гаруй иргэнийг сорчлон алж хядсан. МАНын амьд үлдээсэн улс нь боол харц цагаач удамтай манж хятад угсааны улс байснаас гадна цэвэр цусны хужаа нар болон манжууд байсан гэдэг. Эдгээр хужаа манж нарын шээснүүд өдгөө МАН ын бүдүүн данжаад дарга даамлууд болчихоод Монголын түүхийг дуртай тийш нь эргүүлж тоглоцгоож байна.
Монголчууд Сыма Циний "Түүхэн тэмдэглэлийн" орчуулгыг анх удаа үзэж байна. Энд Хятадын түүхээс өвөг монголтой холбоотой хэсгийг ялган авсан юм. Гэхдээ чам шиг лалар энэ огт хамаагүй.... Судлаач Х.Д.Ганхуяг.
Наадхыг чинь аль дээр үед олоод уншчихсан. Анх удаа гэнэ үү .Солиордог лалар вэ? За тэгвэл хятадын элч Чан Дэ Хой 1248 онд Монголд зорчсон тэмдэглэл гэдгийг олж уншаарай. Энэ тэмдэглэлд Хэрлэн голын дагуу хятад тариачид суурьшин амьдарч байв гэж бичээстэй байгаа. Хэрлэн гэдэг нэр ч илжиг гэсэн утгатай гэж бичсэн байдаг..Одоогийн Хэнтий чигийн махан толгойлсон мангайсан нүүртэй бүдүүн данжаадууд эдгээр хятад тариачдын удам мөн болохыг энэ номыг уншсаны дараа ухаж ойлгох болно..
лалар өвгөн Ганхуй гэртээ хошногоо үхаж үнэрлээд гэдсээ илээд зүгээр хэвтвэл зохино. МАНынхны хошного болж явахаар.
оросууд хядсан гэвэл зохилтой
ШАР УЯНГА ТУЛЬТРАА ГАНХУЯГ ХОЁР МОНГОЛЫГ ХЯТАДААС ҮҮСЭЛТЭЙ, ТЭДНИЙ НЭГ ҮНДЭСТЭН БОЛГОХ ГЭЖ ОЛОН ЖИЛ ҮЗЭЖ БАЙНА. Г.УЯНГА МОНГОЛД АМЬДАРДАГ ХЯТАДЫН ЭРЛИЙЗ НАРЫН ТЭРГҮҮН ШҮҮ
ШАР УЯНГА ТУЛЬТРАА ГАНХУЯГ ХОЁР МОНГОЛЫГ ХЯТАДААС ҮҮСЭЛТЭЙ, ТЭДНИЙ НЭГ ҮНДЭСТЭН БОЛГОХ ГЭЖ ОЛОН ЖИЛ ҮЗЭЖ БАЙНА. Г.УЯНГА МОНГОЛД АМЬДАРДАГ ХЯТАДЫН ЭРЛИЙЗ НАРЫН ТЭРГҮҮН ШҮҮ
Паартагчин болов уу гэмээр хазгай хэлтэй хүмүүс байдаг , Тэрбиш, Нарангэрэл гм. Ингэхэд судлаач маань аль нутгийн хүн билээ
Миний аав манж, ээж хятад, би өөрөө Өвөр монголд төрсөн. Одоо сэтгэл чинь ханав уу ?! Судлаач Х.Д.Ганхуяг.
Нутаг усаа үнэнээр нь хэлчихээч, нуугаад л байх юм
Яс угий нь мэдэхгүй, ямар ч бсан Налайхын л модоо барьсан гуйлагачингийн үр сад гэдэг юм билээ шүү !
Лав л мал ахуйтай өссөн хөдөөний жинхэнэ монгол биш байх шүү !
ишиг барих гэж гүйгээд чигчий хуруугаа тулж булгалаж унав.
лалар өвгөн Ганхуй гэртээ хошногоо үхаж үнэрлээд гэдсээ илээд зүгээр хэвтвэл зохино. МАНынхны хошного болж явахаар..
ШАР УЯНГА ТУЛЬТРАА ГАНХУЯГ ХОЁР МОНГОЛЫГ ХЯТАДААС ҮҮСЭЛТЭЙ, ТЭДНИЙ НЭГ ҮНДЭСТЭН БОЛГОХ ГЭЖ ОЛОН ЖИЛ ҮЗЭЖ БАЙНА. Г.УЯНГА МОНГОЛД АМЬДАРДАГ ХЯТАДЫН ЭРЛИЙЗ НАРЫН ТЭРГҮҮН ШҮҮ
Энэ одоогийн Монгол нэртэй нутагт Хүннүгээс өмнө Гүүнээ Байжуу Сэлхээ Дунхуу гэсэн төрт улсууд оршин байжээ ! Тэд үe үe урагш довтолж дээрэмдэж эд бараа олж ирдэг байсан ! наймаа ч хийдэг байсан ! Энэ тухай ямар бичиж үлдээлтэй биш ! мань хулгаруудад бичиг үсэг байхгүй байсан юм чинь ! 1380 онд Мин улсын цэрэг Хархорумыг эзлээд бүрэн галдан шатаахад маш их зүйл устсан ! тэрнээс хойш Монголын түүх хятадын архиваар явдаг болсон ! Нууц товчоог ч хятадын архиваас олсон ! Одоо хятадууд нэн эртний түүхээ ухуулахгүй ! балай монголын түүх уртасчихна гээд ! Ингэхэд Ганаа баагий Сү туучийг балбахаа яагаад больчих ва зоос авчихсан юмуу !
Чи анх удаа монгол хэлээр Сыма Циний "Түүхэн тэмдэглэлийг уншиж байгаадаа баярлаж яв. Бэлэн хоолыг зүгээр идэж чадахгүй бол далд ор... Судлаач Х.Д.Ганхуяг.
Би наадхийг чинь нангиадаар нь аль эрт уншчихсан
"Түүхэн тэмдэглэлийг" чам шиг тэнэг лалар байтугай мэргэжсэн академичид арай ядан уншдаг юм аа. Чи хэмжээгээ мэдэж хуцаж сур... Судлаач Х.Д.Ганхуяг.
Би уншчихсан гээд байна эргүү төлөг минь ! Духан дээрээ нэг нүдтэй бурхан болох лалар чинь бүх юмыг уншчихсан байдаг юм эргүү төлөг минь !
Чи бүгдийг уншсан юм бол бичсэн юмаа үзүүл. Чиний хоншоор чинь дутна. Чиний тархины хэмжээ хэдэн мөр коммент бичих. Өөр чаддаг юм чамд байхгүй... Судлаач Х.Д.Ганхуяг.
За та хоер бие биендээ гайхуулах яахав. Энэ нийтлэл - түүхэн сурвалж -анализ нь Сонин юм байна. Манай түүхчид Юу гэж үзэж байгаа бол? Залуу академич Чулуун,Цэрэндорж нар болон Цолмон эгч, Өлзийбаатар ? Сэхээтнүүд ?
Чи мэдэхгүй юмаа бичихээс илүү женкогоо магтсан төлбөртэй нийтлэлээ бичсэн дээр байх.
Хэзээ, юуг, яаж бичихээ чам шиг тэнэг лалараар заалгахгүй... Судлаач Х.Д.Ганхуяг.
лалар өвгөн Ганхуй гэртээ хошногоо үхаж үнэрлээд гэдсээ илээд зүгээр хэвтвэл зохино. МАНынхны хошного болж явахаар..
цоглам жорлам. ум хий найруулгын мөр _____↑ хүү хүүлэх тухай. хамаг түрүүнд ман эрх баригчид хосоо шувтруулж гургалдайгаа сонсгох маны өмнөөс түрүүлж улаан хоолойтох хэрэггүй гэж 🗣
цин пин мэй рху бичиглэл
Судлаач ер нь зөв асуудал хөндсөн байна шүү. Хятад сурвалжид дурддаг Чонон сүлдэт, Буган сүлдэт ард түмэн нь энэ Жу, Ди мөн байхаа. Илүү төр төстэй зохион байгуулалт бүхий нэгдэл байсан шиг санагддаг. Судалгаанууд сайн хийж нотолгоо сайн гаргах хэрэгтэй.
Wow гайхалтай
Женкогийн угаадсаар хооллогч шааж өгч байнуу даа. Мөнгөний төлөө Монголыг Хятад болгох гэж бнуу? Лалраа.
жун ди - зөн, чи. өө, голын хий л гэж байна шдээ. умромажама. 2 удаа - баруун, зүүнд. жоу дзиу пьянь гол дээрх явдал. 😛
гуун лү 4х
жун ди - зөн, чи. өө, голын хий л гэж байна шдээ. умромажама. 2 удаа - баруун, зүүнд. жоу дзиу пьянь гол дээрх явдал. 😛
4 🤱🏼 чийн or Au
жун голын буюу дунд хий
中 qi
жун ди - зөн, чи. өө, голын хий л гэж байна шдээ. умромажама. 2 удаа - баруун, зүүнд. жоу дзиу пьянь гол дээрх явдал. 😛
цуварсан гурван байшингийн дунд талын шилэн байшин хө. урд талын гурван худагийн дунд талын алтан худагаа хө ай хө
жун ди - зөн, чи. өө, голын хий л гэж байна шдээ. умромажама. 2 удаа - баруун, зүүнд. жоу дзиу пьянь гол дээрх явдал. 😛
хоёр удаа давтагдаж байна…. хоёронтоо илүүтээ үйлдэх ханатал бялхтал. ууснаа уугаад сураггүй болтол идээд бараг наркозноос сэрэх.
гуун лю. гуу гууны баялгийг булаан авахыг хүссэн сюньүй зөн, чи нар дайран ирэхэд гуу-гуун тэдний шаардсан юмыг өгчээ 😂 зөн, хий санасандаа хүрмэгцээ хүмүүс болон газрыг нь авах гэж дахин довтолжээ…
гуу гуун хий зөнг үгүйсгэж, ханаар хүрээлэгдсэн хотууд байгуулж, ойр орчимд нь барилга, байшин барьж, тэнд ард түмнээ суурьшуулав… гуу юм чинь
хиргэсүүр, дөрвөлжин булш
хундагтай хүн чулуу, буган чулуу
бараг зургаан мянган жил илүү хөнүүтэж байгөө
тайлбарууд хэрэггүй
ШАР УЯНГА ТУЛЬТРАА ГАНХУЯГ ХОЁР МОНГОЛЫГ ХЯТАДААС ҮҮСЭЛТЭЙ, ТЭДНИЙ НЭГ ҮНДЭСТЭН БОЛГОХ ГЭЖ ОЛОН ЖИЛ ҮЗЭЖ БАЙНА. Г.УЯНГА МОНГОЛД АМЬДАРДАГ ХЯТАДЫН ЭРЛИЙЗ НАРЫН ТЭРГҮҮН ШҮҮ
Үүсэл бол тусдаа Монгол бол Алтай язгуурын ард түмэн, Хятад бол Төвд хятад язгуурын ард түмэн. Нүүдэлчид суурин ард түмэн болох Хятадуудад ууссан нь их бий Хятадууд Нүүдэлчидтэй холилдсон нь ч их бий
голын судалд уяа гэнээ. boss шүү___________ жинхэнэ дарьгангын хийц чинь энэ шүү дээ гээд хожим ярихын биз
Чи эргүү лалар дээрээ тархи чинь буруу эргэлттэй новш байна. Чи зүгээр л зайлж үз.... Судлаач Х.Д.Ганхуяг.
үүнийг гадаадын олонхи судлаачид улс биш гэж үздэг
цин пин мэй хятадын 4-х ланжиг зохиол гэгддэг
Миний үзэж байгаар Мэө 5-3 мянганы тэртээ одоогийн Монгол улсын газар нутаг дээр зонхилох нүүдэлчид, умард Хятад нартай нэг хэлээр ойлголцож, зэрэгцэн амьдарч байжээ. Хятад бас нэгдмэл бус олон улсуудаас, олон үндэстнүүдээс бүрдэж байв. Хятадад дан ганц үндэстэн байгаагүйтэй адил тухайн үед Хятадын хойгуур нутаглах нүүдэлчид ч бас олон янзын үндэстнээс бүрдэж байж. Тэдний дундаас зонхилох овог, аймаг нь тухайн үед хүчирхэг байх ахуйдаа өөрсдийн хэл, соёл, ахуйн хэвшлийг бусаддаа тулгадаг байсан болов уу. Хятадад ч мөн адил. Иймэрхүү харилцаа, нийгмийн зохион байгуулалт нь хүний нийгэм үүсэж, идэвхтэй хөгжих, төлөвших тэр цаг хугацаанд дэлхийн бөмбөрцгийн хаана ч нэгэн адил хэлбэр, утга агуулгатай байжээ. Энэ бичвэрээс бас дүгнэж миний энэхүү гаргалгааг батлаж болох байна. 4-р бүлэгт Гу-Гун ийн хэлж байна. "Ди нар биднийг дайлаар ирэв. Ард түмэнд тэд засаглана уу, бид засагална уу ямар ч ялгаагүй...". Иргэншсэн улстай харьцуулахад харьцангуй зэрлэг, бүдүүлэг, соёл иргэншлээс хол хүмүүс
говиос хойш нутагладаг гэж тэр үед үздэг байжээ. Ди, Жун гэдэг нэршлүүд тийм л санааг голчлон илэрхийлж байна. Гахай, нохой шиг явдалтай, бүдүүлгүүд гэж. Монгол гэдэг нэр ч бас л Ман-гу, Мон-гу "өнөөх л тэнэгүүд, бүдүүлгүүд, мунхагууд" гэсэн утгатай Хятад нэршлээс үүдэлтэй. Түүхийг үзэл сурталжуулж эсвэл хэт үндсэрхэх үзлээр буртаглаж, холион бантан хийх нь өөрөө гэмт хэрэг юм. Бидний түүх сайхан уу, муухай юу, бид Хятадаас гарсан уу, өөр эхтэй юу, Хүннүгээс заавал үүссэн байх учиртай юу угтаа огт сонин биш. Бүгдийг баримт нотолгоо, логикийн зөв үндэслэлтэйгээр тайлбарлахыг оролдох л үндсэндээ шинжлэх ухааны хэрэг мөн. Бид аливаа зүйлийг яг таг ойлгож мэдэхгүй ч аливаа зүйлд хандах хандлага маань үндэслэлтэй, зөв байж төлөвших явдал л хамгийн чухал бөгөөд саруул ухаант иргэний хэвшил ийм л байж гэмээ нь хөгжин дэвших, тэсэн үлдэх тухай ярьж болох үндэслэл бүрдэнэ.
Сайхан санаа байна. Гэхдээ НТӨ 3-5 мянганд хүний нийтлэгүүд (овог, аймаг г.м ) байсан. Харин үндэстэн гэж байгаагүй. Учир нь үндэстэн бол Баруун Европт XYI, Зүүн Европт XYII зууны үед хожмын ойлголт. Таны энэ бол гаргалгаа биш. Өвөг монгол Ди нарт ялагдаад, урагшаа зугтаж нүүсэн Жоу улсын хааны үгийг Та буруу ойлгосон байна. Энэ бол Ди улсын сүр хүч, эрх мэдлийг хүлээн зөвшөөрсөн үг юм. Миний түүхэн баримтад түшиглэн Монголын түүхийг 1000 жилээр урагшлуулах гэж байгаа маань "түүхийг үзэл суртлаар буртаглаж" байгаа хэрэг биш, үндэсний үзлээ сэргээж буй хэрэг мөн. Монголчууд хаанаас, хэнээс үүссэнээ мэдэх эрхтэй бөгөөд үүрэгтэй. Хэрэв хувийн Та том дүгнэлттэй байгаа бол нэр нүүрээ ил харуулаад өөрөө бичсэн чинь дээр байх... Учир нь комментоор түүх, нийгмийн ухаан ярих, мэтгэлцэх боломжгүй. Судлаач Х.Д.Ганхуяг.
Горбачов монголыг эзлэх гэж байсан. Улаанбаатар дээр цөмийн бөмбөг
Ардчилал автоматаар тогтох гэж байсан. Ард түмэнд төрд хошуу дүрэхгүй ажиглаж төр нь хоорондоо тэмцэлдэж ардчилал оросд тогтох гэж байтал горбачов хүчээр задлаад хойшлуулсан. Хожуу төрөх байсан. Гэмт хэрэг юм
Японд чингис нэртэй хоол байдаг
Философич с.молор эрдэнэ гадныхан чингис хаан гэгч худлаа түүхээр монголчуудын тархийг угаасан гэж хэлсэн. Молор эрдэнэ өөрөө тархиа угаалгаж. Бурхан таны дотор буй. Миний монголын газар нутгаас бурхан гуйсан ч бүү өг гэж модун шаньяу хэлсэн
гу-гун: жунууд, ди нар бидэн рүү довтолж, газар, ард түмний төлөө дайн хийж байна. миний мэдэлд байна уу, тэдний мэдэлд байна уу, ард түмэнд ямар ялгаа байна
хөөгийн хүү, хүүгийн хүүгийн хүү…
цувих гуулах
Давтагдашгүй монгол
Фесбүүк дээр спам
Социалист дарга нар сэтгэлтэй байж. Их зантай хүнээс сэтгэлгүй хүн чанаргүй хүн илүү муу хүн
Мөнгө хүн чанарыг сорьдог
Муу хүний үйлс бүтдэггүй
Монголын төрт улс наад зах нь 3000 гаруй жил болсон гэж итгэж явдаг.