
Наймдугаар сарын 26-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын Төрийн Думагийн дарга Вячеслав Викторович Володинтой Бээжин хотноо уулзжээ.
Ши Жиньпин уулзалтын үеэр хэлэхдээ, "Өнөөгийн тогтворгүй, өөрчлөлт ихтэй дэлхийд Хятад–Оросын харилцаа нь хамгийн тогтвортой, стратегийн утга агуулгаар баялаг харилцааны нэг бөгөөд энэ харилцааг тогтвортой, өндөр түвшинд хөгжүүлэх нь хоёр ард түмний язгуур ашиг сонирхолд нийцэхийн зэрэгцээ дэлхийн энх тайвны баталгаа болж байна" гэжээ.
Тэрээр энэ оны тавдугаар сард ОХУ-д хийсэн төрийн айлчлалынхаа хүрээнд Зөвлөлтийн Аугаа эх орны дайны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээнд оролцсоноо дурдаад, ирэх долоо хоногт Хятад улс Японы түрэмгийллийн эсрэг дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойг тэмдэглэх гэж байна. Хоёр улс Дэлхийн II дайнд Ази, Европын гол фронт болж, асар их гарз хохирол гарган ялалтад томоохон хувь нэмэр оруулсныг дурдав.
Ши Жиньпин уламжлалт нөхөрлөлийг үргэлжлүүлж, стратегийн итгэлцлийг гүнзгийрүүлэн, бүх салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, “Дэлхийн Өмнөд”-ийн орнуудтай хамт жинхэнэ олон талт үзлийг баримталж, илүү шударга, зөв зүйтэй олон улсын дэг журам тогтоохын төлөө хамтран ажиллах шаардлагатайг тэмдэглэжээ.
Володин уулзалтын үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины мэндчилгээ, сайн сайхны ерөөлийг дамжуулж, хоёр улсын удирдагчдын стратегийн чиглэлийн дор Орос–Хятадын харилцаа эрчимтэй хөгжиж буйг тэмдэглэв.
Тэрээр ОХУ-ын Төрийн Дума хоёр улсын удирдагчдын тохиролцсон чухал ойлголтуудыг хэрэгжүүлж, хууль тогтоох байгууллагуудын харилцааг бэхжүүлэн, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахын төлөө ажиллахын зэрэгцээ Дэлхийн II дайны ялалтыг хамтдаа дурсаж, баатарлаг ард түмний гавьяаг мөнхжүүлж, илүү сайхан ирээдүйг хамтдаа бүтээх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл7
Володин бол Овилгогүй этгээд. Дэлхийг улс төрчдөөс тэр ьоварищ ганцаараа Албан ёснб айлчлалаар Монголд ирчихээд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлээгүй. Ёс төр мэддэггүй этгээд! Провинциал.С глупым гонором. Воспользовшись моментом (удалением Суркова) Пробрался на верх. А так типичный комсомольский бюрократ с черносотенным душком. Козел короче. Он нашего уважения не заслужил. Пресса писала что он обогатился непомерно. Саратовский Шура Балаганов. Глуп.С апломбом. Далеко не мыслящий. Конъюнктурщик — это человек, который действует в угоду обстоятельствам, часто без принципов, ради выгоды. Сегодня он Патриот. Завтра глобалист интернационалист. Послезавтра он Шукшин-Чахарташвили. Хаха😆 На роль серого кардинала как Мурков -Сурков он никак не тянет. Здравомыслием увы не Блещет.Короче : Бродит в пьяном человеке Здравомыслье при луне.🤪
орос монгол цэрэг орж чөлөөлсөн гэхээр хятад цэрэг байсыму.
одоо гэтэл бүүр түбэд шашин ашиглана гэчихсэн
Дэлхийн 2-р дайныг эхлуулсэн Сталингаар толгойлуулсан ОРОС-ын новшнуудыг Дэлхийгээс арчиж бж л ЭНХ ТАЙВАН тогтоно.
Both delhiin shoovdor .Gaitai yum Mongol dund ni
Транслет орчуулгаа засаж редакторлах хэрэгтэй шүү дээ.
Gomo volodin pizda. Opsiin uhuulga bitgii gargaad bai lalruudaa