-ГХЯ ба Дипломат албыг элдвээр гоочилдог, шахдаг, албаддаг улс төрчид ба сэтгүүлчдэд
Энэ сэдвийг хөндөхгүй байхын аргагүй болтол шахаж дарамталлаа. Яасан ч их мөлжүүртэй юм. Яасан ч их мөчөөрхдөг (атаархдаг) юм. “Гадаад яам” гэх үг цухуйхтай зэрэг л хэл амаа билүүдэгчид эрүүл ухааны хязгаарыг давтал оволзох юм. Дипломатчдын тухай ганц нэг өө цухуйж хэл ам татлахтай зэрэг л улсаараа шуугина, ялангуяа ял зэм шийтгэлийг тэсэн ядан хүлээх ба нийгмийн ерөнхий сэтгэхүй нь тасар татан хаяхад бэлхэн. Хүний мууд дурлах нийгмийн сэтгэхүй!
Дипломатын томилгоо гэж ёстой нэг мөлжиж барахгүй сэдвийг сэтгүүлчид тэсэн ядан хүлээх нь эмгэнэлтэй ба инээдэмтэй. Бүр байтлаа Нарантуулын наймаачдаас зөвшөөрөл авч Элчин сайдаар томилогдох дээрээ тулах юм байна л даа.
Нэртэйгээр нь улс төр-нийгэм, эдийн засаг, боловсрол, соёл, цэрэг-цагдаа, эрүүл мэнд гээд бүх салбараар дамжиж шигшигдээд бүгдийг нь дамжиж бүгдээс нь даалгавар аваад томилогдоод гадаад улс руугаа яв гэх нь холгүй. Над руу олон ч телевиз хандлаа. Элчин сайдын томилгоо, Элчин сайдгүй байхын хор холбогдлыг яриулах гэлээ. Нэг телевиз отож дагасаар байгаад гадаа ярилцлага авчихаад ихэнхийг нь хасаад, монтажлаад утгыг алдуулчихсан тул би дахиад нэг ч ТВ-д ярилцлага өгөхгүй гээд гүрийчихлээ. Сэтгүүлч нар өөрсдийн муйхар, мухар, гэнэн, мэдэмхий бодлоо надаар дэмжүүлж, тэр сайрхалдаа зөвтгөл олж сенсаац хөөцөлдөх санаатай.
Би ганц л үгээр хариуллаа. “Та нарт Элчин сайдын томилгоо, ГХЯ-ны дотоод томилгоо, жолооч нарын томилгоо ямар хэрэгтэй юм бэ?”, “Ерөөсөө хэнд хэрэгтэй юм бэ?” гэлээ.
Манайхан шиг бүх ард түмнээрээ дипломат томилгоог шүүн хэлэлцдэг өөр улс үндэстэн дэлхийд байхгүй ээ гээд л би учирлалаа. Хэрэгт дурлана дурлана гэхэд арай ч хэтэрлээ гэж би загнаж үзлээ. Улс төрчид, УИХ, хэвлэл мэдээллийнхэн доозыг нь хэтрүүлж, хүн бүр мэдэмхийрч, хаалттай ярих ёстой, хүн бүр мэдэх албагүй асуудлыг хэт ил задгай ярьж үзүүлснээс үүдэн Монгол эх орны чинь нэр хүндэд цөвтэй тусах нь байна. Элчин сайдын томилгоог ингэж задгай (нээлттэй сонсгол) ярилцаж ТВ-ээp үзүүлэх юм бол цаад улсаасаа агреманы хариу авдаг Элчин сайд олдохоо болино шүү. Миний анхааруулга шүү. Дотооддоо, өвөр хоорондоо ингэж ярьдаг хэлдэг, хийдэг, чичилдэг, хэнээрхдэг бол ч дүүрчээ. Хаалттай Монголд ингэж байгаа бол уучлахсан. Гэтэл бүх юм нь нээлттэй, хэвлэл телевиз нь нээлттэй, бүх хэлэлцүүлэг нээлттэй, бүх хэрүүл нээлттэй, ертөнц биднийг хараад гайхах гэхээсээ шоолж даапаалах нь илүүтэй, “Монгол Улсын олон улсын нэр хүнд”, “Монгол төрийн Дипломат алба” ертөнцийн хүүхэд нохойн доог болтол доошоо орно шүү. Хайран хайран! Tоогүй тоогүй! Ингэхэд монголчууд минь ГХЯ ба Дипломат албанаас яг юу хүсээд нэхээд байгаа юм бэ? Хоёр талын харилцаан дээр аваад үз. ГХЯ өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийчихсэн. Ардчиллын энэ 35 жилд гадаад бодлого, гадаад харилцаа ямагт прогрессоор өсөөд чинээндээ тулчихсан.
Монгол-Оросын, Монгол-Хятадын, Монгол-Солонгосын харилцааг чинь Та бүхний (Монголын бизнест) хүссэн тэр хэмжээнд улс төрийн утга агуулгаар нь буй болгоод түншлэлийн дээд түвшинд хүргээд өглөө.
Үүнээс цааш ГХЯ биш, Та бүхэн өөрсдөө, монголчууд ажиллах л үлдлээ. Дээхнэ дээ. Сайд хатагтай Б.Батцэцэг тоо баримт дурдаж байгаад ярьсан, бүр уриалсан байна билээ. Хэрэв өнөөдөр Монгол Улс экспортыг сонгодог утгаар нь хөгжүүлэх гэж байгаа бол экспортыг дэмжих, худалдааг хөнгөвчлөх, бизнес эрхлэх таатай гадаад орчин боломж бүрдүүлэхэд ГХЯ хийдгээ хийчихсээн гэж ярина лээ. Дипломат албаны гал тогоонд гал дунд явсан хүний хувьд би үүнийг батлан нотлон хичнээн ч нийтлэл бичсэн чадна. “Гадаад харилцааны алтан боломж салхинд” гэж гарчигласан руугаа орж ярья. Эхлээд Сайд Б.Батцэцэгээс эшлэе:–Олон улсын практикт харилцаа, хамтын ажиллагааг эрх зүйн зохицуулалтаар, гэрээ хэлэлцээр байгуулах, нэгдэн орох замаар шийддэг. Өнөөдрийн байдлаар манай улс Япон Улстай л чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан. Энэ хэлэлцээрээр үндэсний аж ахуйн нэгжүүд, хувиараа хөдөлмөр эрхлэгчид Японд экспортолж болох 9300 орчим бараанд импортын тарифын хөнгөлөлт эдлэх боломж бүрдсэн.
БНСУ, БНХАУ-тай болон Евразийн Эдийн засгийн холбоотой ийм хэлэлцээр байгуулах боломжийг хамтран судалж байна. Хятадын зах зээлд 2323 нэр төрлийн бүтээгдэхүүн гаргаж, 10-100 хувийн тарифын хөнгөлөлт эдлэх боломжтой гэжээ.
Европын Холбооны гишүүн орнуудад 7200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн гаалын тарифгүй экспортлох боломжийг нь аль арван хэдэн жилийн өмнө бас бүрдүүлчихсэн гэдгийг нэмээд дурдчихъя. Европын 27 улсыг нэгтгэсэн, хагас тэрбум хүн амтай дэлхийн хөгжлийн томхон төв–Европын Холбооны зах зээлд Монголоо гаргана, монголчуудаа гаргана гэсэн ариун зорилгоор ГХЯ, манай дипломатчид хийж гүйцэтгэсэн юм. Одоо ГХЯ руу өнгийж өө сэв эрэгчид ээ, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлээд хийж болдог чаддаг юу л байна, бүгдийг нь хийгээд экспортод гаргахад чинь ГХЯ үүргээ гүйцэтгэчихлээ!
Гадаад худалдаа эрхлэгчид, ерөөсөө мөнгө олох хүсэлд хөтлөгдсөн нийт монголчууддаа хандаж уриалъя: 9300+2323+7200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг (давхардсан тоо гэдэг нь мэдээж, гэхдээ би тодруулах гэж зориуд хөхөөр ялгалаа) дотооддоо чанартай дэлхийн стандартаар үйлдвэрлэж тэр Япон, Хятад, Европын хязгааргүй их зах зээлд гаргаж зарж борлуулах нь Та бүхний сэтгэлийн чин зориг, овсгоо самбаа, ажилч хичээнгүй зан чанараас чинь шалтгаалах үлдэж байна. Нэмж элдэв юм Дипломат албанаас бүү шаард! Гадаад харилцааны сайдын дээхнийн яринаас (2021 оны хаврын) дахин эшлэе. Монгол Улс 1990 оноос хойш Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг нийт 44 улстай байгуулснаас 36 нь, Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээрийг 35 улстай байгуулснаас 25 нь хүчин төгөлдөр үйлчилж байна. Худалдааны татвар, хязгаарлалт, тарифын бус саад тотгорыг бууруулах асуудлыг бид байнга ярьдаг. Өнгөрсөн онд манай улс дэлхийн 140 гаруй улстай худалдаа хийсэн. Хөрш орнуудтай хийсэн худалдааг авч үзвэл, нийт бараа эргэлтийн 57%-ийг БНХАУ-тай, 11% -ийг ОХУ-тай хийсэн байна гэсэн дээ.
Гадаад харилцааны энэ их боломжийг салхинд хийсгэж байгаагаа бүү март гээд энэ хэсгээ дуусгаад одоо хамгийн хоржоонтой сэдэв рүү оръё.
Монголчуудаас, ялангуяа улс төрчдөөс ГХЯ ба Дипломат албанд байнга тавьдаг, хүсдэг нэхдэг асуудал бол монголчуудынхаа эрх ашгийг хамгаалах. Энэ талаар ГХЯ бололцоотой бүх арга хэмжээг авч ажилладаг. Үйл ажиллагааных нь тэргүүлэх чиглэл. Гэтэл хилийн чанадад яваа монголчууд яадаг вэ? Эрхээ хамгаалуулахаа мэддэг, шаарддаг, харин тэр гадаад улсынхаа хууль дүрэм, дэг жаягийг хүндлэн дээдэлдэг, мөрддөг бил үү? Тайланд, Вьетнамд монголчуудын хулгайн хэрэг (нэг үе Баруун Европыг донсолгож байсан даа) үе үе манддаг. Бүр аэрпорт дээр монголчуудыг шившгийн байдалд хулгайчид нь оруулчихсан. Үүнд ГХЯ, Дипломат алба ямар буруутай юм бэ? Хулгайч монгол хулгай хийгээд явж байна, хулгай хийгээд баригдлаа, үүнд ГХЯ яах ёстой юм бэ? Суллуулах, болж өгвөл өр ширгүй хэргээс мултлахыг ЭСЯ, дипломатчдаас шаардаж буйг би чихээрээ сонссон, хэд хэдэн удаа. Эх орны нэр төр, цаад гадаад улсын хууль дүрэм, тэр монгол хүний жудаг, хүмүүжил бүгд л нэг дор хослох учиртай бус уу? Хулгай хийж баригдчихаад Монголын төр рүү заачихдаг чинь ямар ёсон бэ?
Швейцарьт Элчин сайдаар ажиллаж байсан найз маань дээхнэ надад ярьсан гунигт түүх. Швейцарь бол холбооны улс, 26 мужтай (кантон), кантон болгон өөрийн хууль тогтоомжтой, нэгэнтээ хүнлэг ардчилсан улс тул ноцтой биш анхны гэмт хэргийг (ахуйн хулгай, жижиг хулгай) өршөөх хуультай.
Энэ хуулийн дагуу 26 кантон дамжиж хулгай хийгээд баригдах тоолондоо өршөөгдөөд дараагийн кантон руу дамжиж хулгай хийгээд 27 дахь үйлдэл дээр (хэдэн жилд ч юм, ямар ч гэсэн 26-г нь гүйцээчихсэн) нь цагдаа бариад авчээ. Монгол хулгайчийн (эсвэл бүлэг хулгайч) тухай ярьж байна шүү дээ. Яалт ч үгүй шоронд суулаа. Байцаалт явагдлаа. Хулгай хийж хохирол учруулсныг нь бус, ямар арга чаргаар, ямар ид шидээр мэдрэгчтэй дохиололтой дэлгүүрийн хаалгаар хэнэггүй гарч чадав гэдгийг л асуугаад байжээ. ЭСЯ-наас консулын нөхөр оччихсон хэлэх үггүй, ичсэн нүүрээ хийх газаргүй, тэгсгээд шүүх хуралд оржээ. Яг энэ хэрэг дээр Женевт суугаа ЭСЯ, дипломатчдыг буруутгах үндэс байна уу, иргэд ээ? Францын өдөр тутмын хоёр том сонины нэг “Фигаро” сонинд монгол хулгайчдын тухай зураг хөрөгтэй том мэдээ гарчээ, арваад жилийн өмнө дөө. Сайтаас нь татаж авсныг дор текстээр буулгав.
Сахлын жилет хутга хэд хэдэн хайрцгаар нь туучихаж. Овор хэмжээ жин багатай, бас үнэтэй учраас хулгайлдаг байсан юмсанж. Гоо сайхны бүтээгдэхүүн овоолгоостой байна. Энэ зураг “Фигаро” сонинд тавигдсан. Монгол хулгайчдын хулгайлсан барааны агуулахаас хурааж авчээ.
Францын шүүх цагдаа монгол хэлтэй хэлмэрч аль хэдийнээ бэлтгэчихсэн, ЭСЯ-ны хэлмэрчийн ч хэрэг алга. “Фигаро” сонинд монгол хулгайчдын тухай нийтэлсэн, шүүх цагдаа болсонд нь Парист суугаа манай ЭСЯ-ыг чичлэн дайрах хэрэг байна уу?
Баруун Европоор монгол хулгайч нар хөлхөж явсан, одоо ч байж магад. УБ-аас очсон албаны, гайгүй, мөнгөтэй, өнгөтэй зочдыг тосч авч брэндийн барааны үйлчилгээ үзүүлнэ. Цаадуул нь хямд, ориг бараа заагаад захиалаад явуулна, наадуул нь хулгайлснаа авчирна, эсвэл хулгайлаад аваад ирнэ, үндсэн үнээсээ хоёр гурав дахин хямд брэндийн хувцас, бараа, цүнх, өөр юу ч байдаг юм. Авчирснаа арай УИХ-ын хуралдааны танхимд биш, гэхдээ л албаны нөхөд өмсөөд гоёод сүйд. Монголдоо амьтны нүд хужирлана. Гангарна. Энэ зөв үү? Шившиг юм биш үү? Хулгай хийгчдийн тухай үлгэр домог шиг дэл сул яриа Европоор нэг. Баригдсанаасаа баригдаагүй нь олон. Ийм хэрэг мандуулагчдын эрх ашгийг (мэдээж эрх ашиг гэж байгаа) ГХЯ, ДТГ нь хамгаална гэж юугаа ярина вэ? Энэ гутамшигт явдлыг Дипломат алба, дипломатчид руу чичлэн дайрах аян шалтаг болгож болохгүй.
Дүгнэе. Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч, Засгийн газрууд гадаад бодлогын залгамж чанарыг хадгалсан олон тулгуурт, идэвхтэй, энх тайванч, прагматик, бие даасан гадаад бодлого явуулж ирсэн, явуулж ч байгаа. Айхтар том алдаа гаргаж, савлагаа үүсгээгүй.
Харин гадаад эдийн засаг, хөрөнгө оруулалт, гадаад худалдааны тухайд дээр бичсэн дүр зураг харагдаж байна. Үйлдвэрлэж, бүтээж, экспортлож чадахгүй хэрнээ олон түнштэй ажиллах хүсэлтэй, шаардаж байгаа нь ямагт өндөр, ямагт өнөө маргаашийн ойрын зорилгоо нэгдүгээрт тавьж, холын зорилгоо олж хардаггүй, хэлсэн амнаасаа бүгд эргэж буцдаг, гаднын хөрөнгө оруулагчдыг хүнд байдалд оруулдаг, энэ бүхэн чинь гадаад бодлого, гадаад харилцаанд цөвтэй байна. Монголчууд хилийн чанадад сахилгатай, намбатай аялах, аж төрөх, худалдаа арилжаа хийх бүх нөхцлийг гадаад бодлогоороо бэхжүүлээд баталгаажуулчихсан, одоо яаа гээд байгаа юм бэ? Гэмгүй, алба үүргээ мөртөө гүйцэтгээд явж байгаа өч төчнөөн дипломатчдыг ард нийтээрээ зүхэх ёстой юм уу?
Д.Баярхүү
Даваа - 12 сарын 15,
2025

Сэтгэгдэл144
Шозгор шүд Баярхүү гуай та тэр алан хядагч Нээтнахуйдаа л анхаар! Монгол улс таньд ямар ч хамаагүй! Тоогдохгүй болоод ирхээрээ неолиберал алиалагчууд ингээд юу ч хамаагүй шүүрч аваад хүний анхаарал татах гэж донгосч эхэлдэг! Ккк
185.129.61.8 . Хулгай хийх нь зөв үү?
Хулгайчдийг өмөөрч байгаа чи өөрөө хулгайчдын нэг юм шиг байна. Монгол хулгайчид жирийн хөдөлмөрөөрөө амьдарч байгаа монголчууддаа гай авчирдаг. Тэднээс болж нүүрээ улайлгаж сурч, хөдөлмөрлөх хэрэгтэй болдог юмдаа
Мөн ч тэнэг байна даа хулгайч минь. Хулгай хийхээ боль л доо
Малайзын засгийн газраас охиноо алуулсан иргэн Шаарийбууд 15 сая долларын нөхөн төлбөр өгсөнийг замаас нь Сү Батболд , Баяр нар хулгайлж өөрсдөө авчээ.
Батцэцэгийн бөгсийг долоож байгаад Хүүкэд зодуулвал үүдэн шүд будаа.
УИХ-д дэвшүүлэхгүй сайд болгохгүй гээд шагналд нь элчин болгодог шагналын алба болсон очсон нөхдүүд мэдлэг боловсрол хүрэхгүй хэл усгүй Монголын нэрийг гутаадаг
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж бухимдаад сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад туухэн алсын хараатайгаар, Монгол улсын баялагыг олон хувьсах аргаар залилагч хээл хахуулиар авсан монгоо гадаадын банкинд би хятад улсын иргэн баярцогт гэж нуусан даргаасаа асуугаад ядаргаатай муусайн ялаануудыг зоригтой зохицуулчихна.
Монгол улс 2049 он гэхэд хятадад ялагдаж, мөхөх аюул ойрхон байна. Гэр бүлийг бурханаас өөр салгах хууль байх ёсгүй. Монгол авгай нарыг нөхрөөс нь салгаж хятад нөхөртэй болгох гэсэн санаагаа энэ гэр бүлийн хуульд тусгах гэж байна. Төр гэр бүлийг салгахын тулд хууль ярьж байгаад салгах болно. Гэр бүлийн хүчирхийлэл нэрээр авгайг салгаж авах гэсэн муу хуулийг санаачлах аваас бүх улсын их хурлын гишүүдийг толгойг тасдах хэрэгтэй болно шүү. Эцгийн эрхэт ёсыг хатуу чанд хадгалж, бурхандаа гэр бүлээ даатгахаас биш төр шүүхэд даатгахгүй шүү.
Одоо Хүрэлсүх африкийн Мадагаскар арал улсад айлчилж стратёгийн тунхаглал хийх хэрэгтэй байна ! Тэгвэл хятадууд шиг Африкт нөлөөгөа тэлнэ гэсэн үг ! Мэдээж морин хуурын чуулгаа энэ Баярхүүтэй хамт аваад явах хэрэгтэй ! Урд өдөр нь Баярхүү Африк ба Монголын дипломат түүхэн харилцааны тухай лут илтгэл бичиж сонин сайтад тавих хэрэгтэй ! Итали явахын өмнө яг ингэсэн юм ! Цаашлаад Пёру шинэ Зёланд Исланд гээд очиж стратёгийн тунхаглал хийх газрууд зөндөө байна Хүүкээ ! Хойтон зун Монголд Английн З р Карл ! Дональд Трамп ! Израилын Нээтнаахуу гээд нөхдүүд айлчлах сураг байна ! одоо асуугаад л байна гэсэн !
Хүний хоол олж идэх арга юм даа , яалтай . Авах юм алга , нээлтэй гээд хаалттайг магтах , хаалттай гээд нээлттэйг магтах , эсвэл хараах - овилгогүй нөхөр шүү, авах юмгүй , долигонуур ...
балархай чи бага шаана шууд шаа шаа бас дахин шаа
Юу яриад байгаа юм бэ? Ухаан санаа чинь эрүүл үү? Долгинож бөгс долоохын дээд жишээ гэвэл, энэ бичвэр биш үү? Дипломат томилгоо бүгд авлига, танил тал, шахаас, нууц амраг... гэх мэт, очоод хийдэг ажил нь Монголоо бодох биш, ашиг хонжоо, дамын наймаа, элдэв хэрэг зөрчил, энэ бүхэн чинь ил тод байгаа ш дээ. Долгинохоо боль оо!
ЯГ Л ҮНЭНИЙГ ЯРЬСАН БНА ЛДАА ! ӨӨРСДИЙГӨӨ ХЭН ГЭДГЭЭ НЭГ САЙН САНАЖ ЯВАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ !
Путинийг урьсан Хэнтийн Хүрэлсүх Монголын гадаад харилцааг ямар байлгаж байгааг гудамжны ард шүүх нь зохисгүй нь үнэн.Гэхдээ цус ойртсон энэ албанд социализмын үеэс их асуудал байгааг дуугүй хараад суух нь утгагүй. Оросоос өөр хэлнүй Элчингүүд нь үе нь өнгөрсөн улс төрчид юм уу эсвэл бүлэглэлээс томилогддог. Гадаад яамны олон ажилтнуудыг тагнуулаас томилдог социализм хэвээрээ. Элчингийн ажилтнууд дипломатууд хар тамхи зөөгөөд хэд хэдээрээ баригдаж байсан. Ийм өөр орныг би лав мэдэхгүй.
Оросын элчингүүд Аргентинаас их хэмжээний хар тамхи элчингийн шуудангаар явуулаад баригдаж байсан юм байна
Италид суух Элчингээр Баярхүүг явуулъя. Гэхдээ юу билээ, энэ хүн тохирох бил үү. Ноос, ноолуур, аж үйлдвэр яригдана. Үгүй юм байна. Заавал нэг тийшээ явуулах ёстой. Болгар уу эсхүл Лаос уу. Өөрөө дургүйцэх болов уу. Яах вэ байз. Өөрийнх нь сонирхол Европ л байгаад байдаг. Германд уу, Францад уу, энэ хүн маань эдийн засгийн хувьд онол юу билээ. Яах вэ, толгой өвдөж байна. Туркэд уу. Бельгид үү. Болгар л тохироод байдаг.
Belgid l bish shuu! Elchinguudiig e/zasagt yamar ur ashigtai yum hiisneer n dugnedeg bol zugeer. GadYamdaa salhi oruulaachee!
Гадаадад очсон элчингүүд тэтгэвэрт гарсан ары хаалганы дуракууд Энхтүвшин Н Энхболд бас бялуу хүртсэн Болд зарим нэг нь хар тамхи энэ зөөж барьсан гээд маш асуудалтай хэнийгээ өмөөрөөд байгаа Баяраүү хужаагийн эрлийз минь
Монголоос Хятадад Оросоос өөр хэлгүй Энхболдыг томилсон нь үнэндээ утгагүй Энэ улсад хэлийг нь мэдэхгүй хүн элчин консулаар томилж доош чихэхээ больцгоо. Энэ ярихгүй байх асуудал үнэхээр биш.
Эх орон ард түмэнээ бодсон мэргэжил мэдлэгтэй хүнээ дэвшүүлэхгүй нам дагасан авилга өгсөн тэтгэвэрт гарсан өөр шиг чинь алиа салбадайнууд томилогдоод байхаар Нарантуулын наймаачин байтугай долоон буудлын Должин эмээ хүртэл үгээ хэлж үсээ зулгааж байна
Hutaduud hoorhii maniigaa bolomj gej harj bdg hoorhon yumaa.Vietnamed uvdug sogdood Mongolfoliin haanaas irsen geed l kkk
Сүүлийн жилүүдэд гадаад харилцаанд эрс өөрчлөлт гарсан нь хэнд ч ойлгомжтой байна. Үүнд атаархагчид ч байгаа байх. Ерөнхийлөгч ч одоо хийгээд ирээдүйд тустай олон айлчлалыг хийсэн нь Монголдоо л хэрэгтэй. Үүнийг дипломатч Д.Баярхүү гадаад харилцаагаар мэргэшсэн хүний хувьд тайлбарлаж, ойлгуулах гэж зүтгээд буй нь юу нь буруу билээ...
Яг зөв. Баялгийн эзэн тодруулах тендер зарлагч царайлж яваа хүнийг өрөвдөө л биз.
Cute retard fall as diaper bag over and over
Гадаад яам арай дэндүү бгаа ш дээ, тэрийг нь хэлсний төлөө баярхүү новш юугаа яриад далийгаад яваад өгөв өө? Зөнөчихжээ, одоо боль тэнэг ээ
Yaagaad hamgiin jijhem hunii hoinois hochoolood bgaa yum yum .zleavd me alone.I dintt care any fkn mongol. or any one of world I caee my job today lea
Sejigion uvgun delhii buzalsan
Араатанууд их. Муу юм мөртлөө тэнд манай найз байгаа гэж хэлдэн
Муу юм мөртлөө тэнд манай найз байгаа гэпэг
Үхэр монголчууд 2-ын тоогоор хүн өшиглөдөг
Ааш нь олдохгүй гэх үг сайн муу хоёр утгыг агуулдаг
Монгол давтагдашгүй соёлтой
Давтагдашгүй соёлтой
Давхар цохилтоор үхэр монголчууд 2,3,4 гэж
Пизда
16 настай охины хэргийг бүү март
Баян хүнийг балаг
Цөөн социалист хүн сүргээд социализмын үед байсан. Хоосон толгойтнууд тархиа угаалгасан. Маркс хегелийн философийг гажуудуулснаас сэхээтний хядлагаар эхэлсэн. Эртний философи нийгэмд ээлтэй.........88889
марксизмын ленмнизмйн эх орон орос ялж байна
Нүүдэлчид хүүхдээрээ итгэмтгийгээс гадныханд хулхидуулдаг.
Оросууд гэнэн итгэмтгий
Хараалыг оросууд мэддэггүй гайхдаг. Дотуур тамиртай хүн гайхмаар хэрэг хийдэг
Сүнсэнд
Хов жив муу мэдээ агуулдаг.....8888
Хятад оросоос сайн талын нь ав. Ухамсар муут орос хятадын сайн талын нь хардаггүй. Шүүмжилж доромжилдог. Таниас дор хүн доромжилдог
Урд зүгийн хятадууд монгол гэж мэддэггүй
Урд зүгийн хятадууд монгол гэж мэддэггүй
Урд зүгийн хятадууд монгол гэж мэддэггүй
Урд зүгийн хятадууд монгол гэж мэддэггүй
Цаг нөгцөөсөн монгол улс.
Монголын нүүрсийг хятадууд өрөвдөөд авч байна
Гадныхан бурхан биш.
Дотуур тамиртнууд монголд шигшигдэж үлдээд байх шиг
Цөөнх коперникууд дэлхий нарыг тойрдогийг батлаад цаазлуулсан. Сонгууль хоцрогдсон. Ганц дайчин ганцаардахгүй. Гэмт хүн засаг болохгүй
Гэмт хүн засаг
Манай өөрийн тусдаа эх оронтой Буриадууд шавчихсан гадаад яам,тагнуул гэж юу байсан юм. Хүүхэд нохойн доог. Одоо бүүр ерөнхийлөгч нь Оросын хөрш Хэнтийнх,дотоод хэргийн сайд нь баруун аймгийнхныг үзэн яддаг Дорнодынх,ерөнхий сайд нь яс үндсээрээ Монголчуудад гайхуулдаг шоучин Буриад. Элчингүүд нь хар тамхи,хил давуулсан хууль бус наймаанаас өөр хийх юмгүй өвгөрсөн улс төрчдийн үүр.
Баярхүү чи бол зүгээр л хувь хүн, сайн дурын судлаач. Чиний яриад байгаа асуудлыг тусгай институт суурьтай судлаж , асуудал дэвшүүлэх естой.Энэ судалгааг нэг бол үндэсний аюулгүй байдлын хүрээнд, эсвэл тэндэр зарлаж явуулах хэрэгтэй.Зүгээр л хамаатан садан найз нөхдөө ажилтай цалинтай болгох хэмжээнд ойлговол хэзээд л байдгаараа үлдэнэ. ЗХУлс бохь жинсэнд ялагдсан гэж бичиж байснаа санаж байна уу?ЗХУлс атомын болон цөмийн зэвсгийн судалгаа үйлдвэрлэлд орлогын 14 хувийг зарцуулж чардайж байсан бол, АНУллс орлогынхоо зөвхөн 7 хувийг зарцуулж байсан учир, ЗХУлс дампуурсан пм.
Гадаадад суугаа элчингийнхэн бүгд муу гэж хавтгайруулан дүгнэж болохгүй л дээ. Сайн ажиллаж байгаа нь ч бий. Саар нь ч бий биз. 1990 оноос хойш Монгол Улсын гадаад харилцаа маш амжилттай хөгжиж байгаа. Үүний нэг тод жишээ нь манай Монгол Улсыг НҮБ-ын гишүүн бараг 200 улс орон бүгд хүлээн зөвшөөрсөн явдал юм. Улс орон бүр ч ийм амжилтанд хүрээд байдаггүй юм байна. Өндөр хөгжилтөй орнууд манай олон мянган бүтээгдэхүүнийг тарифын хөнгөлөлттөйгөөр авъя л гэж байгаа юм байна. Түүнд анхаарах хэрэгтэй юм биш үү, манайхаан? Өөр зөндөө ололт амжилт бий бий. ГХЯ ерөнхийдөө сайн ажиллаж байгаа. Алдаа дутагдал ч бий л байх. Юм болгоныг харлуулах нэг айхтар үзэгдэл манай зарим хүмүүст байдаг.
Харамсалтай
Монголын дээр хөх тэнгэр бий.
Барууныхан оросын украйн оросын газрын баялагт шунаж байгаа. Трамп венс нар ухаантай шийд гаргасан. Дэлхийн эдийн засаг ази руу
мандах баяр гэдэг барьсан барилгагүй мөнгөний дээрэмчнмйг ардын намын нэрийг гутааж буй тул гранд маршал эрхэт монгоын хөрөнгийг хурааж ав яагаад хүмүүсийн мөнгө аваад нийгмийн даатгалын газарт барьцаанд өвөлжүүлж байгаа дөрвөэ давхар буудлыг зарж байгаа юм бэ оронд нь дөрвөн давхар буудлаа үнэлж өгөөд үлдсэнийг дараа нь өгөөчээ энэ гадаад яамны хулгай бизээ
Дэлхийн эдийн засаг ази руу
Тэнцвэрийн геополитик
Транзит монгол номыг унш
Сохроор итгэж сонгуулиа өгсөнөөр 35 жил луйвардлаа. Монголчууд хүүхдээрээ хүмүүс учраас эрх баригчид ард түмнээ хулхидаад даварч
Сурсан занг сураар боож болохгүй гэх үг дээрэлхүү үг
Алтанд шунасан төрийнхөн ашгийн үүднээс урт нэртэй хуулиар халхавчилсан хуулыг хүчингүй болгох ёстой.
Феодалийн олон шатлалт шунал түшмэдийн хууль
Харгис зүйр үг үлгэрүүдийг устгамаар
Жил ирэх бүр монголчууд хүүхдээрээ болоод байна. Өчүүхэн юманд уурладаг.
Гадаад үгний орчуулага утгаа алдсан. Ринчен дамдинсүрэн монгол хэлийг сүйдлээд хаячихснаас гадаад орчуулага хийхэд хүндрэлтэй болж халтуурддаг болсон. Монгол хэл залуусын ярианд дөрвөн үгний хооронд эргэлддэг болж
Тархи хэрхэн ажиллаж байгааг сорих асуулт байдаг
Асуултад удаан хариулвал тархи удаан муу ажиллаж байна
Цаг үетэйгээ хөл нийлүүлэхэд залхуурал хол хоцроож байна. Албаар хоцроох нь нүгэл. Нисгэгч болоход тоондоо сайн байх
Тэнгэр дуугарахад айж байгаа нь эргээд хүй нэгдэл рүүгээ ухарч
Алмас бол өмнөх иргэншлийн устаж байгаа хүмүүс
Medrel zugeer uu, and Bayrhuu? Syndrome-oo Cluster-aar tsatsahdaa tulsan uu? 28 zuiltei US Peace Plan-ii talaar Zaluuraa Aldsan Venezuela-iin Har Tamhinii Zavi shig barimjaagui burj baihiig chin haraad uruvdluu. Eagle-iin asar turshlagatai toimch zaluu od Ganbayar chamaig avrah geed l...Hahaha. Jaw-droppind. Earth-shuttering.
Гадаадад сууж буй дипломатчид эхнэрээ цонхоор шиднэ, авгай хүүхэн эргүүлнэ. Зодолдоно. Наймаа хийнэ. жуучилна. бүх л муухай юм болгонг хийж байгаа биз дээ.
Сүүлийн жилүүдэд монголын төр парламентед хэнтийн хүмүүс олонх болоогүй байхаа. Хаанаас, монголын аль хэсгээс аль яс үндэстнээс олон хүн ажиллаж нөлөөлснийг судлаачид мэдэхийн дээдээр мэдэж байгаа байх.Зориуд халхуудын дургүйг хүргэж , монголыг хагаралдуулах гэж Хэнтий буриадууд монголын улс төрийг ашиглаж, дампууруулж байгаа юм шиг зарим хүмүүс коммент бичээд байх шиг.
1993 онд хятадын засгийн газрын нууц тогтоолд: ар монголыг хятадад нэгтгэх бодлого гарсан байдаг. Манж, хятадууд монголчуудыг шарын шашнаар нь эзлэж, сул дорой болгож монголын түүхийг гуйвуулснаа мартсанаас монгол гэдэг улс хөгжиж өгөхгүй юм гэх гээд монголыг хятадад нэгтгэх бодлого гарсан болвуу. Урд зүгийн хятадууд монгол гэж мэддэггүй. Бэлчээрийн мах илүү шимтэй
Бэлчээрийн мах илүү шимтэй
Урд зүгийн хятадууд монгол гэж мэддэггүй
Их хорийн уулзалтад нүүдлийн соёлыг устгаж, нүүдлийн соёлтой орнуудыг суурин соёлтой оронд нэгтгэх бодлого явуулж байвал яах вэ
Орос хятад хоёр монголыг өрөвдөөд тусгаар тогтнуулж, 1990 онд монгол жинхэнэ тусгаар тогтносон. 1990 онд монгол улс бүхнийг нурааж соён гэгээрлээ гээснийг хятадын тагнуул төр засагтаа хэлснээс 1993 онд хятадын засгийн газрын нууц тогтоолд: ар монголыг хятадад нэгтгэх бодлого гарвуу. Хятадууд монголчуудыг устгахын тулд залхуу болгох гэж торго монголд өгч залхуу болгож даавуу нэхдэг технологийн нь мартуулсан. 20-р зууны эхэн үеийн монголын амьдралыг харуулсан баримтат кинонд даавуугүй эсгий гэр гардаг. Монгол эмэгтэй хүн болгон тэр үед даавуун хувцастай байхыг бодвол манж, хятадын зарц, боол байсан нь нотлогдоно. Хожмын хятадууд монголчуудыг яаж ч тамлаад устахгүйг ойлгоод залхуу талын нь ажиглаад бэлэн бараа өгч улам залхуу болгосон.
Оросын барон унгерни монголчуудыг манж, хятадын дарлалаас чөлөөлсөн.
1911 оны хувьсгалаар монголчууд хятадад уусаж, цөөхөн болсон манжуудыг хөөсөн
Дэлхийн 2-р дайнд герман ялсан бол монголд капитализм ноёлох байж. Орос чөлөөлсөн орнуудаа эзэлсээр ирсэн.маркс шашныг ард түмнийг тайвшруулах мансуурах бодис гэж хэлсэн. Маркс хегелийн философийг гажуудуулснаас социализмыг хядлагаар эхлүүлэх үндэс болсон. Эртний философи байгальд ээлтэй. 1943 онд сталин черчиль нар эзлэгдсэн ираны техранд дэлхийн 2-р дайны тухай уулзсан. Персийн алтан ургийнхан монголд ирж монголыг тусгаар тогтнуулахад улаан оросууд үнэн түүхээ мэдэж монголчууд хүчирхэгжинэ гэж айж монголд хядлага явуулж социализм байгуулж урвагчидыг бэлдсэн. Цэдэнбал монголын хилийг тогтоосон. Угийн бичгийг устгасан шалтгаан нь монголчууд ухаантай болчихно гэж айгаад устгасан. 20-р зууны эхэн үед оросууд монголоос швед эмнэлэгийг хөөсөн. Манж, хятадууд монголын шуналт ноёдыг хахуульдаж олон шатлалт татвараар монголчуудыг мөлжсөн. Одоо ч давтагдаж байна. Орчин үеийн дайн 80 хувь нь соёлоор хийдэг болсон. 20-р зууны эхэн үеийн хятадын аж байдлыг харуулсан баримтат кино монголын 20-р
Лухаанчууд буюу хятадууд 20-р зууны эхэн үеийн баримтат кинонд монголчуудаас илүү ядуу байсныг харуулдаг.
Өлсгөлөн хятадууд
Дондогдулам хатны үнэт зүүлт хятадын музейд байдаг. Монголчуудыг тэжээх үнэд хүрч байсан учраас монголчуудыг тэжээх гээд зарснаас хятадын музейд байдаг
Социализм шашныг устгах зорилгоор байгуулагдсан юм шиг. Маркс хегелийн философийг гажуудуулж социализмын онолоо бичсэн. Эгодоо дийлдсэн хүн.
Социализм шашныг устгах зорилгоор байгуулагдсан юм шиг. Маркс хегелийн философийг гажуудуулж социализмын онолоо бичсэн. Эгодоо дийлдсэн хүн.
Күнз эртний гүн ухаанч учраас нийгэмд ээлтэй гүн ухаан бичсэн
Данжаадууд монголчуудыг оньсон технологи хийхийг хориглож байсан. Монгол бичгийг хориглосон. Анх монголчууд ламаар дамжуулж бичиг үсэгтэй болсон. Монголд уйгурын олдвор ихэвчлэн олддог. Крилл бичиг монголчуудыг боловсролд илүү ойртуулсан
Крилл бичгээр монголчууд боловсрол шинжлэх ухааныг хялбар ойлгосон. Монгол бичиг хоцрогдсон
Босоо монгол бичиг хоцрогдсон
2.0 цэг дээр философич молор эрдэнэ монгол ирж гэж хэлж
Дэлхийн хөгжил буруу замаар явж мухардалд орсон. Монголчууд дэлхийг аварна. Түүхээ баринтаглаж хадгалдаг
Баринтаглаж түүхээ хадгалдаг монголчууд
Өнгө үзэмжээр үнэлэгддэг нийгэм хөл толгойгоо олохоо байдаг
Амныхаа зоргоор илтгэж л байвал хөл толгойгоо олохгүй худлаа юм ярих нь хүн чанаргүйнх
Хиймэл оюуны боол болох аюулыг маркс анхааруулж бичсэн
Танхай ламтай монгол улс
Оросоос өөр монголын тусгаар тогтнолыг зөвшөөрөх орон байгаагүй
Цөөн хэдэн монголчуудад дургүй оросууд байсан. Монгол цэргүүд оросуудад 20-р зууны эхээр дургүй байсан. Орост олзлогдсон япон цэрэг орос цэрэг түрэмгий харгис монгол цэргүүд хүнлэг байсан тухай нийтлэл бичсэн байдаг
Батаагаас айж байсан оросууд хараал гэж мэддэггүй. Цав цагаан оросууд гүйцэт хүн болоогүй хүмүүс. Хүн сармагчнаас үүсэх боломжтой болоод үүссэн. Боломжгүй юм гэж үгүй
Сайн мууг мэдлэггүйгээс ялгаж чадахгүй сохроор итгээд байна
Баян ядуугын ялгаа их болсон. Цөөхөн хүн амтай орныг энхийг аргаар хооронд нь талцуулж эзлэх бодлого. Колони улс аюулгүй гэж үзэтлээ тархиа угаалгаж.
Өөрийнхөө мууг хүн эхэлж сонсох ёстой. Ханыхаа дэргэд ханиа хүнд муулахаар энерги сордог. Гэмт хэрэг
Бурхан таны дотор буй
Шалдар булдар цөөн хэдэн олиггүйчүүд баяжиж
Өөрийгөө магтдаг хүн өөрийгөө бусдаас илүү гэх үндсэрхэг байдаг
Өөрийн санал бодлыг харамгүй илэрхийлж байгаа хүнийг үнэлэхгүй байж болохгүй.
Орчин үед хүн заавал хосоороо амьдрах ёсгүйг зохиолоос
Чингис хааны эрдэмийг монголчууд мартаснаас хоорондоо байлдасаар байгаад хүч нь суларч бие дааж оршин тогтнох боломжгүй болж манжийн холбооны улсад элсэх саналыг монголын ноёд манжийн холбооны улсад тавьж манжийн холбооны улс болсон. Манжууд монголчуудыг дунд үеээс дарласан
Ховс бол гэмт хэрэг. Болж байсан юм шиг санагдах
Болж байсан юм шиг
Хохимой тэнэг монголчууд болчихож
Тэнцэхгүй хүнийг сонгуулын амлалтад гадаад явуулж бузарлаж сонгуулын хууль зөрчиж
Ариун хүнийг монголчууд тагнуул болгодог байсан
Өөрөө унасан хүүхэд уйлахгүй
Өнгөрсөнд биш ирээдүйд бид өнөөдрөөрөө тоомжиргүй амьдар
Үйлдэл үгнээс илүү
Үгнээс үйлдэл илүү
Ам султай хүн өөрийгөө онцгойд үздэг
Хоосон чанарыг чингис хаан таньснаас үйлс нь автоматаар бүтэж дэлхийг эзэлсэн
Сэхээтнүүд дүнгэн данган
Өндөр хөгжилтэй оронд асуудал байдаг.
Зөвшөөрөлгүй зураг дарж хүнийг муулах нь ирэх жилд зэтгэр илүү хооллоно. Хүн өөрийнхөө мууг сонсох ёстой
Хүн өөрийнхөө мууг сонсох ёстой. Онцгой юм гэж үгүй
Онцгой юм гэж үгүй
Төгс юм гэж үгүй
888 фэнг шүй
Философи бол өөрийгөө таньчихсан бусдыг шүүмжилдэг бай гэсэн онол. Будда юуг ч шүүмжлэхгүй байгаагаар нь хүлээж авбал бузарлахгүй. Гэгээрнэ.
Ард түмнийг соён
Гадаад томилгоо утгаа алдасан ямар хамаагүй улсууд томилогддог томилогдсон Зарим нь ажилаа мэддэгүй нэр хүндээ Хэл ам хэрэг төвөгт холбогдох. Асуудалууд гардөг улсын төсөв татвар төлөгчдийн Мөнгө учир иргэд мэдэх шүүмжлэх эрхтэй
Гадаад томилгоо утгаа алдасан ямар хамаагүй улсууд томилогддог томилогдсон Зарим нь ажилаа мэддэгүй нэр хүндээ Хэл ам хэрэг төвөгт холбогдох. Асуудалууд гардөг улсын төсөв татвар төлөгчдийн Мөнгө учир иргэд мэдэх шүүмжлэх эрхтэй
Гадаад томилгоо утгаа алдасан ямар хамаагүй улсууд томилогддог томилогдсон Зарим нь ажилаа мэддэгүй нэр хүндээ Хэл ам хэрэг төвөгт холбогдох. Асуудалууд гардөг улсын төсөв татвар төлөгчдийн Мөнгө учир иргэд мэдэх шүүмжлэх эрхтэй
Хорыг сүүгээр
Дорно өрнийн анагаахыг хослуулсан эмнэлэг хаана
Гэрэл нэм
Тэрбум мод пин гээд ургахгүй
Хамгийн том ялалт өөрийгөө ялах
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00